Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй В.В.Путины тухай 24 сонирхолтой баримт

2015-10-07
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүний тухай 24 сонирхолтой баримтыг хүргэе.

1. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр ч дунд сургуулийг дамжжээ. Тэрбээр VIII ангиа төгсөөд химийн гүнзгийрүүлсэн сургалт бүхий сургууль руу шилжсэн байна. Харин хичээлдээ тийм ч сайн байсангүй. Хими, физик, алгебр, геометрийн хичээлдээ дунд гэсэн үнэлгээтэй төгсчээ. Харин  байшингийн дөрвөн давхрын тагтнаас гараараа зүүгдэн ангийнхнаа ангайлгаж байсан тохиолдол бий гэнэ. Тэрбээр X ангийнхаа төгсөлтийн үдэшлэг дээр ангийн багштайгаа нэг дор 20 эклер идэж чадна гэж мөрийцөөд 14-ыг ходоондоо хийж байсныг ангийнхан нь дурсдаг байна.


2. 1974 онд залуухан байхдаа азаа үзэн сугалаа автал «Запорожец» маркийн машин хожиж тун азтай гэдгээ харуулжээ.


3. Тэрбээр албан ёсны ярианаас гэв гэнэт хэний ч санаанд ормооргүй алдаатай үг хэлдэг гэнэ. Нэгэнтээ өндөр настнуудад зориулсан асрамжийн газар байгуулах тухай хуралдааны үеэр амбан захирагч нарын яриаг удтал сонсныхоо дараа, “Та нар яах гэж асуудлыг улам хүндрүүлж байдаг юм бэ?! Нэг эмгэн өлссөнөөс болоод үхэж байхад бид заавал түүнд туслах ёстой юу” гэсэн байгаа юм.


4. 2000 оны эхээр В.Путин Орос оронд сайн сайхан юм юу ч авчрахгүй хэмээн нэр хүнд бүхий зурхайчид өгүүлж байв.  Яг Сталин шиг хүн гарна, яагаад гэвэл түүнтэй адил туулай жил төрсөн, жинлүүрийн ордных гэцгээж байв. Гэтэл В.Путин үнэндээ луу жилд төрснийг нь огт тооцоогүй байдаг.


5. Түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө зуслангийн байшин нь бүрэн шатжээ. Өөрсдөө л арай чамай амь гарсан аж. Харин түүний гэртээ хадгалдаг загалмай л галд өртөөгүй яг тэр хэвээрээ үлдсэн байжээ. Үүнд өдийг хүртэл ихээхэн бэлэгшээж явдаг гэнэ.

 

6. В.Путин хоёр охинтой. 1985, 1986 онд дараалан гарсан эгч дүүс. Эгч Мария нь дунд сургуулиа төгсөөд Санкт-Петербургийн их сургуулийн биологийн факультетийг сонгосон бол дүү Екатерина нь мөн энэ сургуулийн япон хэлний ангийг сонгожээ.


7. Тэрбээр албан тушаалд очлоо гэхэд хуучин өрөөний нь юуг ч өөрчилж сольж өөрчилдөггүй.

 

8. В.Путиныг гадаад, дотоодод ажлаар явахад нь 25-30 хүн байнга дагалддаг. Түүнээс гадна Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас зургаа, гадаадынхнаас хоёр сэтгүүлч дагаж сурвалжлах эрхтэй.


9.  В.Путин ямар нэг арга хэмжээнд ихэвчлэн хожимдож очдог.


10. В.Путин хэд хэдэн тусгай онгоц хэрэглэдэг. Нэг онгоц нь тун тохилогоос гадна холбооны хамгийн орчин үеийн хэрэгслээр тоноглогдсон байдаг. Харин протоколын ажилтнууд, хамгаалалт болоод хэвлэл мэдээллийнхэн өөр онгоцоор урьдчилан нисдэг.


11. В.Путиныг хаа ч явсан үргэлж хамт байдаг хүн нь түүний хэвлэлийн төлөөлөгч. Мөн сэтгүүлчдэд хамгийн түрүүнд мэдээлэл өгдөг.


12. Тэрбээр өглөө босоод усан санд 30 минут сэлдэг.


13. Өөрөө долоо хоногт зургаан өдрийг ажил дээрээ авдаг бол түүний аппаратынхан ихэвчлэн ням гарагт ч ажилладаг байна.

 

14. Ямар нэгэн хуралдааны үеэр тусгай нууц утас нь дуугарлаа гэхэд туслах нь мэдэгдсэнээр тусгай өрөөнд ордог. Яагаад гэхээр өөр улс орны төрийн тэргүүнүүд тусгай сувгаар холбогддог байна. Мөн зэрэгцээд дуудлага ирсэн тухайн орныг хаиуцсан орчуулагч нь мөн холбогддог байна.


15. Түүнд гар утас байхгүй. Мөн интернэт ашигладаггүй. Харин Холбооны аюулгүй байдлын алба өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн товчооныг түүнд өгдөг байна.


16. В.Путин бүжгэн жүжиг, дуурь, ер нь сонгодог урлагийг таашаадаг.


17. Тэрбээр өөрийн нүүр будагч, хувцаслалтыг нь хариуцсан дизайнертай.


18. Амьтанд тун хайртай. Түүнд дөрвөн нохой, нэг ишигтэй ямаа, Вадик нэртэй пони морь бий.


19. В.Путины тухай 13 кино хийгдсэн байдаг. Үүнд, “Хэн ч үл мэдэх Путин”, “Ерөнхийлөгчийн нөхөр”, “Путины систем”, “55”, “Хана”, “Путин, Орос, Баруун”, “Ёроолгүй дээгүүр тавьсан гүүр”, “Жинхэнэ Путин” зэрэг 11 баримтат, “Хэвлэлийнхэнд зориулаагүй үнсэлт” нэртэй нэг уран сайхны кино юм.


20. IX ангид байхдаа нөгөө ангийнхаа бүх хөвгүүдтэй зодолдоод нөгөөдүүлээ ялж байсан гэнэ. Тэр үед самбо бөхөөр хичээллэдэг байсан нь ийнхүү тус болжээ.


21. Тэрбээр самбо болон жүдо бөхийн спортын мастер. Ленинград хотын уүдо бөхийн аварга. “Хөдөлмөр” хүүхдийн спортын сургуулийн аварга. ЗХУ-ын цомын аварга шалгаруулах тэмцээний шагналтай. «Жальгирис» болон «Калев» нийгэмлэгийн аварга. Их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд олон удаа тэргүүн байр эзэлж байжээ. Түүнийг хүүхэд байхаас нь Анатолий Рахлин гэдэг хүн 11 жил дасгалжуулсан байна. Энэ хүн хожим Оросын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулж байсан ажээ.


22.  1999 онд түүний Василий Шестаков болон Алексей Левицкий нартай хамтран “Владимир Путинтэй хамт жүдогоор хичээллэе» нэртэй анхны номоо гаргажээ.


23. В.Путин газрын зураг, алдартай хүмүүсийн хөрөг бүхий марк цуглуулдаг.


24. Түүний өвөө В.И.Лениний тогооч байсан бөгөөд Сталинд ч нэг биш удаа зоогийг нь бэлтгэн барьж байжээ.

image

Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр. Тэрбээр 1952 оны аравдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ. Түүний тухай 24 сонирхолтой баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (112.72.13.48)
    КГБ л гэх юм тэнд тэнэг хүнийг авдаггүй л байхгүй юу HBD
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.232.36)
    С днем рождения дорогой высоко уважаемый Владимир и желаю вам крепкого здоровья, хорошего настроения и пусть сбудутся все ваши желания
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.82)
    Жинхэнэ эх оронч, гайхалтай удирдагч!
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • би (202.179.11.186)
    би энэ хүнийг биширдэг шүтдэг. монгол минь ийм төрийн тэргүүн заяагаасай.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • БОБИ (202.179.28.99)
    Бид кинон дээр жинхэнэ шилдэг тагнуулчийг яаж сургаж бэлтгэдэгийг хардагдаа, яг тэгж бэлтгэгдсэн, зөвхөн бие организмын хувьд биш оюун санаа сэтгэл бодох чадварын хувьдч маш сайн бэлтгэгдсэн хүн.
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • ВАДИМ (122.201.25.58)
    ЖИНХЭНЭ ЛАЛАР
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin (70.197.67.89)
    Eh oronch mundag hun dee .Mongold neg iim hun garch ireeg eh ornig mini uud ni tataasai.Odoogiin shunalt shulmuudig tonilgoosoi
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (122.201.22.237)
    агуу хүн дээ, биширмээр
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.16)
    myngag. hamgiin gol ni gaihaltai eh oronch, shydarga ydirdagch. iim hun baival 100 jiliin omno yrdaas irsen baisan ch yadag yum. manai heden mangar ulger avaad dyyriaj bolno sh dee
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (103.26.195.90)
    Jinhene ehoronch, gaihamshigtaiudirdagch
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    эр зориг эрэмгий чанар бол удирдагч хүний нэг чухал үзүүлэлт юм даа. Эрүүл энх аз жаргалтай байж Орос орноо дэлхийн лидер болгоорой.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.35.90)
    кгб шүү дээ?
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (37.220.133.161)
    Yamar deed surguuli tugssun yamar mergejilteig bichihgui yasan yum be.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.111)
    MARGAANGUI MUNDAG
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.33.74)
    mundag nundag HBD
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
    • jargal
      Mundag er
      2015 оны 10 сарын 07
  • Зочин (202.21.106.147)
    Mundag er,, HBD!
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    30 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    47 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    52 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 32 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 51 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 3 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 9 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 28 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 36 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 53 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 54 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 19 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 44 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 50 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК