зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт. Н.Энхбаяр: Намайг хэлмэгдүүлсэн хүн өөрөө олон нийтийн өмнө гарч ирсэн

2015-9-17
0
ЖИРГЭХ

МАХН-ын  анхан шатны байгууллагын зөвлөгөөн дээр тус намын дарга Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрбээр өөрийгөө хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн хүн нь олны нүдэн дээр гарсан, өөрт нь ирж буй заналхийлэл, шоронд өлсгөлөн зарлаж байсан тухайгаа гэх зэргээр “Долоон булчирхайгаа” тоочжээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 24 баримтыг хүргэж байна.

 

1. Хэлмэгдэл бол хүсээд байхааргүй, үнэхээр аймшигтай үзэгдэл. Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг.


 2.  Хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлдэг ч таслан зогсоохгүй бол нийт ард түмнийг хамардаг. Хэлмэгдэл гэх аймшигтай үзэгдэл Монголд газар авч эхэлж байгаа учраас бид олон түмэндээ сэрэмжлүүлэн хэлж, таслан зогсоох ажлыг хамтдаа хийе гэж уриалан дуудаж байна.


3. Үндсэн хуульд хэлмэгдүүлэлтийг гаргахгүйн тулд маш тодорхой заалтууд оруулсан байдаг. Жишээлбэл, “Монгол Улсын иргэнийг эх орноос нь хөөхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл намайг ил, далд бүх хэлбэрээр хөөж, занаж байгаа. Эх орондоо ирэхээр “Одоо хурдан яв, үгүй бол барилаа шүү” гэж заналхийлдэг. Тиймээ тэр хүн намайг хөөж байгаа. Гэхдээ би хөөгдөхгүй, би эх орондоо байна, хэлмэгдсэн ч байна.


4. Намайг хэлмэгдүүлж шоронд оруулчихаад эмнэлгийн тусламж авах эрхийг минь хасч байсан. Эмчийн магадлан гаргуулах гэхээр эмчийг нь дарамталж, хөөж, сольдог, тусгай даалгавар өгсөн эмч нарыг томилж, тэд нар нь миний эрүүл мэндийн асуудлыг "Эрүүл" гээд бичээд сууж байдаг. Өлсгөлөн зарлаад хүнд хэцүү байдалтай байхад намайг ортой хүлээд миний бөгс рүү хүчээр тос шахаж, хямарсан байдлыг түр хугацаагаар сааруулах эмчилгээ хийж байсан.


 5. Намайг баривчилсан дөрөвдүгээр сарын 12-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байсан. Ажлын цаг дууссан байхад шүүхийнхнийг хуралдуулахгүйгээр 19.30 цагт шүүгч эмэгтэйгээр намайг баривчлах шийдвэр гаргуулсан. Энэ бол хууль бус баривчилгаа болсон. Бүх үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн.


 6. Эмэгтэй хүнд зодуулаад бэртэж гэмтдэг цагдаа нар байдаг юм билээ. 


 7. “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлд хуульд заасан хугацаанд мэдэгдэх ёстой” гэж заасан байдаг. Намайг хаашаа авч явсныг манай гэр бүлийнхэн, өмгөөлөгч мэдээгүй. Намайг хаана байгааг хэдэн өдөр нуун дарагдуулсан. Орчин үеийн Монголд эр нөхөр, аав, үр хүүхдийг нь аваад явж байхад аав ээж, хань ижил, хүүхдүүд нь мэдэхгүй нэг ч цаг байж болохгүй шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлт биш гэж үү. Мөн шүү дээ. Үүнийг хэн хийсэн юм бэ. Хэний захиалга даалгавраар хийснийг тэр хүн өөрөө илчилсэн учир би ийм зоригтой хэлж байна.


8.  “Өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж 16.14-д бичсэн байгаа. Намайг янз бүрээр дуудаад байхаар нь би эхлээд гэрчийн мэдүүлэг өгчихөөд “Үүнээс илүү хэлэх юм алга, би өөрийнхөө эсрэг та нарын шаардаж байгаагийн дагуу мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хүсэлтээ АТГ-т бичгээр явуулсан. Гэтэл намайг мөрдөн байцаалтаас зайлсхийсэн, зугтсан гэж баривчилсан. Намайг гэрчээр дуудаж мэдүүлэг авангуутаа дараа нь сэжигтэн, яллагдагч болгосон.


 9. Надтай холбоотой асуудлаар хэн ч хохироогүй. Хохирогчтой байж хэрэгт тооцогддог биз дээ. “Улаанбаатар таймс сонины асуудлаар, нурсан хэвлэлийн үйлдвэрийн доорх газрыг намайг авч улсыг хохироосон” гэсэн шинжээчийн худал дүгнэлт гарсан. Би шүүх хурал дээр “Тэр газрын гэрчилгээ хэний нэр дээр байгаа вэ” гэж асуухад “Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын гэрчилгээ байгаа” гэсэн.


 10. Өөрөө хөрөнгө гарган жижиг зочид буудал засч авсныг намайг Улаанбаатар хотын өмчийг үнэгүйдүүлж авсан гэж буруутгасан. Гэтэл тэр бас л Энхбаяр гэдэг хүнийх биш Б.Тулгын ах Б.Хуяг гэдэг хүний нэр дээр байсан. Тэр Б.Хуяг бие даасан хүн биз дээ.


11. Б.Хуяг гэгч Улаанбаатар хотын өмчийг яаж хохироосон юм бол гээд үзтэл юу ч үнэгүйдүүлээгүй байдаг. Харин ч 150 саяын үнэтэй байсан объектийг дахин үнэлгээ хийлгэж 450 саяар үнэлүүлсэн тэрийгээ төслийн тодорхой хувь болгон гэрээ байгуулж оруулаад Улаанбаатар хот 450 сая төгрөгийн өмчийн оролцоотой гэж төсөл хэрэгжүүлээд өөрөө тэрбум 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулж тэр жижиг зочид буудлыг зассан юм билээ.


 12. Ямар ч хохирогчгүй, ямар ч үндэслэлгүй, надтай ямар ч холбоогүй энэ хоёр асуудлаар надад ял өгсөн. Энэ хэлмэгдүүлэлт биш өөр юу байх билээ.


 13. “Гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан, найз нөхдөд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг ч зөрчсөн.


 14. Монгол Улсын иргэн “Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16,11-д заасан байдаг. Миний гадаад явах эрхийг хаадаг. Одоо бас хаасан байгаа, эсвэл орж ирэхийг хориглож заналхийлдэг. Үндсэн хуулийг ингэж шат болгонд зөрчиж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн маш том жишээ юм. Ашгүй хэлмэгдүүлсэн эзэн нь өөрөө олон нийтийн өмнө гараад ирсэн.


15. Үндсэн хуулийн 30.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг. Тиймээс би Ерөнхийлөгч байхдаа “Эвтэй бол хүчтэй” гэж ярьж, зорьж, ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийн Ерөнхийлөгч хагалан бутаргаж, айлган сүрдүүлж, хууль шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашгийг биелүүлэхийн төлөө зориуд захиалгаар ажиллуулж байна. Айсан, эмээсэн, мэгдэн сандарсан эв нэгдэл гэж юу байх билээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.


16. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй байдаг. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийн дагуу өршөөл үзүүлэхээр “Үүний цаана Н.Энхбаярыг хамгаалж өмгөөлж байгаа учир хориг тавина. Хоригийг УИХ хүлээж ав, хүлээж авсны дараа прокурорууд ажиллаад цаадахаа шоронд хий” гэсэн даалгаврыг Ц.Элбэгдорж өгч байна.


17. Ц.Элбэгдорж уучлал үзүүлэх эрхээ эдлээд хууль зөрчөөд Ж.Капла гэдэг хүнийг шоронгоос сулласан. Шоронгоос гарсан хүнийг бус хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа юм. Ядахдаа хуульд нийцүүлж бүх шатны шүүхийн шийдвэр гарсны дараа уучлал үзүүлэх ёстой байсан. Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасан байгаа. Гэтэл Каплагийн хэрэг анхан шатны шүүхээс дөнгөж шийдвэр нь гараад давж заалдах ажил эхэлж байхад буюу шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм.


 18. Тиймээс Ж.Капла эргээд өөрийн төлөх ёстой 35 тэрбум төгрөгөө төлөхгүй гээд давж заалдсан. Давж заалдах үйл явц дуусаагүй байхад уучлал үзүүлж болохгүй шүү дээ. Энэ нь Үндсэн хуулийн 49.2-т “Ерөнхийлөгч шүүгчийг шүүн таслах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Бүх шатанд шүүхийн үйл ажиллагааг Ц.Элбэгдорж удирддаг. Удирдсан учраас надад ямар ч үндэслэлгүйгээр ял өгсөн. Намайг 150.3-аар зүйлчилсэн. Энэ зүйл анги нь миний ойлгосноор байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн авч яваа хүнд хамаатай юм билээ. Энгийнээр яривал өлгүүрт ажиллаж байгаа нэгэн хүний пальтог аваад оронд нь дугаар өгчихөөд харж хандаж чадалгүй алдсан тохиолдолд энэ заалтаар шийтгэх юм билээ.


 19. Би өлсгөлөн зарлаад олон хоносон, бие нэлээд муудсан байхад өмгөөлөгч О.Баасанхүү намайг эргэж ирээд гайхаж цочирдсон. Өглөө, өдөр, оройн хоол гээд надад бууз бариад ирнэ. “Би өлсгөлөн зарласан учир идэхгүй” гэхээр “Манайх танд үнэртүүлэх, харуулах журамтай” гэнэ. Цаад утгаараа таныг зовоох ёстой гэж байгаа юм. Өлсөж цангасан хүнд буузны үнэр ямар байх билээ. “Би та нарын хүсэлтийн дагуу наад буузыг чинь идвэл шууд үхнэ шүү дээ. Олон хоног өлссөн учир шууд бууз идэж болохгүй. Та нар намайг зориуд үхүүлэх гэж байгаа юм уу” ” гэхээр “Тэрийг мэдэж байгаа ч манайх ийм журамтай, дарга нар заавал хоол аваачиж өг гэдэг” гэнэ. Үүнээс болоод О.Баасанхүү гишүүн “Та нар ямар хэрцгий яргачид, тамлагчид вэ” гэж бухимдаж байсан.


20. Намайг 24 цагийн туршид камераар бичиж байгаа мөртлөө үсэндээ нуусан солонгос тариагаа унтаж байхдаа тарьж өөрийгөө сэргээж байгаа гэж Шүүхийн шийдвэрийнхэн бичиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хаанаас яаж тариа оруулж ирэх билээ. Үнэхээр би тариа тарьсан бол өлсгөлөн биш гээд тэд хэвлэлээр шууд зарлана шүү дээ.


 21. Хориг гэсэн нэрийдлээр Ц.Элбэгдорж хүмүүсийг урхидан барьж айлган сүрдүүлж Тавантолгойг авах гэж байгаа юм. Түүнээс биш авилгатай, авилгачидтай тэмцээд байгаа юм биш. Хэрэв тийм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавих байсан юм. Энэ хуулийг гаргаснаар луйварчид өөрсдийнхөө янз бүрийн аргаар олж авсан мөнгөө цэвэрлэж авах юм.


22. Хэлмэгдүүлэлт Монгол Улсад байна гэдгийг би хэн нэгэн хүний яриа сургаар бус өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаар, ирээдүйд ч зөрчигдөж мэдэх бодит жишээн дээр хөндөж ярилаа. Би бууж өгөхгүй, та бүхэн ч бууж өгч болохгүй. Бид бууж өгөхгүй бол Монголын ард  түмэн бууж өгөхгүй.


23. Тэд эмх замбараагүй байдлыг бий болгож байгаад Тавантолгой мэтийн том өмчийг өөрсдийн хармаанд хийх зорилготой байна. Үүнийг нь бид илчилснийхээ төлөө, ард түмэндээ авч өгөх гэснийхээ төлөө хэлмэгдэж байна.


 24. Одоо тэгвэл яах вэ. Өөрчилье. Үүний тулд 2016 оны сонгуулиар өөрчилье. Энэ өөрчлөлт амаргүй болно. Намайг, та нарыг, намыг, бид нартай адилхан бодож, ярьж байгаа бүх хүмүүсийг хэлмэгдүүлнэ. Тиймээс энэ өөрчлөлтийг хийх нь бидний хувьд хувьсгалын шинжтэй үйл ажиллагаа болно шүү. Та бүхэнд хандаж би өнөөдөр уриалж байна. 2016 онд Сонгуулийн хувьсгалыг бүгдээрээ Монгол Улсын хөгжлийн төлөө, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө, ардчиллыг жинхэнэ утгаар нь хийхийн төлөө, Тавантолгойг ард түмэндээ өгөхийн төлөө хийе. 2016 оны Сонгуулийн хувьсгалаас зарим хүн үнхэлцэгээ хагартал айж байгаа.

image

Хэлмэгдэл бол хүсээд байхааргүй, үнэхээр аймшигтай үзэгдэл. Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (139)

  • Да (59.153.114.200)
    Намбарийн Энхбаяр гуай та болиочээ ард түмэн тэнэг биш шүү !
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.114.200)
    Намбарийн Энхбаяр гуай та болиоч ард түмэн тэнэг биш шүү !
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • ард (202.21.119.122)
    Таний төлөө ард түмэн саналаа өгөнөө элбэгдоржид яах гэж өгөвөө гээд харамссан ард түмэн зөндөөл байна төр улсаа элбэгээ гуай ингэж өрийн тулам болгох гэж ..,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    enhbayr bol ard tumen bish
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • Unen (166.137.242.34)
    Nugel hiihdee aigaagui baij odoo Ingej archaagaa aldahaa boliochee !!! Mongol ulsiig suiruulj avilgal alban tushaal, heel hahuuli daranguilaliin zagalmailsan etseg baisnaa huleen zuvshuuruud ard tumen olnoos uuchlal guichaach er hun shig !!!! Jujig tavihaa bolioch dee odoo bolno shdee, oir havid chin bsan buh humuus huh ineed n hurvch bna
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Kkk (39.7.46.33)
    Turiin ergelt hiisen ni deeree..muusain hujaa vietnamuudiig albadan gargaj bid bvgd uursduu eh orniihoo ezen shig ezen baih heregtei.deedvvl gegdeh heden toonii hujaa tsustai hvmvvsees bolj eh oron mini yaduurah esgvi..tiim ulsuudiig harsaar baij uugshvvleed bgaa ard tvmen bidnii buruu..bie bienee hemlehgvigeer 1 sanaa 1 zorilgotoi baij eh ornoo avraya hamgaalya...heden comment bichij bhaar sanaa setgelee niilvvlj tednii esreg bogitooroo vil hudluluuruu temtsetsgeeh heregtei ..bie bienee muulsan com bicheed bwal bicheed l bna..bostsgooe.sertsgee.eh ornoo hamgaalya
    2015 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    ёстой аймаар юм даа...
    2015 оны 09 сарын 24 | Хариулах
  • Zochin (184.146.204.122)
    Osh honzon.ene huniig Shar had ruu yvuulaach.
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.1)
    АЛИВАА ДАРАНГУЙЛАГЧ ӨӨРИЙН БҮТЭЭСЭН МАХНЫ МАШИНДАА ӨӨРӨӨ ЗААВАЛ МАШИНДУУЛДАГ ЖАМТАЙ!!! СТАЛИН ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ!!!!!!!!!
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.160.103)
    Энхбаярт загалмайлсан эцэг гэж хоч өгч өдрийн сонин ийгл телевизээрээ хүчтэй тараая . тэнэг монголчууд шууд хошгирноо гэж баабар элбэгдорж хоёр сэм шивнэлдэж байсныг АН-ы нэг хүүхэн сонсоод авсан гэжуугаа. баабар нь тэр үед сэргээн босголт банк бороо гоулдын алтны хэрэгт орооцолдоод хүнд байсан үе. ингэж өөр зүйлд цуурхал дэгдээж амиа авч гарсан гэжуугаа. энэ бол үнэн. элбэг өөрөө элбэг авилгалчин
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.142.161)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж байна даа.
    2015 оны 09 сарын 22 | Хариулах
  • zochin (122.201.22.125)
    энхбаяр гуай таныг монголын ард түмэн хангалттай харсан шүү дээ. та энэ бүх муу муухай бүхний шавыг нь тавьж өгөөд монголын төрийг бузар булайгаар дүүргэхэд та хангалттай хувь нэмрээ оруулсан хүн. гэхдээ таны хийсэн ард түмний төлөө хийсэн зүйлийг мартаагүй. мөн гэхдээ түүнээсээ илүү их хар мөрийг үлдээсэн юм байна гэж би бодож явдаг. ганцхан жишээ нь Албан тушаалын наймаа, та үүнийг өөрөө ч зурагтаар ярьж байсан бид мартаагүй байгаа. Тиймээс өс хонзонгоор битгий одоо монголын төрийг бусниулаач ээ
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • зочин (103.10.23.85)
    хүнийг шүүмжилж болно харин доромжилох бол сайн арга биш тийм хүнээс хажуу дахь хүмүүсч аяндаа холдоно
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг.
    2015 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.13.199)
    энхбаяр гуай ! таны худал үгэнд итгэх гэнэн тэнэг тийм олон байх уу даа ? та тийм л гэмгүй шударга хүн юм бол энэ урт баримтандаа, яагаад Сүхбаатарын талбайн өмнө сүндэрлээд байгаа блу скай ордонгийн тухай нэг ч үг бичээгүй юмбэ ?? улс төрчид та нар нэг нэгнийгхээ гэдсэнд хөлөө жийлцсэн, бүгд адилхан худалч луйварчид биш гэж үү ???
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • Zochin (150.129.143.155)
    Elbegdorj ch helmegduuleltiin,bas os honzongiin zagalmailsan etseg gedgeeree delhiid aldartai negen bolloo doo yanaaaaaa
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (112.72.11.134)
    Enhbayr eronhiilogch baihdaa ooroo hvn orshooj vzsenvv shorond ni ochij helmegdsen hvmvvsiin duug sonsoj baisnu oodoo shidsen chulu ooriin tolgoi deer gedeg elbegeed ch itgel baihgvi bolson ard tvmen uhaantai hashirsan odoo ta bvhniig bvgdiig archij hayh tsag ni bolj bna daa modhon...
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • SHaaa (90.143.21.78)
    buh yum noguu namhan hujaa eronhiilogch yum shig lalar hen bilee ternees bolson. teriig tamalj alah heregtei. Ekhbayar sain hun.
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (184.57.156.251)
    Yostoi jinhene uiliin ur ni irjdee
    2015 оны 09 сарын 20 | Хариулах
  • mongol (150.129.142.1)
    2016 ond elbegdorj bolon hamsaatanguudiig hi huliig ni gozoilgoj shorond buh nasaar ni hori
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • unshigch (150.129.141.35)
    Enkhbayar mash ih zuil idsen ni olnii nudend ilt baigaa daa. Heree hereeniihee hariug gauhna gedeg ni l ene dee. Ene uls turchid daraaguin songuulid hen ni ch garahgui bolson. Uur zaluuchuudiig gargah geregtei
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • ggggg (103.26.195.37)
    Yaltan enhbayaraa olon hutsaad baival suudergui bolno shuu!!!!!!!!!!!!!!!
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.79)
    ervvl enxiig xvsie tanid uxaan zorig 2 baigaa snvv
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • ЯРЬСААР БАЙГААД ӨӨРИЙНХӨӨ УХСАН НҮХЭНД УНАГЧ (202.21.106.108)
    Үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Төрд байгаа ичэхээ байсан луйварчидтай тэмцэхэд чинь амжилт хүсэе. Элбэгдоржийн нүүрний арьсний цаана ямар юу байсныг ард одоо хангалттай харж ойлгож байна. Энэ хүн үхэхдээ үхэр буу тавина гэгч болж байна. Юунаас айж сандраад байгааг нь ард түмэн ойлгож байна. Муу үйл хийж явдаг хүнийг үргэлж айдас түгшүүр дагаж явдаг жамтай. Айсан хүнд аргал хүртэл хөдөлж харагддаг. МУ-ын ерөнхийлөгч хүн 1 иргэний өөдөөс хууль хүчний бүх байгуулагыг турхирч байна. АРД ТҮМЭЭН ЭЛБЭГДОРЖИЙН БҮХ ҮЙЛДЛИЙГ ХЯНАЯАА. ОДОО ЭНЭ ХҮНЭЭС ЯМАР Ч ХОРОН САНАА ГАРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНАА. ЯМАР Ч Л БАЙСАН ЭНЭ ХҮНД АЙХ, БУСДААС НУУХ ЁСТОЙ ТОМ ГЭМТ ХЭРЭГ БАЙГАА ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН ШҮҮ.
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Eh oron chin uilj bna (202.126.94.142)
    Enhbayr unen zuil yarij bna Elbegdorj bolon tuuni gar hul bologch narig dahin garch irehgui boltol nam darah heregtee shuu .Ardchilin luivirchid Mongol ornig mini ugui hij duuslaa
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • үзгэ ядагч (122.201.22.20)
    Өөрийг нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдчихээд байхад байн байн ингэж элийрээд байдаг нь ямар учирай юм бэ.Чамайг өрөвдөх хүн чиний бгаадасны шавхруугаар амь зогоогч Баянсэлэнгэ.Баасанхүү нараас өөр байхгүй шүү дээ яс юман дээр Тэрбишдавга,Улаан Оюунөаатар нар хаяад л явна явах бэлтгэлээ ч базааж буй биз_Тэр хангугтаа очиж кимчинийхээ шөлийг ууж амьдач.Өөрийг чинь монголд байгаад байхаар агаар минь хүртэл бохирдоод цээж давчдаад байна хө
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
    • Монгол
      Бид байнаа ард түмэн бид харуулна
      2015 оны 09 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    7 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    28 мин
  • Ч.Лодойсамбуу: Ухаа худагаа шалгадагаараа шалга
    36 мин
  • Л.Оюун-Эрдэнэ:  Гашуунсухайт, Ганцмодтой холбоотой түүхийг сайн судалбал танай намын хоёр ерөнхийлөгчтэй холбоотой асуудал болж хувирдаг шүү
    47 мин
  • “Еден” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 88 хувиар нэмэгдүүлжээ
    53 мин
  • Ж.Баярмаа: 120 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 50 ам.доллар болсныг яаралтай шалгах хэрэгтэй
    54 мин
  • “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн үчин чадлаа 2.4 дахин нэмэгдүүлжээ
    56 мин
  • Д.Ганбат: Бид тойрогтоо юм хийж байж л иргэдтэйгээ уулзана
    1 цаг 5 мин
  • 18 мм хүртэл хэмжээтэй бороо, нойтон цас, цас оржээ
    1 цаг 34 мин
  • Сурлага сайтай 45 оюутныг бусдыг дээрэлхсэн үйлдлийнх нь улмаас хөөсөн байна
    1 цаг 36 мин
  • Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
    1 цаг 49 мин
  • ФОТО: Бүгд цагаанаар амирлах Улаанбаатарын өглөө
    2 цаг 9 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн эрүүл мэндэд 89.4 тэрбум төгрөгийг зарцуулна
    2 цаг 11 мин
  • Бодонсын хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ
    2 цаг 11 мин
  • Монгол Улс уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов
    2 цаг 17 мин
  • Автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал болно
    3 цаг 2 мин
  • Волейболын Үндэсний Дээд Лигийн нээлтийн арга хэмжээ маргааш болно
    3 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
    3 цаг 14 мин
  • Цастай өдөр сонсох "плейлист"
    3 цаг 19 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Монгол Улс ФИБА Ази-ийн дунд хугацааны чуулганд оролцлоо
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • П.Наранбаяр: Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг төсвөө харж байж цалингаа нэмэх ёстой гэдгийг ойлгоорой
  • НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК