Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 Баримт. О.Алтангэрэл: Өмгөөлөгч нарт тулгамдсан асуудал Ц.Баасандоржид тод ажиглагдаж байна

2015-10-13
0
ЖИРГЭХ

Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн.

 

Энэ талаар хуульч О.Алтангэрэлийн өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна. 

 

1. Хүн ямар нэгэн хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч, цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөртлөө ямар нэгэн эрх мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч.

 

2. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг.

 

3. Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм.

 

4. Сүүлийн үед өмгөөлөгч нарын тулгамдаад байгаа асуудал Ц.Баасандорж өмгөөлөгч дээр тод ажиглагдах боллоо. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн талаар юм л бол цагдаа тайлбар авлаа, шалгуулж байна гэдэг. Хамгийн сүүлд гэхэд шүүхээс цагдаад өргөдөл гомдол гаргаж цагдаад шалгуулж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж хүлээж авсан.

 

5. Манайд хууль тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн.

 

6. Хуулийг буруу хэрэглэж байгаа тохиолдол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө төлөө Тев аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цагдаад шалгагдаад явж байгаа Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод харагдана.

 

7. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн 14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан.

 

8. Монгол Улсад өмгөөлөгч хүн ажлаа хийх бололцоо байна уу гэдгийг эргэж хармаар байна. Энэ бол Л.Гансүхийн хэрэгтэй огт хамаагүй зүйл. Зөвхөн Ц.Баасандорж өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө буруутгагдаж байгаа асуудлыг ярьж байгаа юм шүү.

 

9. Хүнийг хэрэгт орж, хамгийн их ядарч явах үед хажууд нь өмгөөлөгч л байдаг. Өмгөөлөгч гэдэг бол хүний эрхийг хамгаалдаг хүн гэсэн өнцгөөс харах хэрэгтэй байна.

 

10. Хүмүүс Ц.Баасандоржийг Л.Гансүхийн өмгөөлөгч гээд л дайраад байгаа юм. Тэр хүн өмгөөлөгчийн ажлаа л хийсэн шүү дээ. Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй. Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.

 

11. Шүүх хурлыг үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан байх. Өөрийнхөө зорилгын төлөө, үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар байгааг Ц.Баасандорж харуулж чадсан. Энэ нь ямар ч сурах бичиг болон ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж, хамгаалж чадсан.

 

12. Хүн болгоны нүдэн дээр ил байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг зөвшөөрөхгүй байгаа.

 

13. Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн эрхтэй.

 

14. Ийм үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.

 

15. Л.Гансүхийн шүүх хурал дууссаны дараа Прокурорын газраас удаа дараа Л.Гансүх яагаад буруутай талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна лээ. Харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Баасандорж өмгөөлөгч сэтгүүлч нарт ярилцлага өгснийг нэг ч удаа хараагүй. Хуульч хүний ёс зүй гэж ийм байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд буруу шийдвэр гаргачихлаа гэж хэлж болдоггүй. Нэн ялангуяа хуульч хүний ёс зүйн хувьд шүүхийн шийдвэрийн зөв бурууг ярьдаггүй. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гомдлоо гаргаад л явдаг болохоос биш олон түмний өмнө тэр нь зөв, энэ нь буруу гээд явдаггүй юм.

 

16. Яагаад прокурор Л.Гансүхийн хэргийг онцолж ярих болов. Бусад олон мянган хэргээс онцолж Л.Гансүх буруутай, өмгөөлөгч Ц.Баасандорж буруутай гэж ярих болов. Энэ бүгдээс харахад улс төрийн зорилготой яригдаад байгаа нь үнэн юм биш биз дээ. Дараагийн шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

 

17. Хуульчид бид болж байгаа зүйлийг энэ болж байна гэж ярьдаг. Болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байж урагшаа явна. Хэрвээ энэ байдлаараа Ц.Баасандорж гэх өмгөөлөгч залууг АТГ, прокурор, шүүхээс хэлмэгдүүлэх, мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө буруутгах гэж байгаа бол олон хуульч зүгээр суухгүй. Бид байр сууриа илэрхийлнэ. Тодорхой зүйлсийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хуульч нартаа хандаж хэлэхэд Ц. Баасандорж гэх хувь хүн, Л.Гансүх гэдэг хүний өмгөөлөгч гэдгээр нь биш мэргэжил нэгтэй, эгнээнд чинь яваа хуульч гэдэг утгаар нь хүлээн авч, цаашид юу болохыг анхаарч байгаасай гэж хүсч байна.

 

18. Бүх хуульчидыг сайн гэж хэлэхгүй. Ёс зүйгээ уландаа гишгээд даргынхаа хий гэснийг үг дуугүй хийдэг хуульчид байна. Эсвэл хүний мөнгийг авдаг. Тэгсэн мөртлөө ажлаа огт хийдэггүй. Аливаа зүйлийн учрыг олохгүй олны анхаарлыг өөртөө татаж, нэр хүнд олох гэж оролддог. Өөрийн эрх ашиг мөнгөний төлөө явж байгаа хуульч олон бий. Үүнийг үгүйсгэхгүй.

 

19. Хүний төлөө явдаг хуульч ч олон байгаа. Хүнийг яллахаас татгалзаад ажлаасаа халагдсан прокурор бий. Хөнгөн ял өгсөн гээд Улсын дээд шүүх дээр загнуулж байсан залуу шүүгч байгаа.

 

20. Хүнээ өмгөөлөөд Ц.Баасандорж шиг буруутаж байсан өмгөөлөгч байна. Бид энэ зөв үлгэр дуурайллыг дэмжих ёстой. Гэхдээ ингэчих юм бол тэр намайг яах бол гэж айж байна. Айхаар ч цаг үе ирчихсэн.

 

21. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, зоригтой дуугарсных нь төлөө шахаж хавчиж байна. Энэ болгоноос айгаад дуугүй суугаад байх юм бол өчигдөр хөршийг чинь бариад аваад явах үед чи юу ч дуугараагүй. Өнөөдөр чамайг бариад явах үед хэн ч дуугарахгүй, өмөөрөхгүй гэсэн үлгэрээр явна. Бүгд энэ системд орно. Хуульчид энэ хайрцагт орж болохгүй.

 

22. Хуульчид эрх чөлөөний хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдийнх нь мөн чанарт суучихсан байх ёстой зүйлийн нэг нь энэ.

 

23. Өмгөөлөгч нарт дарамт шахалт зөндөө ирдэг. Надад ч цөөнгүй ирж л байсан. Хуульчдын болон өмгөөлөгчдийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой.

 

24. Саяхан Хуульчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байна лээ. Цаашид хуульч, өмгөөлөгчдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр тодорхой байр суурь барих болов уу гэж харж байна.

 

image

Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлийн өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Өмгөөлөгч (122.201.31.164)
    шүүгчээс татгалзах үндэслэлээ шүүх хуралдаанд хэлж болохгүй бол өөр хаана хэлэх юм, ер нь бодит үйл байдлыг энэ заваарсан улс төртэй холбож харвал Баасандожийн хэлсэн үндэслэл яагаад байж болохгүй гэж, тэгээд ч ийм үндэслэл байж болзошгүй тул хэрэг шударгаар шийдвэрлэхэд нөлөөлж болзошгүй гэж хэлж болохгүй юу, энэ арай хэтэрч байна, УИХ н гишүүд их хуралд үг хэлсэний төлөө хариуцлага хүлээдэггүй, үүн шиг өмгөөлөгчид хурал дээр өмгөөлж үг хэлсэний төлөө хариуцлага хүлээж байж огт таарахгүй, хаа хаанаа бод, өмгөөлөгчийн эрх гэж юмыг бодох цаг болсон
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • zochin (112.72.13.127)
    Altangerel helsen bolohoos unen shuu
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • zochin (112.72.13.127)
    Ene bas iim zuv zuil bas duugardag yum baij de, yaj sanaand ni orsiin bol do.
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • zocnin (103.229.120.87)
    masn zeb baacandorj cain emgeeiegcn zorigtoi snudraga vnheer hvnii telee gecen cetgeltei cain zaluu snvvh hural tod haruuican snvv bitgii buuj eg baacandorj emgeelecndee amjilt hvcie
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • уншаад үз (150.129.141.200)
    Сүүлийн үед өмгөөлөгч нар өөрсдийн нэр хүндийг өсгөх гэж худал үнэн нь мэдэгдэхгүй зүйлээр шоудаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг болсон. Энэ асуудал дээр нэг арга хэмжээ авах цаг нь болсон байх
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
    • Зочин
      өмгөөлөгч бол хувь хүн учраас өөрИЙНХӨӨ үзэл бодлыг илэрхиЛЭХ ЭРХТЭЙ ХАРИН ПРОКУРОР, атг-ЫН БОЛОН БУСАД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАНУУД, МӨН ШҮҮГЧИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УЧРААС ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙХ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ШОУДАХ ЭРХ БАЙХГҮЙ. хАМГИЙН ХОРИОТОЙ ҮЙЛДЭЛ ЮМ.
      2015 оны 10 сарын 14
  • Зочин (150.129.143.123)
    Shuuh prokurort shinechlel zailshgui heeegtei bolson ni buh talaaraa haragdah bolson.hedii achaalal ih bolovch hunii huvi zaya hamt yavdag gdegiig umartsan.uuniig ugui hiij niigmiin zahialga bolood bga shudraga bus zuiliin esreg temtsej chadah huch ni umguulugch bas tsever huulichid shuu.amjilt husye.shudraga yos sergen mandah boltugai...
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Хуульч (122.201.24.52)
    Алтангэрэл өмгөөлөгч их зөв юм бичсэн байна. Тэмүүжинтэй нийлсэн болохоор нь тэнэг юм байнам гэж бодсон чинь. Дэмжиж байна шүү. Ийм зүйл ярих хуульч одоо их ховор болоод байна даа
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
    • ИРГЭН
      Маш зөв таны ниитлэлийг уншлаа. Би хуулийн хүн биш ӨМГӨӨЛӨГЧИИГ. ШҮҮХЭД. ХЭЛ БАГАЛЗУУР БОЛЖ ШҮҮГДЭГЧ БАЙНА У У ХОХИРОГЧ БНА УУ ЯЛГААГҮЙ ХҮНИИ ЭРХ. ЗӨРЧИГДӨХӨД ХЯНАЛТ ТАВЬЖ МЭРГЭЖЛИЙН. ХҮН МЭРГЭЖИЛ НЭГТЭНТЭЙГЭЭ БИДНИЙ ӨМНӨӨС ЯРЬДАГ ХЭЛЭЦДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ. ШҮҮГЧ ПРОКУРОРУУД. ТАНГАРАГ ӨРГӨДӨГ .ӨМГӨӨЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨДӨГГҮЙ ГЭЖ НЭГ ПРОКУРОР ХЭЛЖ БАЙСАН ГЭЭД ӨМГӨӨЛӨГЧ НАР ЮУ ЮМ БЭ ? ГЭСЭН ЛДЭЭ ХҮНИИГ. МЭРГЭЖЛЭЭР НЬ ГАДУУРХАЖ. ДАРАХ ГЭСЭН АРГА ЮМ БАЙНА ЛЭЭ ШДЭЭ БААСАНДОРЖ ӨМГӨӨЛӨГЧИЙГ. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛАГА НЬ. ХАМГААЛАХ. ЁСТОЙ
      2015 оны 10 сарын 13
  • зочин (202.21.117.122)
    хүн өмгөөлөх нь цагаан хэрэг өөрийнхөө төлөө худлаа зүйлийг яриагүй шүү дээ шүүх хурал дээр чин сэтгэлээсээ ажлаа хийж байгаа харагдсан шүү Бусад яллагч хари н өнгөц харагдсан
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • зочин (202.21.117.122)
    хүн өмгөөлөх нь цагаан хэрэг өөрийнхөө төлөө худлаа зүйлийг яриагүй шүү дээ шүүх хурал дээр чин сэтгэлээсээ ажлаа хийж байгаа харагдсан шүү Бусад яллагч хари н өнгөц харагдсан
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 4 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК