Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншгийн тухай 24 баримт

2015-8-10
0
ЖИРГЭХ

        Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.

 

1.  “Хүй долоон худаг”-т Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол боллоо.


2. Мөн Цам харайх, Маани татах ёслол, Лам нарын тэмцээн, Урлагийн тоглолт, Аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.


3. Үндэсний их баяр наадмын адил Хүчит бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сурын харваа болсон.


4. Бөхийн барилдааны сугалаа дүйцээс эхлээд лам нарын дундах унзад хоолойн болон балин тосон урлалын тэмцээн уралдаан, эгэл иргэдийн дэмбээ, хуруу наадгай гээд олон жил нэгэн хэмээр тэмдэглэж заншсан Үндэсний их баяр наадмаас нэг л өөр боллоо хэмээн олон нийт дүгнэж байна.


5. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь Чингисийн талбайд 06:00 цагт 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурах ёслолоор эхэлсэн.


6. Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Арслан цол хүртлээ.

7. Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэв.


8. Хурдан морины Азарга насны уралдаанд түрүү байранд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга хурдаллаа.
9. Их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг түрүү байр эзэлсэн.
10. Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлэв.
11. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэллээ.

 


12.  Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлэв.


13. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадамд түрүүлж, үзүүрлэсэн хүчит бөх, хурд шандсаа сорьж, айргийн тавд хурдалсан морьдын бай шагнал, цэц мэргэнээ уралдуулсан сур харваачдад шагнал нь Улсын их баяр наадмынхтай дүйцэхүйц байв.


14. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадам зохион байгуулалт сайтай байлаа хэмээн яригдаж байна. Хүй долоо хутагт олон зуун хүнээс бүрэлдсэн зохион байгуулалтын баг ажилласан бөгөөд гарсан хогийг ч тэр дор нь цэвэрлэж байна хэмээн ам сайтай хүмүүс  олон байв.


15. Даншгийн өдрүүдэд 2000 цагдаа онц байдалд ажиллан олон нийтийн аюулгүй байдлыг сахиулжээ.


16.  Ардын Хувьсгал ялсанаас хойшхи анхны Даншиг наадам тул бөхчүүдийн улс, аймгийн цол огт хамааралгүйгээр бүгд тэгш байдалтайгаар сугалаагаар нэгийн даваанаас эхлэн таарч барилдсан.

17.  Харин дараа жилийн даншигт бөхчүүд энэ жил хүртсэн даншгийн цолоороо ам авч барилдах юм.

 


18. Даншиг наадмын анхны өдрийн барилдааны хамгийн сайхан даваагаар улсын харцага Пүрэвсайханы давааг нэрлэж байна. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр дөрвийн даваан дээр Увс аймгийн 90 жилийн ойн барилдаан дээр зодолдох шахсан хоёр сугалаагаар таарсан. Монгол бөхийн жудаг мөхлөө гэдэг асуудлыг сөхөх байдалд хүргэсэн хоёр бөх энэ удаад эв найрамдалтай хүч үзэхэд Пүрэвсайхан Батсуурийг амархан давж олон нийтийг баясгасан юм.
19. Хүчит бөхийн барилдаанд даваа бүрт давсан бөхөд мөнгөн шагнал олгосон байна.

 


20. Даншиг наадам анхны жилдээ "мисс"-тэй болжээ. Жороо морины уралдаанд олны анхаарлыг эрхгүй татсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Мижиддоржийн Баярмаа наадамчин олныг анхаарлыг ихэд татсан. Тэрбээр жороо морины уралдаанд тавдугаар байр эзэлсэн  байна.


21. Даншиг наадамд 480-560 сая төгрөгийн төсөв батласныг зохион байгуулагчид өмнө нь мэдээлж байсан.  


22. Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийсэн байна.


23. 1670-иад оны үед Монголд хамгийн том даншиг болж байжээ.


24. 1912 оноос хойш Монгол Улс даншиг наадам зохион байгуулаагүй бөгөөд энэ жил дахин сэргээн тэмдэглэлээ.

 

image

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүдээс ирэх сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Ардын хувьсгалаас хойшхи анхны Даншиг наадмын тухай 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.10.23.118)
    ШАШАН БОЛ АРД ТҮМНИЙГ МУНХАРУУЛАДАГ ХАР ТАМХИ МӨНӨӨС МӨН СҮҮЛИЙН ҮЩД ДАЛДИЙГ ХАРДАГ БУРХАНААР БӨӨЛЖДӨГ ХУВИЛГААН ТӨРҮҮЛДЭГ МӨНГӨ ТӨГРӨГ ДУУДАГ СЭЛЭМДЭГ ГЭХ МЭТ ХУДАЛЧ ЛУЙВАРЧИН НАР ОЛОН БОЛСОН
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • mgl (150.129.140.19)
    Saihan naadam bolloo. Mongol uls Mandan badrag
    2015 оны 08 сарын 16 | Хариулах
  • Ene goe (103.10.22.13)
    .. Чөтгөрийг аргадагч Шарын шашин , Лам , Цам , Чөтгөрүүдийн бүжиг , ... Мууг дагавал могойн хорлол , … Санаа муут яван хатна , ... Эх орноосоо урваж , элдэв бузар мууг үйлдэгдсэд гэм нүглийнхээ төлөөсөнд Тамд хаягдах , аймшигтай тарчлан зовцгоох . !!! ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
    2015 оны 08 сарын 14 | Хариулах
  • Zorig (49.0.157.199)
    ... Чөтгөрийг аргадагч Шарын шашин , Лам , Цам , Чөтгөрүүдийн бүжиг , ... Мууг дагавал могойн хорлол , … Санаа муут яван хатна , ... Эх орноосоо урваж , элдэв бузар мууг үйлдэгдсэд гэм нүглийнхээ төлөөсөнд Тамд хаягдах , аймшигтай тарчлан зовцгоох . !!! ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.225.141)
    Маанаг харанхуй бүдүүлэг ёс заншлаа битгий хүмүүст тулгаад байгаач ээ. Тэрний оронд энэ арга хэмжээнд хаанаас , ямар хэмжээний зардал гарсан, хэн яаж төлсөн зэргийг маш нарийн гаргаж ард түмэндээ мэдээллэх хэрэгтэй. Хямралд ороод доройтож байгаа өнөө үед ийм юм зохион байгуулах цаг мөн үү
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.35.123)
    манжид дагаар орсоны баяр даншигийг Ардын хувьсгал болиулсан байхад энэ ардчилсан намынхан яагаад сэргээв. цаад зорилго нь юу вэ? батүүл хэний гар хөл болоод мангартаад явна вэ?
    2015 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.26.193.77)
    Илд барьсан гарт нь эрх бариулж номхоруулсан одоо энэ аргаа давтан хэрэглэх далд санаа холын захиалга
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
  • санал (202.70.36.86)
    зээр жороо ч гэх шиг, 1912 оноос хойш ч гэх шиг худлаа юм бичих ээ болиоч хянаач ичээч мундаг сэтгүүлч нараа
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.35.42)
    ардын хувьсгалаар сэргэн мандсан монголчуудыг манжийн дарлалд оруулж мөхөөх дөхсөн шарын шашинг ардчилсан нам дахин хүчтэй дэлгэрүүлж ард түмнийг номхон хонь шиг хүлцэнгүй болгож аажмаар цөөлж түвдийн араас оруулах нууц төлөвлөгөө.
    2015 оны 08 сарын 10 | Хариулах
    • Зочин
      1 bodol baigaa l baix. xarj l baiy
      2015 оны 08 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 4 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК