Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Бид томилсон хүнээ унагах гэж бодоод байдаг

2015-9-16
0
ЖИРГЭХ

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Түүний хэлсэн үг үнэн хэдий ч "Энэ үгэндээ хамаарах хүний нэг нь өөрөө шүү дээ" гэж харах нэг хэсэг нийгэмд байгаа бол нөгөө хэсэг нь "Танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй" хэмээн хэлж байгаа нь Ерөнхийлөгчийн суудлаас буугаад  Ерөнхий сайдын суудалд зүтгэхдээ өөртөө эрх мэдлийг авах замаа засч өнөөдөр ийнхүү хэлж байна, мөн Монгол улсын эв найрамдлын билэг тэмдэг болсон эрхэм Ерөнхийлөгч ард түмнээ, төрийн түшээдийг хагалан бутаргах үг хэллээ хэмээн удаа дараа шүүмжилж буй. Түүний хэлсэн үгнээс 24 онцлох ишлэлийг хүргэж байна.

 

 

1. 1990 оны Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн асар их ёс зүйтэй бүрэлдэхүүн байжээ. Би хувьдаа “Улсын Бага Хурлын гишүүн болмооргүй байна, саарал ордонд орж суумааргүй байна” хэмээн нөхдөдөө хэлж зугатаж байсан. Тэгэхэд санал хураагаад “Чи орж сууна аа, чи орж ажиллана” хэмээн санал  хураагаад шийдэж байсан.


2. 1990 оны үед энэ ордонд ажиллана гэдэг бол эрх ямба юм байна гэж боддог байсан учраас зугатаж байсан юм. Харин орж ирж ажилласны дараа энэ бол эрх, үүрэг хариуцлага,  ачаа юм байна гэж ойлгосон.


3. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж ярилцдаг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Бид нар томилсон хүнээ унагах гэж бодоод байдаг учраас ажил унаад байна. Тийм учраас олон Ерөнхий сайд солигдож, Монголын тогтолцоо итгэлгүй гэж харагдаад байна.


4. Б.Чимид гуай “Бид хөдөө томилолтоор явахдаа илүү зардал гаргасан бол, 8 төгрөг хэтрүүлсэн бол,  дараа нь цалингаасаа төлдөг байлаа” гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр ингэж байгаа төрийн албан хаагч байна уу.

 

5. Бүгдээрээ улсаа бодъё л доо. Энэ нийгэмд өөр, өөрийн амьдралаар, сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ. Заавал энэ улс төрд орчихоод, хариуцлага хүлээхгүй, бүдүүлэг зан авираа гаргаад Монгол Улсыг хохироогоод явж болохгүй.

 

6. Ирэх сонгуульд та бүхэн юу ч гэж амлаж, ярьж болно. Энэ хариуцлагын тогтолцоог л бий болгохоос нааш бүгд худлаа болно. Үүнийг бид 25 жилийн турш харлаа. Юу ч гэж амласан ард түмэн хүлээж авахгүй болсон. Үүнийг ойлгож, нам эвслийн хурлаараа ярилцах хэрэгтэй шүү дээ.

 


7. Төрийн алба шиг төрийн албатай болох цаг ирсэн. Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай төрийн албатай болох ёстой. Төрийн албыг дураараа самардаг байдалд цэг тавья.

 


8. Улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байх ёстой. Улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол  манлайлагчид, Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах үнэхээр шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой.


9. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна вэ?  Өөрсдөө үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ рүү хөтөлж чадах хариуцлагатай, чадалтай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барихад оролцож байгаа бол ийм байх ёстой.

 

10. Малгайн дор орсон нөхөд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон. Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү.

 

11. Монголд хамгийн үр ашиг муутай ажиллаж байгаа нь гүйцэтгэх засаглал байна.


12. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Засгийн газар руу өөр өөрийнхөө хүнийг, төлөөллийг оруулж, тэднээр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ.


13. Худлаа юм ерөөсөө байхгүй. Үүний ард сууж байдаг, ард нь зэс хошуугаа хатгачихсан, араас нь сороод сууж байдаг, ийм л улсуудын төлөөлөл болж орж ирж байгаа шүү дээ, зарим этгээд. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа юм байна даа. Засах байлгүй дээ гэж бодно. Хоёр удаа хийгдэж байгаа бол алдаагаа давтлаа гэж хардаг. Гурван удаа бол энэ  биш боллоо шүү гэдэг.  Дөрвөн удаа, таван удаа давтагдлаа, одоо больё. Одоо арай хэтэрлээ.


14. Өвстэй хашаанд хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг шиг, иймэрхүү хувиа бодсон байдлаар хандаж болохгүй. Одоо зогсоё. Үүнээс цааш яаж явах юм бэ. Нэгэнт ийм улсуудаас бүрдсэн Засгийн газар яаж бүтээлч байх юм.


15. “Надад өгдөг татвар хаана байна” гээд зарим албан тушаалтнууд дороо байгаа албан тушаалтнуудаас мөнгө нэхдэг болж байгаа гэж яригдаж байна. “Чи тэдэн саяыг аваад ир. Тэр тендэр, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна” гэж ярьдаг. Одоо энд байгаа сайдууд “би ардаа ийм амлалт өгч байж сайд болсон. Би амлалт өгөлгүйгээр, арай бага амлалт өгч сайд болсон шүү” гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй.


16. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа фракц гэж нэрлэгддэг, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хар даа. Ийм байдлаар, ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй.


17. Би орохгүй, миний хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй гэж, үүний төлөө л байлдаж байна шүү дээ. Үүний төлөө л та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, ард түмний тархи толгойг самууруулж байна. Үүнээс болж ард түмэн улс төрөөс залхаж байна.


18. Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо.


19. Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайдуудаа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламетыг томилгооноос салгах хэрэгтэй. Бүх парламентын засаглалтай улсад манай орон шиг сайдуудаа ингээд нэг, нэгээр нь, фракц фракциас, нам намаас томилоод сууж байдаггүй.


20. Албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд татдаг, тэгэх гэсэн бодол өвөрлөөд сууж байгаа хүмүүс үнэхээр санаа зовох хэрэгтэй. Тэр чинь үр хойчид, цаашаа Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно.


21. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү ажлыг үүрч явдаг, буян хийж, нүглийг арилгахын төлөө, нүгэлтэй тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс биш мөнгөний хойноос, суудлын төлөө үхэлдэн хаталдан ингэж нүгэл үйлддэг байж таарахгүй. Ичих нүүрээ алдаж байгаа шүү.


22. УИХ-д сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн сар, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ.


23. Танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарладаг эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ингээд үзье. Их олон юм бужигнуулахаа больё. Үүн дээр нэгдэе л дээ.


24. 1990 оноос хойш бид нар 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д 3 канцлер сольжээ гэж. ХБНГУ, юм үзсэн, сургамж авсан орнуудын хууль яг ийм байдаг. Дараагийн канцлерыг парламент нь томилох юм бол өмнөх канцлерын бүрэн эрх дуусдаг. Тиймээс тэнд оръё гэсэн адын шуналтай улсууд тэгж зууралдаад байдаггүй юм байна. Жинхэнэ  тэр орныг авч явах манлайлагч, гүйцэтгэх засаглалыг авч явах манлайлагчид тодорсон үед өмнөх хүний бүрэн эрх дуусдаг юм байна шүү дээ.


Т.Энхэлээ

image

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (202.21.118.98)
    УИХ-д сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн сар, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ... БУРМАА, М.ЗОРИГТ гэх мэт
    2015 оны 09 сарын 18 | Хариулах
  • Чингис хаан (202.179.28.253)
    Монгол Улс сайн ч муу ч Төрийн тэргүүнүүд нь ОХУ-ыг бодох юм бол солигдож байгаа нь том дэвшил юм шүү. Бидний 3 сая хүний бодит боломж потенциаль л энэ засаг төрийг барьж байгаа хүмүүс шүү дээ. Өөр сонгох хүн байхгүй ш дээ.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.117.4)
    Чи өөрөө унах нэг өдөр ирнэ унахдаа хонгилд биш, хавцалд бас биш, ангалд цагдаа гэмт хэрэгтнийг барьж аваад хэлсэн үг бүр чинь өөрийн чинь эсрэг болно дуугай байхыг зөвлөдөг би ч бас дуугай бай гэмээр байна
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Чоно (202.179.10.94)
    Энэ хүний булхай, худалч, хуурамч дүрийг харахаар бөөлжис зутгаад байна. Хурдан л төрөөс зайлаасаа билээ. Одоо Ерөнхий сайд болох санаатай өөртөө тохирсон хууль батлуулах гэж тэр хуцаж байхыг нь хараа. Хэдэн тэнэгүүд нь сонсоод л энэ төр арай бишээ бурхан минь
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Бүжин (202.179.10.94)
    Энэ ерөнхийлөгчийн үг хэлэхээр уур хүрээд хэцүү юм. ӨӨрийгөө л шүүмжлээд байх юм ичих булчирхай ч алга даа. Үнэндээ энэ хэлээд байгаа муу муухай бүгдийг өөрөө бий болгосон хүн шүү дээ. Одоо тэртэй тэргүй ахин ерөнхийлөгч болохгүй юм чинь гээд л ард түмэндээ сайн хүн болох гэж мөн ч бурах юм даа.
    2015 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.140)
    Танай баабарын бичсэн нийтлэлээс таны нэр хүнд сүүлийн сард ихээхэн унаж бие даагчид хамгийн нэр хүндтэй болсон байх юм. Таны тавьсан ерөнхий сайд сайханбилэг бүүр 17-д жагссан байна. Юм юм бодох цаг болж дэ.
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Erunhiilugchiig uuriig ni mongoliin ard tumen hudalch gedgiig ni sain medne heniig erunhiilugchuur songosondoo haramsaj bn hudalchaa gadaadiin luivarchdiig taviad yavuulchihdag dansandaa dollar hiigeed martchihdag humuusiig uugshuuleed l yavj bgaa shuu dee hudalchaa
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.231)
    SUHBAATAR AIMAGT ARDCHILSAN NAMIIN BATSUURI TERGUUTEI NOHOD ZASAG TORIIN AJLIIG HUCHIRHIILELIIN ARGAAR YABUULJ EHLEED UDLAA IRGEDDIIN HURALIIN TAMGA TEMDEGIG BULAAJ ABNA , ABLIGA ASHIG SONIRHOLIIN HUULI ZORCHSON GEJ TSAGDAAGIIN BAIGUULLAGAAS HALAGDSAN HUND TORIIN ODON GARDUULJ OGNCH ARD TUMNIIG DOROMJILJ BAINA
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (76.164.196.93)
    ene hun odoo uuruu tiim ariuhan hunuu......... mongold yaridag bish hiideg hun chuhal... yagaad ingeed bdagiig ni bodhoor estoi gaihah yum.....
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (76.164.196.93)
    ene hun odoo uuruu tiim ariuhan hunuu......... mongold yaridag bish hiideg hun chuhal... yagaad ingeed bdagiig ni bodhoor estoi gaihah yum.....
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.123)
    ABLIGA, ASHIG SONIRHOLIIN HUULI ZORCHIN TSAGDAAGIIN BAIGUULLAGAAS AHALAGDSAN HUND TORIIN ODON OLGOJ SUHBAATAR AIMGIIN ZASAG DARGAAR GARDUULJ SHOU HIIHIIN OROND DELHIIN ABARGAAS ALT MONGON MEDAL ABAAD IRSEN TAMIRCHIDADAA HODOLMORIIN BAATARIIN TSOL TEMDEGIIG OLGOOCH
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.170)
    HELJ BAIGAA UG HIIJ BAIGAA UILDEL 2 CHINI HOORONDOO ALD DELEM ZURUUD BAIH YAM ELBEGDORJOO ODOO SHOUDAHAA BOLIOCH ENE OLON JILD CHI L TURIIN UNDUR ALBAND BAISAN BOLOHOOR ENE BUHEN CHINI HIISEN ALDAA GEJ OILGOJ BAINA ZUV UU
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    ene zasagiin gazariig unagax xeregtei
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • наран (202.21.118.98)
    дэмжиж байна
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.31)
    abliga ashig sonirholiin huuli zorchin tsagdaagiin baiguullagaas halagdsan huniig ardchilsan namaas ih hurald songogdson zorigt , aimgiin zasag darga nar toriin odongoor shagnuulya gehleer en shagnasan yum odong garduulj ogson gej sonsloo odoo enbariig hodolmoriin baatar bolgoe ge4j shudarga busiihan todorhoilood baina aabiin huudiig alga uzehgui adilhan abligiin huuli zorchson yum chine ulsiin baatar bolgono bayanselenge garduulan ogno za
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.31)
    ELBEGDORJ AH ABLIGIIN HUULI ZORCHIN TSAGDAGAAS HALAGDSAN HUNIIG TORIIN ODOHGOOR SHAGNAH AJLIIH IH HURLIN GISHUUN ZORIGT, ZASAG DARGA BATSUURI NAR ZOHOIN BAIGUULAN HUULI ZORCHSON HALAGDSAN HUNDEE ODON GARDUULAH AJLIIG ZASAG DARGA BATSUURII HISENIIG SUHBAATAR AIMGIIN ARD TUMEN MEDSEN
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.31)
    ELBEGDORJ AH ABLIGIIN HUULI ZORCHIN TSAGDAGAAS HALAGDSAN HUNIIG TORIIN ODOHGOOR SHAGNAH AJLIIH IH HURLIN GISHUUN ZORIGT, ZASAG DARGA BATSUURI NAR ZOHOIN BAIGUULAN HUULI ZORCHSON HALAGDSAN HUNDEE ODON GARDUULAH AJLIIG ZASAG DARGA BATSUURII HISENIIG SUHBAATAR AIMGIIN ARD TUMEN MEDSEN
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.231.220)
    Hahah ene uguulber Enkhbayart helsen yum shig bna. Ene hun nuuren deeree yarihaaraa neg oor hiij bga uildel n bas oor bh ym da.. Бүгдээрээ улсаа бодъё л доо. Энэ нийгэмд өөр, өөрийн амьдралаар, сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ. Заавал энэ улс төрд орчихоод, хариуцлага хүлээхгүй, бүдүүлэг зан авираа гаргаад Монгол Улсыг хохироогоод явж болохгүй.
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.227)
    ABLIGA ,SHAIG SONIRHOLIIN HUULI ZORCHIN TSAGDAAGIIN BAIGUULLAGAAS HALAGDSAN HUNIIG BI ODONGOOR SHGNASAN HUDAL GABAL SUHBAATAR AIMGIIN ZASAG DARGA BATSUURIAS ASUUGAARAI BATSUURI DARGA TER ODONG GARDUULJ OGSON BAIGAA HUULI ZORCHIG NARAA BID INGEJ DEMJIJ AJILAH ESTOI HUULI ZORCHBOL TATAJ UNAGAJ BOLOHGUI GESEN UGUUG ELBEGEE CHINE ARDCHILSAN NAMIINHANDAA ZAHILJ BAINDAA
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.29.237)
    Shiidberee zorigtoi gargaad ene YIH-g taraaj songuul uabuulaach ee
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.78.27)
    чи юу? хамт идэж байгаа харх дэмжихгүй бол? 17 онд балрана
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.246.180)
    Ерөнхийлөгчийг ямар ч тохиолдолд дэмжинэ ард түмнийг гэх хүн энэ хүнээс өөр алга
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.246.180)
    Ерөнхийлөгчийг ямар ч тохиолдолд дэмжинэ ард түмнийг гэх хүн энэ хүнээс өөр алга
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.246.180)
    Ерөнхийлөгчийг ямар ч тохиолдолд дэмжинэ ард түмнийг гэх хүн энэ хүнээс өөр алга
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Битгий худлаа ярь
      2015 оны 09 сарын 16
  • Зочин (46.165.246.180)
    Өнөөдөр төрийн албан хаагчийн цалин ямар бга билээ хүрэлцэхгүй учираас л тэд идэж уугаад байга
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.246.180)
    Ерөнхийлөгч чухам хамгийн үнэн хийгээд бодитой зүйл яьсан шүү мушгих хэрэггүй
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.246.180)
    Ерөнхийлөгч чухам хамгийн үнэн хийгээд бодитой зүйл яьсан шүү мушгих хэрэггүй
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (46.165.232.221)
    Ерөнхийлөгч чухам хамгийн үнэн хийгээд бодитой зүйл яьсан шүү мушгих хэрэггүй
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • шударга ёс (112.72.13.108)
    зайл таарвал алнаа
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    za ene baagiigiin uran dongodoltiig 25ni jil sonsohooroo l neg sonsloo enenii yriagaar bol uls oron bar baitugai l hogjihoor bolloo enhbayartai l zuuraldah gej eronhiilogch bolson ym shig haragdahiin
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    za ene baagiigiin uran dongodoltiig 25ni jil sonsohooroo l neg sonsloo enenii yriagaar bol uls oron bar baitugai l hogjihoor bolloo enhbayartai l zuuraldah gej eronhiilogch bolson ym shig haragdahiin
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    aimshigt avilagchin .................................
    2015 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    4 цаг 11 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    4 цаг 41 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    7 цаг 39 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    8 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    8 цаг 14 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    9 цаг 2 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    9 цаг 15 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    9 цаг 29 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    10 цаг 48 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    10 цаг 52 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    10 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    11 цаг 2 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    11 цаг 10 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    11 цаг 15 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    12 цаг 15 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    12 цаг 19 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    12 цаг 48 мин
  • Мэдэгдэл
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Өчигдөр 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Өчигдөр 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК