Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Г.Дэнзэн, Л.Гансүх хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй

2015-8-19
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт онцолж байна.

 

 

-АТГ-ЫН ХИЙСЭН ЮМ ГЭЖ ХААНА БАЙГАА ЮМ-

 

1. Өршөөлийн хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа.


 2. Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё. Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа.
 

3. Авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа.


4. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо. Тэр нь боломж.


5. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг. Түүнийг хуулийн байгууллагынхан мэдчихээд дарамталж, шантаажилдаг.


6. Гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү. Энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө.


7. Авлига авсан хэргээр ял авсан хүн гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав. Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна. Нэг хүнд ажлыг нь бүтээж өгье гээд чадаагүй учраас нөгөөдөх нь өөрийг нь шүүхэд өгчихсөн.


8. Авлига өгсөн, авсан, зуучилсныг илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ.


9. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё. Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу. Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа.


10. Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм


11. АТГ-ын хийчихсэн юм хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм. Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ.


12. Г.Дэнзэн, Л.Гансүх хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна. Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ.


13. Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль.


14. АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой. “Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа. Одоо бид шинэ үе рүү орлоо. Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм” гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй.


15. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага.


16. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой. Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё. Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа. Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй.


17. Өнөөдөр  бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа. Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай. Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя.


18. 25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан. Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан. Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ. Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн. Өнөөдрийн хууль ч бас л ийм.


19. Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. /Ерөнхийлөгчийн прокурорын баяр дээр хэлсэн үгний талаар/


20. Ц.Нямдорж гишүүн хэлсэн байна лээ. Хуулиар хийсэн төрийн эргэлт боллоо гэж. Би үүнийг эерэг талаас нь харж байгаа юм.

 

21. УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хэнээс ч хараат бусаар, хэний ч дарамтгүйгээр өнөөдөр жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үүргийг чөлөөтэй эдлэх боломж руу орж ирж байна.


22. МАН оролцох үүрэгтэй бол оролцох үүргээ биелүүлээд юмаа хийж байх ёстой. Гэтэл оролцоогүй ш дээ. Цөөн хэдэн гишүүн л оролцсон. Ер нь бол юмнаас хоцорч үлддэг хүүхдүүд байдаг даа. Хүүхдүүд хоорондоо зодолдоход хоцорч үлдчихээд тэд нарыгаа баалах нь хамгийн муухай. Сүүлд хэчнээн зодолдсон ч байлаа нөгөө хоёр нь “Бид хэдийг зодолдоход ард үлдчихээд…” гээд найзынхаа жагсаалтаас хасдаг л биз дээ.


23. Үнэхээр ч УИХ-ын эрх мэдэл өөр газрууд руу шилжчихсэн байсан. УИХ үүнийгээ буцааж өөртөө авлаа. Гэхдээ би АТГ-ыг бүхэлд нь баалахгүй ээ, бүхэлд нь буруутгахгүй.


 24. Хориг тавих юм бол тэр тавьсан хоригтой холбоотой хэсгийг л дахин ярина шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш нь дэмжих юм бол хоригийг хүлээж авдаг. Би хувьдаа УИХ-ын гишүүд олон удаа ярьсан энэ хуулиа өөр янз янзын хүчин зүйлээс болж өөрчлөхгүй байх гэж найдаж байна.

24tsag.mn

image

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хууль болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг 24 баримт онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (109)

  • зочин (112.72.13.254)
    Уймараа шодон гэзэгт минь чамаас болж монголын хоёр сайхан бөх ард түмэндээ ямар харагдах болов. Одоо бас ард түмний кармаа ухсан хулгайч нарыг буруутай эсэхийг нь тогтоох ажлыг үймүүлж шүүх хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож халдах, нөлөөлөх гэж оролддог чи хэн бэ. МАтематикаа заагаад хамарругаа тамхиа чихээд суух цаг чинь болчихжээ хө. Чамд УИХ-ын дарга сануулга өгөөд л байгаа шүү.
    2015 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Маш зев хэлжээ. Еренхийлегч болон Хучний байгууллагаас хууль тогтоох эрх мэдлээ авсанд баярлалаа. Бид АТГ-ын комиссарыг биш та УИХ-ыг хууль батлуулахаар сонгосон. Одоо хоригийг хэзээ ч хулээж авч болохгуй. Хэрэв авбал 37 оны хэлмэгдуулэлтээс илуу хэлмэгдуулэлт болно гэдгийг мэдэж байгаа биз дээ. Ард тумний эв нэгдлийг баталгаа болсон еренхийлегчеес ешее хонзон узэн ядалт нэвт ханхалж бна. Гаргасан хуулиа хамгаалж ардчилсан парламентыг ард иргэд нь сонгодог болсон 25 жилийн ойдоо бэлэг бариарай.
    2015 оны 08 сарын 31 | Хариулах
    • Зочин
      heg tiim tenegduu um yarisan bna. deerees n hamgiin notstoi n UIH iin gishuud bid odoonoos yamar ch daramt shahaltgui sanaa amar bolloo gesen utgatai ug bailaa. uuniig er n eruul uhaanaar tungaaval ih l sonin gargalgaa garna daa. ter 2 6 16 dhuudiig sain uhaj oivol hetsuuhen l helleg bna daa. odoonoos bugdiig n tegees ehleed avilaga avah geed baigaa nuhurt gonchigmaa guai uuriin bieer ih sonin surgaali aalidah um bna. ur huuhed ehnerteigee nom jurmaaraa saihan amidaraa, avilaga avah ih muu zurshil bgaa um geed uhamsart n nuluulchih um gene. ovoo gar umaa ene GONCHIGMAA
      2015 оны 08 сарын 31
  • Zochin (202.156.188.56)
    Duvall, xorchin, urvagch, dulzen
    2015 оны 08 сарын 30 | Хариулах
  • Од (98.228.226.101)
    Манай Зориг, Энхсайхан 2-г муухай жийсэн хүндээ. Наранцацралтыг ч гэсэн
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Од (98.228.226.101)
    Гончигдорж одоо болио. Энэ нөхөр банк цохичихож хувь хүртэж ханаагүй юу???
    2015 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Эх оронч Зэнээ гуайн үгийг Монголчууд мартаагүй байгаа шүү Гончигдорж муу хорчин новшоо. Зэнээ гуйан хэлсэн Архангайн Манжын хаанд урвасан ЦЭРЭН ЭФҮГИЙН удам гэдгийг чинь ч Монголчууд мартаагүй байгаа шүү. Урвагчын үр хройчис бас л урвагч байх юм даа.?
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.170.94.226)
    Huurhii hugshirch dee zailuul. Unend guitsegdehee baij dee. Argaggui argaggui
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • буруутайзөрүүтэй болоод байна (112.72.13.204)
    Авлигад ч гэсэн шударга ёс байхыг хэн үгүйсгэх билээ Жишээ гэхэд МАН-ын ихэнх авлигачид наранд тэрбайтугай саарал ордонд залраад ард түмнээс сонгогдсон гээд цээж дэлдгэр явж л байна ш дээ Шударга л байцгаая буюу аавын хүүхдүүдийг алаг цооглохоо л больчихъё Бүгдийг нь барьж чадахгүйгээс хойш нэрийг нь гаргасан хэдхнээ нэг удаа өршөөе л гэж э байна ш дээ МАН-ын авлигачид так наранд л явдаг заяатай гэсэн үг бусуу За за жаахан тоглосон юм шүү АН-ын авлигачдыг бол өршөөх ч хэрэггүй буюу ер нь АН л өөрсдөөсөө авлигачдыг тодруулдаг муусайн зуршилтай болохоос манай МАН бол огт өөр шүү л гэж Элбэгдорж л гэж үүнийгээ ч ойлгохгүй юмаа Нээрээ ерөнхийлөгч маань жаахан бандийн юмаа хэхэхэ
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Ялалт (98.228.226.101)
    Гончигдорж дандаа буруу талд дуугарч явдаг өөрөө хувь цохидогибайлгүй.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.21.82)
    Гончигдорж гэзэг тавиад манин шал тэнэг болчихсон юм. Ард түмэн таныг тууштай улс төрч биш гэж аль хэдийнээ дүгнэх болжээ. Та тогоо барьж чавганц болбол таарна
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • soniuch huu (103.10.23.193)
    Гончигдорж гуай та хэзээнээс ийм ард ч үзэлтэй болчихсон юм бэ? Таны гэр бүлийн ямар хүн АТГ шалгагдаад байгаа юм бэ? Таны чухам юуг эмзэглүүлээд айлгаад байгаа юм бэ? Таниас айдас үнэртэж байна. Арай аргал хөдлөөд байгаа юм шиг байна уу? Тэгнэ тэгнэ та шудрага ард ч үзэлтэй хүн биш шүү дээ? Нэртэйгээр нь гомо нарыг гэр бүл болж болно гээд шууд хэлээч.
    2015 оны 08 сарын 26 | Хариулах
  • сонгогч (202.21.106.152)
    хачин арчаагүй бөөрөнхий хүн гуай,танаас хэд дахин мэдлэг боловсролтой,ухаантай,эх оронч охид хөвгүүд зөндөө байнаа,та суудал тавьж өгвөл яана.их олон жил төрийн толгойд суулаа юу бүтээвээ.одоо идэж ууж ханаагүй л байна уу.хүргэн хүүхэн гээд танайхан бүгд л төрд байх юм болиоч одоо.жирийн ардын хүүхэд наана чинь ажиллагдаа хө
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Төрийн хутгуур, шударга царайлсан хорлон сүйтгэгч
    2015 оны 08 сарын 25 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Энэ идсэн мөнгөнөөс нь хувь авдаг юм байх даа, өчнөөн олон тэрбум төгрөг идсэн нь ил байхад буруугүй гээд байх юм, эсвэл зөнөглөөд юу ярьж байгаагаа мэдэхээ больсон байх аа даа, муухай тэнэг загнаж байгаа юм шүү, АН ялзараад дуусчээ, нам болохоосоо өмнө,
    2015 оны 08 сарын 24 | Хариулах
  • Hun (141.0.14.57)
    Сэтгэгдэл бичнэ үү unendee oilgohdohgui zonog yuma ...
    2015 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (185.64.196.152)
    Mongolchuudiig 2-3 hubaaj ulaan tsneher nogoon deeltei,ger bul enher nuhur hurtel hubaagdsan ene hachin niigmiig hagalna butargaj songuuli dununguut saihan chalchij hudal amladag ene baidliig Elbegdorj terguutei AN,M.Enhbold terguutei MAN hiij butargasan .Hun uurinhuu aldaag erduu medehgui busdiig ni harj orilood bdag gej unen um.Elebgdorj gyai ta aldaagaa zasahgui yabsaar duusah hun bn.gehdee abigachidig urshuu gej helehgui,teged ch gantshan abilgachin mongold baidag egbel hen ch itgehgyi
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (185.64.196.152)
    Улсын их хурал гэж үүрэгээ биелүүлж чадахгүй,хараат мэт байсан нь үнээн.Ерөнхийлөгч нь хамаг эрхийг нь аваад ажилыг хийлгэдэгүй байсан юм бишүү,өөрөө АН - ын дарга,УИХ -ын дарга мэт ажилладаг ерөнхийлөгч анх удаа харж бн,хамаг хууль боловсруулах эрхийг нь шүүрээд авахаар УИХ ,Рарламент нь юу хийх вэ,ажилгүй хүмүүс хувийн визнесээ хийхүү
    2015 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү. Хэнийг ч шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тэгж хэлж боломгүй
      2015 оны 08 сарын 21
  • Зочин (202.21.118.98)
    Гончигдорж зөв ярьж.ойлгууллаа.Энэ хуулийг ард түмэнд сурталчлах хэрэгтэй.Зөв зүйтэй хууль гаргасанаа ухуулан таниул.Ойлгоогүй.мэдэхгүй хүмүүс их байгаа.Хүмүүс ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг хориглож хэвлэл мэдэээллийн хэрэгслээр зориуд гуйвуулсан суртал ухуулга тархи угаалт хүчтэй явуулж ард иргэдийг хууран мэхэлж мунхруулж бодит үнэн зөв мэдээлээл ойлголтыг хааж байна Ийм үед Гончигдоржийн хэлж ярьж тайлбарласан нь үнэхээр зөв зүйтэй хэрэг болж байна Амжилт хүсье.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Зочин
      heg tiim tenegduu um yarisan bna. deerees n hamgiin notstoi n UIH iin gishuud bid odoonoos yamar ch daramt shahaltgui sanaa amar bolloo gesen utgatai ug bailaa. uuniig er n eruul uhaanaar tungaaval ih l sonin gargalgaa garna daa. ter 2 6 16 dhuudiig sain uhaj oivol hetsuuhen l helleg bna daa. odoonoos bugdiig n tegees ehleed avilaga avah geed baigaa nuhurt gonchigmaa guai uuriin bieer ih sonin surgaali aalidah um bna. ur huuhed ehnerteigee nom jurmaaraa saihan amidaraa, avilaga avah ih muu zurshil bgaa um geed uhamsart n nuluulchih um gene. ovoo gar umaa ene GONCHIGMAA
      2015 оны 08 сарын 21
  • Зочин (202.179.20.74)
    Энэ төрийн хутгуурыг улаан чулуутын хогийн цэгт хаяачээ. Энэ урвагч зайлсан цагт төр цэвэршинэ.
    2015 оны 08 сарын 21 | Хариулах
    • Зочин
      nemergui ee butsaad guigeed irne
      2015 оны 08 сарын 21
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    4 цаг 13 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    4 цаг 43 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    7 цаг 41 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    8 цаг 15 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    8 цаг 16 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    9 цаг 4 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    9 цаг 17 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    9 цаг 31 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    10 цаг 50 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    10 цаг 55 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    10 цаг 58 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    11 цаг 5 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    11 цаг 13 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    11 цаг 17 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    12 цаг 18 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    12 цаг 21 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    12 цаг 50 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК