Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Х.Золжаргал АН-ын дарга болоод намынхаа талаар ингэж ярив

2015-10-10
0
ЖИРГЭХ

        ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүртэл ингэж нээлттэй ярьж байгаагүй. Ингээд түүний ярианаас онцлох 24 ишлэлийг хүргэе.

 

1. Олон жил ийм идэвхтэй амьдраад сурчихсан хүн чинь зүгээр суугаад байж болдоггүй юм байна. Саяхнаас дахин суръя гэж бодоод МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн докторантурт бүртгүүлчихлээ. Эдийн засгийн ухааны доктор болох санаатай.

 

2. Өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн АН-ын хороонд намын гишүүнчлэлээ сэргээлгэсэн.

 

3. Албан тушаал санал болгосон ч би өөрөө очих сонирхолгүй байсан.

 

4. Олон жил төрийн ажил, улс төрийн дотор нь явсан хүн өөрөө мэдэлгүй ваакумд ордог. Асуудал яам, Төрийн ордонд нэг өөр, амьдрал дээр бүр өөр харагддаг. Тиймээс тэр ваакумаас гаръя гэж бодсон.

 

5. Гадна талаас нь ажиглахад АН-д болж байгаа юм ч байна, болохгүй байгаа нь ч бас байна

 

6. Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байх үед  ажлыг хийж байжээ. Монгол Улсыг удирдаж явах үүргээ биелүүлж байсан юм байна. 

 

7. АН засаглаад хямрал эхэлчихсэн юм шиг ярьдагтай би санал нийлэхгүй. Монгол Улсын өнөөгийн энэ хямралын эх 2012 оны тавдугаар сард тавигдсан байдаг юм. Тэр үед УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаас л энэ бүх хямрал үүдэн гарсан.

 

8. Өөрөөр хэлбэл, тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг УИХ шийддэг хууль баталснаас болж бүх хөрөнгө оруулагч үргэсэн. Нэг ёсондоо манайхан хөөж гаргасан. Үүнээс болж Монгол Улсад жил бүр орж ирдэг байсан 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт таг зогссон.

 

9. Шийдлийн Засгийн газарт  бодлого, зорилт, төлөвлөгөө нь бүгд байсан. Юуны өмнө хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн өсөлтийг хангахыг зорьсон.  

 

10. АН-ын хийх гол зүйл бол зээл аваад ажил явж байгаа энэ хугацаандаа жинхэнэ валют өгөх эдийн засгийн зүтгүүрүүдээ бушуухан хөдөлгөх хэрэгтэй байсан юм.  Харамсалтай нь, энэ  асуудлууд дээр нэлээд их цаг авлаа.

 

11. Ер нь нам дамнасан бүлэглэлүүдийн нэг нь нөгөөгөө дийлэх, зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх гэсэн өрсөлдөөнөөс болж төрийн үйл ажиллагаанд гацаа үүсч байна.

 

12. Уг нь хямрал юунаас эхтэйг, эдийн засаг яагаад хүндэрснийг АН-ын гишүүд бүгд  мэдэж байсан ч шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Ингэхдээ огцруулах гурван үндсэн шалтгаан гаргаж тавьсаны нэг нь давхар дээл тайлах ёстой гэсэн шүүмжлэл. Хоёрт, Оюутолгой, Тавантолгойгоо явуулж чадаагүй гэсэн. Гуравт, Н.Энхбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан нь байж болшгүй зүйл гэж олон хүн үзсэн. Энэ нь ч Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахад том түлхэц болсон.

 

13. Гэтэл өнөөдөр давхар дээлүүд тайлагдсан уу, тайлагдаагүй. Харин ч давхар дээлийг тайлах ёстой гэж хамгийн их шүүмжилсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө давхар дээл өмсчихөөд явж байна. Манай АН-ын жирийн гишүүд давхар дээл өмсчихсөн яваа энэ хүмүүсээсээ үнэхээр их ичиж, уур нь хүрч байгааг дашрамд хэлчихье.

 

14. Оюутолгой, Тавантолгой ч хөдөлсөнгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг энэ хоёр төслийг явуулж чадсангүй гэж л огцруулсан, ажлыг нь авсан. Одоо тэгээд чадаж байгаа нь юу юм бэ гэхээр бас л мэдрэгдэх зүйл алга.

 

15. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарна гээд гэрээнд гарын үсэг зурчихсан нь буруу гээд юу болж байлаа. Том том дарга нар хурал хийгээд л… Ингээд зогсохгүй МАН-тай хамтарч ажиллах ёстой гээд Засгийн газар хүртэл байгуулсан биз дээ. Юу болов, тодорхой хэдэн сарын дараа л МАН-тай хамтрах нь буруу юм байна. Буцаад Н.Энхбаяртайгаа хамтрахаас өөр сонголт алга гээд явж байна шүү дээ.

 

16. Миний харж байгаагаар фракц толгойлдог нөлөө бүхий УИХ-ын гишүүд, төрийн гурван өндөрлөгт багтдаг хүмүүс ямар нэгэн байдлаар Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулаад 2016 оны сонгуульд өөр хүн энэ намыг удирдаж, өөр хүн Ерөнхий сайд болоод орвол илүү их амжилт гаргана гэсэн л тооцоо хийсэн байгаа юм.

 

17. Ер нь бол нүүрс өндөр үнэтэй байх үед шийдчихсэн байсан Тавантолгойг төмөр замын царигийн асуудлаас болж л зогсоосон шүү дээ. Улсаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр хувийн хөрөнгөөр төмөр зам бариулаад нүүрсээ гаргаад явчихаж болох байсан юман дээр манай намын, миний сайд байсан Х.Баттулгын толгойлдог хүмүүс эсэргүүцсээр байгаад гацаасан.

 

18. Ер нь бол Х.Баттулга гишүүн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Өөрөө анх давхар дээлээ тайлж байна гэж сайдаасаа татгалзаж өргөдөл бичиж л байсан. Одоо фракцаасаа давхар дээлтэй сайдууд томилоод л сууж байна.

 

19. Манай яамны хувьд “Чингис” бондыг маш үр бүтээлтэй ашигласан гэж үзэж байгаа.  “Чингис” бондын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн зорилт тавьсан. Энэ нь ч зөв байсан.

 

20. Ер нь бол Монголоос түүхий эд бэлтгээд аваад явж байгаа гаднынхан ямар ч бүртгэлгүйгээр гаалийн мэдүүлэг бичүүлээд л аваад явчихдаг байсан. Иймд хэнээс нийлүүлэгдээд хэн, хэчнээн ширхэг юмыг хэдээр үнэлж худалдаж авав гэдгийг ил тод гаргаж ирж байгаа зүйл бол Хөдөө аж ахуйн бирж.

 

21.  Бурмаа сайдын хийж байгаа чөлөөт бүсийг бол буруу гэж боддог. Чөлөөт бүс ихэнхдээ боомт түшиглэдэг, хоёрдугаарт гадаад худалдаа, гадаадын  хөрөнгө оруулалтыг дэмжих үүрэгтэй бүс. Ийм байтал Халх голын үржил шимтэй үүц болсон газартаа гадаадынхныг урин дуудах нь ухагдахууны хувьд маш буруу.

 

22. Манай намын хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь удирдлагуудын эв түнжин алдагдаад байгаад л байна.

 

23. Манай намын дүрмийн үндсэн санаа бол намын даргыг Их хурлаараа сонгодог байя аа гэж байгаа юм. Намын ерөнхий нарийн бичгийн дарга бол Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдох ёстой. Гэтэл бид Их хурлаар сонгогдоогүй даргатай, Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдоогүй, жинхлээгүй ерөнхий нарийн бичгийн даргатай сууж байна.

 

24. Өөрөөр хэлбэл, ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй удирдлагуудтай байна. Фракцууд маш хортой. Яагаад гэвэл АН-ын дотоод ардчиллыг хөгжүүлэхгүйгээр фракцын дарга нар гэсэн хэдэн хүн л асуудлыг шийдээд байна, намын амьдралыг хөлдөөж байна. Намын институцийн үйл ажиллагааг сулруулж байна. Энэ нь АН-д маш хор хохирол учруулж байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

 

image

ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хүртэл ингэж нээлттэй ярьж байгаагүй. Ингээд түүний ярианаас онцлох 24 ишлэлийг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (112.72.12.6)
    зарим гарчиган дээрх мэдээллүүд нь ороод үзэхээр байхгүй байнаа
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • гондурас нь (202.21.106.110)
    тиймээ зөв эв нэгдэл,,, соц дэк тараагч чи маш сайн мэдэнэ зовох гэдэг ойлгохийн эхлэл бас хязгаар биш бололтой ухаан муу болохоор дутуу санагдавал бүү зэмэлээрэй
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • irgen (182.250.250.198)
    sain uls torch shuu!Tand amjilt husie.Uneheer Mongol ulsaa gesen hunii heg,ter luivarchdiig bodvol chadvartai hun.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Bulgan emch (43.242.243.106)
    Mundag xun shuu ta! Tand amjilt xusiye!
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • taniig hundelj bas demchigeg negen (112.72.13.83)
    Zoloo dargadaa erdmiin ajild ni amjilt husie.Turiin alband jinhene meregjsen, chadvarlag hun shuu. Tanii udirdlagand baihad uramtai, bas ajildaa sanaachilgatai ajillaj baij ee. Odoo ajlaa meddeg,busdiig sonsdog,demhdeg darga hovor boljee. Odoo ta amarch bolson bol turiin albandaa ergej orooroi. Taniar tur dutna shuu. Amjilt husie.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Irgen (180.149.78.28)
    Tiim ch lag hvn bishee shal hudlaa gar daa
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Zochin (180.149.78.28)
    YarihaAs chaashgvi jon jon gesen hvn shvv dee. MAN daa ordoo Junaigiin buunii nohoi Namiinhaa esreg yawaad yuch olj doloohgvi uuriiguu bas lag l geed boddin bna shvv
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • unshigch (124.158.107.48)
    Khun ingej khelj chaddag bkh ni shudarga yos ardchilal bolokhsson bish khudlaa tseejee deldeed yun d khanaj tsaddaggui khun bol ardchilagch bish yum bna aa gedgiig ulam sain oilguullaa
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.126.20)
    Мундаг хүн шүү
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • зөв л хэлж (202.131.227.50)
    Зөв л юм хэлж дээ
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Иргэн (27.123.214.119)
    Энэ хүнтэй уулзаж үзсэн үнэхээр сайхан сэтгэгдэл төрсөн. Улс эх орноо гэсэн сэтгэлтэй хүн
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Yamnii ajiltan (103.229.122.11)
    Zoloo dargiig bhd manai yamnii ajil sain yavdag mergejilten bid ch idvehi zvtgeltei ajillaj bsn. Odoo bl yamand ajil hj bga hvn alga. Shine yum hiie sanaachilii ghr udirdlaga oilgohgui demjihgui.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (112.72.13.134)
    Зоригийг харж байя даа. Арай ч Женко, Гансүх нар шиг юм хийчих хүн биш гэж боддог шүү. Ер нь Чингис бондын зарцуулалтыг яам тус бүрээр нь ямар төсөлд хэдэн төг хаана, хаана зарсныг тодорхой хэлж чадах төрийн ямар байгууллага яагаад дуугарч өгөхгүй гацаад байнаа. Пянз чинь зурагдаад дууслаа шүү дээ. Золжаргалыг харин боломжийн залуу улс төрч байх гэж найддаг шүү.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (202.70.37.34)
    үнэн шүү
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.139)
    Н.АЛТАНХУЯГ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН ОЛОН Ч ҮЙЛДВЭРҮҮДЭД БАГА ХУВИЙН ХҮҮТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЛОО УДАХГҮЙ ТОДОРХОЙ ҮР ДҮН ГАРНА ХАРИН ОЮУТОЛГОЙ ТТОЛГОЙГ ХӨДӨЛГӨӨГҮЙ НЬ БАС БУРУУ БИШ АШИГГҮЙ НӨХЦӨЛД ДАРААД ХЭВТЭЖ БАЙСАН НЬ Ч БУРУУ БИШ МАХН-ТАЙ ЭВСЭХ НЬ Ч АЛСЫГ ХАРСАН АЛХАМ БАЙСАН ОДОО ЭНЭ ЗУУР МАН ЯАЖ БААЙНА ҮНЭГЭН ШУЛАМ ЦАРАЙЛААД Л ЯАЖ АРААР ЧИНЬ УХАЖ БАЙНА ДАРААГИЙН СОНГУУЛИАР НАМААРАА МУЛТАРНА ГЭДГЭЭ Л МЭДЭ АВ ТЭГЭЭД Ч ДАХИН УЛС ТӨРИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛААД Ч ГАРАХГҮЙ БОЛСОН МОНГОЛД БҮХ НАМ АРДЧИЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ШҮҮ ДЭЭ НАЙЗУУДАА
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зак (182.160.1.200)
    АН -ын энэ Х.Золжаргал, тэр сангийн шинэ сайд Болор нар бол харах царайны хулгай хийж чадахгүй, цэвэр хүмүүжилтэй улс төрчид. За тэр, Жэнко Эрдэнэ, Гүндалай, буян Жагаа нар бол бүтэхгүй нөхдүүд дээ.
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зак (182.160.1.200)
    Өдийд төмөр засаа тавьчихсан нүүрсээ зараад байж байсан бол Монгол сайхан байх байлаа, гадаадын хөрөнгө цутгах байлаа. Үнэхээр харамсалтай байна даа. Энэ Ж-нко шорон моронд орж байсан нөхөр үү? үгүй юу?
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.21)
    АН-аа Шонхорын дээрэмчдээс суллаж авцгаахийм биш үү. Эрүүгийн элемент дүүрлээ. Эрдэнэ, Женко хоёр бүрэн эрүүжүүлж дуусах нээ.
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • ЗОЛОО САНАЛ 100 НЭГ БАЙНА. ЧИ БИД ОЛУУЛАА ШҮҮ (122.201.22.21)
    ЗОЛОО ЗИ НАМЫН ДАРГА БОЛОХ ГЭЖ 7 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ БАЙЖ БОЛОХ БҮХ МУУХАЙ ЮМЫГ ХИЙСЭН. ГАХАЙ ЗАНГАДААР ИЧИНХОЛОО ГЭЖ АУДИТОР ГЭХ НЭР АЛДАР, ЦОЛ ГУНШИН, АЛДАР ГАВЯААД НҮДЭЭ УХАЖ ӨГСӨН ХӨГШИН ЯНГИРЦАГ АВГАЙГААР ДҮГНЭЛТ ГАРГУУЛАН 3 ХҮН ШОРОНД НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ХИЙЛГЭСЭН, ЖЕНКО, ЭЭБИЙ НАР ХУРЦААР ДАРАМТЛУУЛЖ ДЭНЗЭНГ БАРЬЖ , ОХИНЫГ НЬ БАРИХ ТОГТООЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАХ ГЭЖ ДАРАМТЛАН НАМЫН ДАРГА БУЛААЖ АВСАН.ЗАСАГ УНАГААЖ ДАН ДЭЭЛЭЭ ДАВХАР БОЛГОЦГООСОН. ОДОО ХАР ХАМГИЙН ИХ ХАШГИРЧ БАЙСАН БУРМАА, Г.БАЯРСАЙХАН, ЗОРИГТ,БАТЦЭРЭГ, БАЯНСЭЛЭНГЭ БҮГД Л ДАВХАР БОЛСОН.ИЙМ ИЧИХ НҮҮРГҮЙ. БУЗАРЫН БУЗРУУД. МАШ ЯАРАЛТАЙ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ ЁСТОЙ ҮЗХ ХУРАЛДУУЛЖ ЭНЭ БЗРУУДЫГ НАМЫН ҮНДСЭН ДҮРМИЙН ДАГУУ УЛС ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЦГААЯ.
    2015 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Manan suirnee
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Halh goliig Gadnihanii gart ugch bgaa ni unen um bn.Dorgiodogdirj ni Hoshigirdog offshor Bayartsot ,songuli ar chiher boob,arhi,10 tugrugur aimag sumiig hudaldaj abdag hudaldaachin Bathuu,Battulga,Batbold narin hamt dald orosoi.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.240)
    tegeed yamar undesnii uildverlel hiisen yum. jijig jijig tsexuud baigyylsmaa heleedbna yy. CHINGIS bondin horongo yund zarsan chini odoo boltol ard tumen medeegui bna malaa. tsexuud bol ajilgui bsn AN iin nohdiig songyylid sain ajillasan lgej shagnasan yls orond hereg bagatai zuil sdee
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    elbegdorj gej setgeliin huurultei huneer Mongol uls uchnuun jil togluulj bhad medeegui uy.Uuruu mundag boloh gej busdiin hiij buteej buig uguiüsgej orilj yabsaar baidal iim bn.Haraldaa 7,8 jil erunhilogch hiisen baij UB hotid barigdsan ene olon shambarldsan 15-16 dabhar barilgud gazar hudlult bolohod uy bolohiig medseer baij uchigdur l genet uhaan orson met barigaad duussan hoino ni hashgirch ehelj bh um.Uul ni barigadhas ni umnu boliulah estoi Mkngoliin etseg ni bish gejuuu!!
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • АЖЛАА МЭДДЭГ БОЛСОН ЖИНХЭНЭ БОЛОВСОН ХУЧИН (180.149.78.20)
    Х. ЗОЛЖАРГАЛ БОЛ МОНГОЛЫН ТЕРД ХЭРЭГТЭЙ ЦЕЕХЕН ХУМУУСИЙН НЭГ. ТЭР УЛС ТЕРИЙН АСУУДАЛ ЯАХАВ. ЯМАР Ч БАЙСАН АЛЬ Ч ЗАСАГ БАЙСАН ХЕДЕЕ АЖ АХУЙ- АЖ УЙЛДВЭРИЙН САЙД БАЙХ ЕСТОЙ ХУН. ХАРИН ЭНЭ ХУНИЙГ АЖИЛЛАЖ БАЙХАД ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИГЧ ГАНЦ Ч УДАА АСУУДАЛ ТАВЬЖ АЖИЛ АВЧ БАЙГААГУЙ БЕГЕЕД ХАРИН 2011 ОНД СТРЕЛЬНА-д ЕГЛЕЕ ГАНЦААРАА ЕГЛЕЕНИЙ ДАСГАЛ ХИЙЖ МОНГОЛ УЛСЫН ЕРЕНХИЙЛЕГЧИЙН ОХУ- д ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН САНКТ- ПЕТРБУРГИЙН ТУХАЙ ХЭЛЖ БАЙГАА ЮМ БАЙХАД НЬ БИ МОСКВАГААС ХОЦОРЧ ИРЭЭД ТААРЧ 2 УГ СОЛЬЖ БАЙСАН ЮМ. ИЙМ УЧИР ЭЛДЭВ ДАВШИЛТ НАД РУУ ИРЭЭД НЭМЭРГУЙГ БАС КОММЕНТЧИД САНУУЛАХАД ИЛУУ ЮУ БАЙХАВ. ТАНЫ ЭРДМИЙН АЖИЛД АМЖИЛТ ХУСЬЕ!!!
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Zochin (103.229.120.141)
    Zov zuil yarisan saihan yariltslaga bolje.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.102)
    МАН ын Занданшатар гэж хорлогч хөрөнгө оруулалтын эсрэг хууль батлуулаад Америк руу зугтсан даа
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарна гээд гэрээнд гарын үсэг зурчихсан нь буруу гээд юу болж байлаа. Том том дарга нар хурал хийгээд л… Ингээд зогсохгүй МАН-тай хамтарч ажиллах ёстой гээд Засгийн газар хүртэл байгуулсан биз дээ. Юу болов, тодорхой хэдэн сарын дараа л МАН-тай хамтрах нь буруу юм байна. Буцаад Н.Энхбаяртайгаа хамтрахаас өөр сонголт алга гээд явж байна шүү дээ.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Уг нь хямрал юунаас эхтэйг, эдийн засаг яагаад хүндэрснийг АН-ын гишүүд бүгд мэдэж байсан ч шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. Ингэхдээ огцруулах гурван үндсэн шалтгаан гаргаж тавьсаны нэг нь давхар дээл тайлах ёстой гэсэн шүүмжлэл. Хоёрт, Оюутолгой, Тавантолгойгоо явуулж чадаагүй гэсэн. Гуравт, Н.Энхбаяр гэдэг хүнтэй гэрээ байгуулсан нь байж болшгүй зүйл гэж олон хүн үзсэн. Энэ нь ч Н.Алтанхуяг гэдэг хүнийг огцруулахад том түлхэц болсон. Гэтэл өнөөдөр давхар дээлүүд тайлагдсан уу, тайлагдаагүй. Харин ч давхар дээлийг тайлах ёстой гэж хамгийн их шүүмжилсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө давхар дээл өмсчихөөд явж байна. Манай АН-ын жирийн гишүүд давхар дээл өмсчихсөн яваа энэ хүмүүсээсээ үнэхээр их ичиж, уур нь хүрч байгааг дашрамд хэлчихье. Оюутолгой, Тавантолгой ч хөдөлсөнгүй. Шинэчлэлийн Засгийн газрыг энэ хоёр төслийг явуулж чадсангүй гэж л огцруулсан, ажлыг нь авсан. Одоо тэгээд чадаж байгаа нь юу юм бэ гэхээр бас л мэдрэгдэх зүйл алга.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ер нь бол Х.Баттулга гишүүн шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн. Өөрөө анх давхар дээлээ тайлж байна гэж сайдаасаа татгалзаж өргөдөл бичиж л байсан. Одоо фракцаасаа давхар дээлтэй сайдууд томилоод л сууж байна.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • irgen (203.194.114.69)
    butehgui garuud
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Манай яамны хувьд “Чингис” бондыг маш үр бүтээлтэй ашигласан гэж үзэж байгаа. “Чингис” бондын санхүүжилтээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн зорилт тавьсан. Энэ нь ч зөв байсан
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    АН засаглаад хямрал эхэлчихсэн юм шиг ярьдагтай би санал нийлэхгүй. Монгол Улсын өнөөгийн энэ хямралын эх 2012 оны тавдугаар сард тавигдсан байдаг юм. Тэр үед УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаас л энэ бүх хямрал үүдэн гарсан
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байх үед ажлыг хийж байжээ. Монгол Улсыг удирдаж явах үүргээ биелүүлж байсан юм байна.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 3 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК