зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаярын талаар Ц.Элбэгдоржийн нэр цохоогүй онцлох 24 ишлэл

2015-8-17
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын ойн хуралд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуулийг гаргасан УИХ, авлигачид тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан илтгэлийг тавьж уг хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн.  Н.Энхбаярын талаар хэлсэн түүний нэр цохоогүй онцлох 24 ишлэлийг 24 баримт булангаараа хүргэж байна.

1. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Ийм учраас албан тушаал, авлигын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм.

 

2.  Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ.

 

3. Савтай сүүнд нэг дусал тараг дусаахад гашилдагтай л адилхан. Тэр дусал таргаа ардаа нуусан, тэр халбага хороо ардаа нуусан, тэр хувийн явцуу сонирхлоо ардаа нуусан, өмнөө худлаа ярьдаг тийм этгээд, тийм бодлого тодорхойлох гэж оролдож байгаа улсаас бид яаж салах вэ?


4. Өнөөдөр хоттой хонины чинь тал алга болчихсон, гэтэл хоттой хонины чинь талын оронд тэр хонийг чинь барьж идсэн хонины арьс нөмөрсөн чоно ороод ирчихсэн байна. Яах вэ?


5. Тэгэхэд авлигач бол үйлдвэр барьдаггүй. Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг.


6. Авлигачид бол санаанд оромгүй юм хийнэ шүү дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. 90 гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Өндөр настай ээж рүү нь хүртэл дайрна. “Хүү чинь хүн алах гэж байна” гэж 7 хоног, сар улиглана. “Амийг нь өршөөгөөч, цаг минутаар хэмжигдэж байна, нэг хором өнгөрөхөд үхчих гээд байна гэж” эрлэгийн элчтэй цуг эх рүү чинь ирж байгаа юм. “Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч” гэж хэлнэ.


7. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг  эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа.


8. Наад авлигачид чинь бариад авахад “Би баригдаагүй байна” гэж орилдог улс шүү дээ. Хэргийг нь бариад “Чи ийм хэрэг хийсэн байна” гэхэд “Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. “Ийм нотолгоотой байна” гэхэд “Тэр худлаа” гэж орилдог. “Би хэлмэгдлээ” гэдэг. “Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн” гэдэг.


9. Тэр авлигач цагаадах юм бол Монголын төр тэр өдрөөс эхэлж харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна.


10. Өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд, Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж “Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад “Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад өөртөө тааруулж хууль хийж байна.


11. “Танай энэ хүн сулрах гээд байна, манай энэ хүн сулрах гээд байгаа. Танай намд ч ашигтай, манай намд ч ашигтай. Манай фракцид ч ашигтай, чиний фракцид ч ашигтай, чиний тэр чинь байгаад байна, чи яасан хүн чанаргүй юм бэ, яагаад чи үүнийг дэмждэггүй юм бэ” гэж. Хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү нь дайрч байж үүнийг гаргаж байгаа. Ийм юмыг тэвчээд, ийм зүйлийг Монголын төрийн босгон дээгүүр бид явуулж болох уу? Энэ засаг төрийг ингэж барьцаалж, бужигнуулж байхдаа өөрийнхөө нэрний чинээ, нүүрний арьсны чинээ ч бодсонгүй дээ.


12. Хүний эрх, хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Би хэрэг хийгээгүй гэж хэлэх эрхтэй. Нотлогдтол би хэрэг хийгээгүй гэж ярьж явах эрхтэй, шүүхээр шийдвэрлэгдтэл тэгж явах эрхтэй. Гэтэл тэр хүний ард тэрбум, тэрбум төгрөг, тэр нам нь, тэр телевиз нь, тэр сүлжээ нь байгаа.


13. Хамгийн аюултай нь өнөөдөр хамгийн том авлигачаас дараа үеийн авлигачид суралцаж байна шүү дээ. “Аан, телевизтэй байх ёстой юм байна, сонинтой байх ёстой юм байна, үнэн худал нам байгуулах ёстой юм байна, хэдэн хүн гишүүн гэж оруулах хэрэгтэй юм байна. Тэд нараар юм яриулах ёстой юм байна, тэд нараар хамгаалуулах ёстой юм байна, тэд нараар явж байгаа төрийн бодлого тэр бүхэн рүү дайруулах ёстой юм байна, Өө ингэж гардаг юм байна шүү дээ, ингэж хуулиас зугтаж болдог юм байна шүү дээ” гэж.


14. “Зөвлөгөө өгье”. Гэмт хэрэг хийсэн гэдэг нь, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон хүн өнөөдөр Монголын төрд зөвлөгөө өгөхөөр ирлээ. “Хэрэгтэй бол өгье” гэж. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ, энэ намууд. Түүний оронд тэр залуу үеийн шинэ санаануудыг дэмж л дээ. Монголын нийгэмд, энэ улс төрд тулгамдаж байгаа, төрд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх шинэ санаануудыг дэмж.


15. Зарим нэг хүн яаж биеэ үнэлэхээ бодож байгаа. Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Монгол Улсын хөгжлийхн тухай ярих гэж ирсэн гэж бодож байна уу та бүхэн.


16. Чи тэнд аюул тарихаасаа өмнө, Монголын төрийг аюулд унагахаасаа өмнө гар. Дахиж Улсын Их Хуралд битгий нэр дэвш. Одоо гараад мэдэгдэл хий л дээ. Тийм л шудрага юм бол гараад л чи мэдэгдэл хийчих. Чиний тухай ярьж байгаа, хэний тухай ярьж байгааг наадуул чинь маш сайн мэднэ.


17. Дахиж л битгий УИХ-д нэр дэвш. Дахиж битгий улс төрийн албан тушаал хаш. Дахиж битгий ийм юмны үнэрээр ордон дотуур эргэлд. “Эргэлдэхгүй ээ” гээд түүнийгээ л хэлчих. Дахиж халдашгүй дархан эрхийн дор орно гэж бүү зүтгэ.


18. Үнэхээр зовж байгаа юм бол, хэлмэгдэж байгаа юм бол, зовон зовон энд юугаан хийж суугаад байгаа юм бэ. Хэлмэгдэн хэлмэгдэн яагаад суугаад байгаа юм бэ. Зүгээр л гараад яв. Боллоо.


19. Босгонд нь байтугай, босгоных нь шороонд нь хүртэл ойртуулмааргүй тийм улсууд байгаа юм.


20. Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй. Тэр авлигачид тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр авлигаар зугтаалгасан олон тэрбум төгрөгөө, тэр олон сая ам.доллараа аваад ир. Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан байгаа дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа  туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа.


21.  “Шоронд орлоо” гээд орилолддог. “Намайг гаргаад өг, би амь тавих гээд байна” гээд орилоод байдаг. Аймшигтай том хэрэг нь илрэх гээд, аймшигтай том сүлжээ нь илрэх гээд гадна дотногүй үйл ажиллагаа яваад ирэхээр л “амь тавилаа, хором хормоор хэмжигдлээ миний амь” гээд л орилоод эхэлдэг шүү дээ. Яах юм, тэгж гадагш дотогш зугтааж.


22. Энэ гадагшаа яваад байгаа, гадна байгаад байгаа хүн зүгээр тэгээд хүний нутгийн тоостой салхинд салхилаад суугаад байна гэж бодож байна уу. Тэр мөнгөнийхөө хойноос явж байгаа юм. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү дээ. Тэгж л тэр дүү, тэгж л тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа юм. Тэгдэг юм. Тэр нь илрэнэ гэж бодож айж байгаа юм.


23. Чонь борооноор гэж Өршөөлийн хууль гарлаа ч гэдэг юмуу, нэг барилдаан болж байна ч гэдэг юмуу, тийм юмаар орж ирж хүмүүсийн дунд суусан дүр үзүүлдэг байхгүй юу. Эх орноо саналаа гэж. Санаад байгаа юм бол эх орондоо бай л даа.


24. Монголчууд хүний эрхшээлд амьдрахад дургүй улс. Тэгэж ардчиллыг сонгосон, тэгэж эрх чөлөөг сонгосон юм. Одоо Монголчууд авлигчдынхаа эрхшээлд амьдрах уу. Тийм бодолтой байгаа хүмүүст “үгүй” гэж хэлье. Тийм бодолтой байгаа хүмүүст “дураа тат” гэж хэлье. “Зогс” гэж хэлье.

Т.Хулан

image

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын ойн хуралд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуулийг гаргасан УИХ, авлигачид тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан илтгэлийг тавьж уг хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Авлигачид болоод Н.Энхбаярын талаар хэлсэн түүний нэр цохоогүй 24 үгийг 24 баримт булангаараа хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (117)

  • зочин (122.201.24.86)
    Элбэгдорж гадаад яваал байх юм яваал байх юм даанч улс нь дампуурчихгээд байх юм басавилгалтай тэмцээл тэмцээл бхйх юм харамсалтай нь авилгал нь элбэгдоржд шалгуулахаар улам эхсээд эхсээд л байх юм. Бас хөгжил дэвшил баян чинээлэг нийгэм ард түмэн сайхан мэтээр цаасан малгайч нэг ёстой нүдэнд харагтал ярина да даанч улс нь бараг дампуурлаа. Бас Урьд ерөнхийлөгчөө ямар эцэг гэнээ нэг тийм нэр өгчөөд барьж хориоод тэр дампуу шүүх нь монголын ард түмний өмнө ялагдчаад хүнд хэлс хэрэгт хийчээд за да дампуу дампуу. АН ДОТОРОО БИШДЭЭД БАЙНА ГЭДГЭЭ МЭДЭРЭЭД ДОТОРОО ХЭЛ АМТАЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЮМ ОЙЛГОЖ БАЙГААГИЙН ШИНЖ УЧИР НЬ ЭНЭ НАМ ДАРАНГУЙЛАЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭДГЭЭ ХОЖИМЧ ГЭСЭН ОЙЛГОЖ ЭХЭЛЛЭЭ. ЯГ АН БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭХ ШАХСАН ШҮҮ ХЭТЭРХИЙ ЗАСАГ АВЧААД ЮМ ҮЗЭЭГҮЙ АЙЛИЙН ХҮҮХЭД БӨӨН ЮМАН ДЭЭР ОРЧООД ТОНГЧИЧИЖ БАЙГАА ЮМ ШИГ ОНГИРДГОО Л БОЛЬ.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Saran (112.72.13.121)
    Yag uneniig helj bgaa humuusee demjie eronhiilogchoo demjie yagaad mongol uls. Mongol ulsiin shuuheer gem buruutai n togtoogood yal avchihsan yaltanaas zovolgoo avch toroo dampuulj ard tumnee doromjlood bga onoodor enhbayariin toiron hureelegch geh yamarch bolobsrolgui yadruuhan setgelgeetei Bayanselenge metiin gudamlnii hellegtei abgai tord ochood uy hiij bn toriig yaj huchguiduulj bn ta buhen harj bga bizde arai denduu bga bizde unheer haramsaj bn
    2015 оны 10 сарын 04 | Хариулах
  • Zaraa (112.72.13.121)
    Iim. Aimaar tord gaitaig medseer bj yah gej uuchilsan uym Enhbayar tord garch irbel Bayanselengeteigee toriig dampuurlna shu ard 1000 hashirgaad ch diilehgui ooroo horchin deer n iim muuhai horsol oshoo abaltaar olon Jil ooriigoo tseneglechihsen ard tumnii tatvariin mongiig yaj luibardaj hulgailj nam Bolon ooriigoo huchirheg bolgodog argaar turshlagdsan iim aimar huniig Bolon toiron hureelegchdiig tord shurgaluulj yabj bolohgui odoo bid bulingargui tseber oys zuitei suuritai oyunlag humuusiig gargaj ireh heregtei bn
    2015 оны 10 сарын 04 | Хариулах
  • сондор (202.179.13.254)
    Муухай, хүн чанаргүй л юм аа даа
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.22.27)
    Хэзээ манай улс Путин шиг ерөнхийлөгчтэй болно доо. гэж
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чамайг орос болох цагт
      2015 оны 08 сарын 29
  • Баганаа (103.10.22.27)
    Өөрөө хаана байгаа хүн бэ? Өөрөө төрд байхгүй юм шиг аашлах юм. Өнөөдрийн төр муу байгаа бол ерөнхийлөгч муу байна гэсэн үг. Өөрийгөө шүүмжиллээ гэсэн үг шүү дээ. Санал нэг байгаа бол нэгдээрэйв
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • ЦОГ (103.10.22.27)
    БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР УРИГДАЖ ОЧЧИХООД ИЙМ ЮМ ЯРЬЖ БАЙХ ГЭЖ ДЭЭ. БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР ЮУ ХЭЛЭХ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ МЭДДЭГГҮЙ ХЭРЭГ ҮҮ ? АРАЙ Ч ДЭЭ. ТЭДНИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА ЮМ ШИГ.
    2015 оны 08 сарын 29 | Хариулах
  • Б.ОЧИРБАЛ (202.21.106.121)
    ЭНЭ ДУТУУ ТӨРСӨН ТАГЖИЙ НАСНЫ СҮҮЛД ИХ ЮМ ҮЗНЭ БАЙХ АА НОМ САЙН УНШУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Б Очирбат (103.229.123.70)
    Гүтгэгчид нэрээ бичдэггүй гэдэг үнэн юм байна
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Б,Очирбат (103.229.123.70)
    Энхбаярын захиалгаар олон хүн бичсэн байна Аргагүй л их мөнгө луйвардсан байна шүү Энэ дэмжигчид хэдэн төгрөг авчихаад бичдэг, юм болдоо Одоо 1000 бичээд нэмэргүй дээ ард түмэн хууртхаа өнгөрсөн бизээ Аль гайгуйгаа л хэмлэж авилгачдын загалмайлсан эцгээ өмөөрөөд хамгаалаад байх юм Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг үнэн юм даа
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
    • Зочин
      Swiss Bankand asar ih mungoo hadgaluulaad oruulj irj chaddaggui gedeg shd
      2015 оны 08 сарын 28
  • зочин (202.70.36.198)
    дараагын ерөнхийлөгчөөр хэнийг сонгохоо бид хэнээрч заагахгүй энхбаяр бие муухан харагдаж байна өөрөөч мэдэж байгаа байх тэгээд одоо ямар үр дүнтэй юм бэ
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.106.160)
    ЭЛБЭГДОРЖ МУУ ТАЛ НЬ ДИЙЛСЭН ХҮН ШҮҮ. ӨӨРИЙНХӨӨ ДЭРГЭД ДАНДАА ӨӨРӨӨСӨӨ ДОР ХҮМҮҮСИЙГ БАЙЛГАЖ ӨӨРӨӨ ИЛҮҮ БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ ХҮН.УХААНТАЙ БОЛОВСРОЛТОЙ МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮСИЙГ ӨӨРИЙНХ НЬ СҮР ДАРАГДЧИХНА ГЭЭД БАЙНГА ДАРЖ ЯВДАГ ХҮН БАЙГАА ЮМ. ЭЛБЭГДОРЖИЙН ЭРГЭН ТОЙРОНД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРААРАЙ. ДАНДАА ОВИЛГОГҮЙ МАРГААШАА МЭДЭХГҮЙ БӨГС ДОЛООГЧИД БАЙГАА
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.10.23.118)
    ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ ҮНЭН БОЛОВЧ ЭЛБЭНДОРЖИЙН ӨӨРИЙ НЬ ХИЙЖ БАЙГАА БУСАРМАГ АЖИЛЫГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ВЭ ШУДРАГ ХҮН ИЙМ БАЙДАГ ЮМ УУ
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • зочин (112.72.13.204)
    Авлигад ч гэсэн шударга ёс байхыг хэн үгүйсгэх билээ Жишээ гэхэд МАН-ын ихэнх авлигачид наранд тэрбайтугай саарал ордонд залраад ард түмнээс сонгогдсон гээд цээж дэлдгэр явж л байна ш дээ Шударга л байцгаая буюу аавын хүүхдүүдийг алаг цооглохоо л больчихъё Бүгдийг нь барьж чадахгүйгээс хойш нэрийг нь гаргасан хэдхнээ нэг удаа өршөөе л гэж э байна ш дээ МАН-ын авлигачид так наранд л явдаг заяатай гэсэн үг бусуу За за жаахан тоглосон юм шүү АН-ын авлигачдыг бол өршөөх ч хэрэггүй буюу ер нь АН л өөрсдөөсөө авлигачдыг тодруулдаг муусайн зуршилтай болохоос манай МАН бол огт өөр шүү л гэж Элбэгдорж л гэж үүнийгээ ч ойлгохгүй юмаа Нээрээ ерөнхийлөгч маань жаахан бандийн юмаа хэхэхэ
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.13.247)
    malgaigaa vldeechee yu
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.247)
    malgaigaa vldeechee yu
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.247)
    mori unasan tolgoigvi xvn
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.247)
    mori unasan tolgoigvi xvn
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.55)
    буудчих уу жанжаан
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • од (202.179.10.150)
    хулгай хийсэн хүн хулгайчийг бариарай гэж хамгийн түрүүнд хашгирдаг гэсэн тэр болж байна даа
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.112.78)
    Элбэгдорж яриад л байх юм юу ч хийж чадахгүй худлаа ОРИЛООД Л байж байна. Элбэгдоржийг ТООДОГ хүн байна уу. Эсвэл Энхбаяр шиг зангарагтай байж бүгдийг гартаа Оруулж сураач. Элбэгдоржид Энхбаяраас сурах юм их бий. Битгий худлаа Орилоод бай!!!!!
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.185)
    Enhbayart durgyi Elbegdorjid buuuuur durgyi
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.71)
    uuruu ilvv icheed bgag ni xaraad uruwduj bla
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    Uneheer ichtel ni helje. Zuv baina, eronhiilogch oo! Ta shuu. Tany ard mongolyn ard tumen bii shuu. Avilgachdad urshool baihgui! Iim eronhiilogchtoidoo bayarlaj baina!
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • zochin (124.158.109.62)
    saihan bnaa abilgachid salhind oorsdoo hiisnee gaigvi Mongolchuud teneg bish olon hvn egdvvtsen durgvitsej bn ter abilgach hvnii oir bgaa garuud ch haraald ortoj bgaa tsaaguuraa vils ni harlaj l bgaa zvgeer tsag hugtasaa oroh bolohoor ter muuhai hvniig muuhai namiig dagasan garuud oordsdoo dald orno
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (5.136.174.228)
    элбэгээ чамд хийх юм байхгуй байгаа юм уу энхбаяртай л зууралдаад байх юм ард тумэн монгол улс бугд хоосорч ядуурч туйлдаа хурээд байхад гое ярьж ошоо авхаас оор ажил хийсэн уу чи чамайг ямар хун гэдийг монголчууд мэддэг болоод байгаа шуу дээ энэ хэдэн жил ард тумэн ядуугийн ядуу болж хядадууд харин баяжаад бгаа юм бишуу
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.241.34)
    Энхбаярыг авилгач гэж би лав хэлэхгүй.
    2015 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (180.149.78.27)
    Энхбаяр с.зоригийг алчихвуу? ан хийж яваад жолоочоо алчихвуу? спирт бал бурмын хувьчлалд оролцчихвуу? 200 сая долларын хэрэгтэн жастин каплаг өршөөвүү? хоёр хүнийг хутгалж алсан алуурчин авгайг өршөөвүү? тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлийн галерейтэй болов уу? эсвэл ганцхан онгоцоор ном зөөсөн хэрэгт авилгач цолтой болж баабар элбэг хоёрын гарын шүүс болоод байна уу?
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    12 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    32 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагаа шалгадагаараа шалга
    40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    51 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    58 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    58 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    1 цаг 0 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    1 цаг 9 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    1 цаг 38 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    1 цаг 40 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    1 цаг 53 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    2 цаг 14 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    2 цаг 15 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    2 цаг 16 мин
  • Монгол Улс уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов
    2 цаг 21 мин
  • Автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа
    2 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал болно
    3 цаг 7 мин
  • Волейболын Үндэсний Дээд Лигийн нээлтийн арга хэмжээ маргааш болно
    3 цаг 14 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    3 цаг 18 мин
  • Цастай өдөр сонсох "плейлист"
    3 цаг 23 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК