Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: МАН-аас татгалзаж чадсан хүмүүстэй танилц

2015-10-15
0
ЖИРГЭХ

Өнөөдрийг хүртэл МАН-аас 24 байтугай гишүүн нь гарч өөр нам, эвсэл рүү орж байжээ. Харин тэднээс олонд танигдсан болон дуулиан тарьж намаасаа гарч байсан хүмүүсийг бид хүргэж байна. Сүүлийн үед МАН-ыг орхих гишүүдийн тоо улам нэмэгдэх шинжтэй байна. Ингээд МАН-аас гарсан гишүүдийн төлөөлөл болсон 24 гишүүнтэй танилцана уу.

 

1. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Энэ жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр яах аргагүй тэргүүлнэ. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа МАХН нэрийг сэргээж, шинэ нам байгуулан улсын дээд шүүхэд бүртгүүлсэн юм. Тухайн үед МАХН нэрээ сольж МАН болгосон байлаа. Энэ нь түүнд бууриа сахиж үлдэхэд хүргэсэн гэж ярьдаг. Гэхдээ МАХН нэрээ сольж МАН болгосон нь түүнд өөр намыг байгуулж ажиллахад хүргэсэн гэдэгт хэн ч итгэхгүй. Н.Энхбаярт улс төрийн асар их эрх, ашиг байсан, одоо ч бий.


2. УИХ-ын гишүүн Д.Арвин: 2012 оны сонгуулийн дараа  намдаа гомдсон гэдгээ олон нийтийн дунд дуулиантайхан зарлаж орхисон УИХ-ын гишүүн Д.Арвин удалгүй МАН-аас гарч АН-д элссэн юм. Түүний гомдол намаасаа гарч тайлагдсан эсэхийг мэдэхгүй. Одоо тэр АН-ын хүн.


3. УИХ-ын гишүүн Ч.Улаан: МАХН-ын дарга Н.Энхбаярыг бор оймсыг нь гозолзуулж авч явсан нь УИХ-ын гишүүн Ч.Улаанд хүндээр туссан гэдэг. Ялангуяа тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж уг баривчилгааг мэдээгүй гэж хэлсэн нь бүр их дургүйг нь хүргэжээ. Тиймээс тэрбээр нэг ёсны өширхлөө намаасаа гарч илэрхийлсэн юм. Түүний МАН-аас гарч МАХН-д орсон явдал нь тухайн үедээ жинхэнэ сенсааци болж байлаа.


4. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Тэрбээр Ч.Улаан гишүүнтэй яг адилхан шалтгаанаар  МАН-аас гарсан юм. Тэд нэг өдөр МАХН-д элсэн оржээ. Түүний хувьд одоо МАХН-ын дэд даргаар ажиллаж байна.


5. Дэд сайд асан О.Чулуунбат: Түүний хувьд ч мөн дээрх хоёртой адилхан шалтгаанаар МАХН-д элссэн. УИХ-ын гишүүн, Монгол банкны Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалыг хашиж байсан тэрбээр МАХН-д элссэнийхээ дараа Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байв. Одоо тэрбээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилладаг.

 


6. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2012 оны сонгуулийн өмнө түүнийг МАН-аас хөөсөн. Энэ нь түүнд хүндээр тусч “Хэн нэгний явуулгаар уг үйл ажиллагааг зохион байгууллаа” гэж байсан юм. Уг үйл явдал дууссаны дараа Ц.Даваасүрэн гандан бууралгүйгээр Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан юм.

 

 

7. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал: Энэ эмэгтэй 2011 онд МАН-ыг орхиж Н.Энхбаяртай хамт МАХН-ын суурийг тавилцсан юм. Тэрбээр МАХН-ын ёс зүйн хорооны дарга, тус намын анхын эмэгтэй ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны сайдаар ажиллаж байснаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч болж байв.

 

8. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон: Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон 2012 онд МАХН-ын бат илэрхийлэхээ гарджээ.  Уг нь Ц.Цолмон сайд 1990 онд одоогийн МАН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан гэдэг.

 


9. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж: УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч Ц.Шаравдорж өнгөрсөн жил МАН-аас гарч МАХН-д элсэн, батлахаа гардсан юм.

 


10. УИХ-ын дэд дарга Л.Цог: Тэрбээр мөн  МАН-ын угшилтай нэг бөгөөд тус намын хянан шалгах хороонд байцаагчаар ажиллаж байжээ. Мөн МАН-ыг төлөөлөн 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсэн гэх баримт намтарт нь байна.

 


11. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цагтаа МАН-ыг төлөөлж Байгаль, орчны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн л МАН-аас МАХН-д урвагчдын нэг.

 


12. Хүний эрхийн хуульч Ч.Ичинноров: Тэрбээр нэгэн цагт МАН-аас сонгуульд нэр дэвшиж явлаа. Н.Энхбаярын баривчилгаа түүний сэтгэлийг эмзэглүүлсэн учраас МАН-аас гарсан гэдэг. Алдарт баривчилгааны маргааш өдөр нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийж МАН-аас гарахаа албан ёсоор мэдэгдэж "МАН-ынхан хүний эрх зөрчиж байна. Ер нь энэ намд мөнгөний томилгоо л явагддаг" гэж хэлж байв. Одоо харин ямар намд харъяалалттай байгааг нь мэдэх хүн ховор байна.


13. Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр:  Тэрбээр 2003 онд МАН-д элсэж байжээ. Харин 2012 онд МАН-аас гарч МАХН-д элссэн юм. Одоо тэрбээр МАХН-д өндөр албан тушаал хашиж байна.

 


14. Байгаль орчны сайд асан У.Барсболд: Тэрбээр 2000-2006 онуудад МАН төрийн эрх барьж байхад Байгаль Орчны сайд,  Нарийн бичгийн дарга байсан бөгөөд МАХН сонгуулийн үр дүнгээр Засагт хамтарч эрх баригч болсны дараа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн ууган нам МАН-аас нүүр буруулан МАХН-ыг сонгож, нарийн бичгийн даргын өндөр албыг хаших болсон юм.

 


15. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар: Тэрбээр МАН-аас татгалзаж МАХН-д элсэн ороод сар хүрээгүй байна. Намаасаа гарах болсон шалтгаанаа “Намайг тоодоггүй намд байж яах билээ. Мэдээж Т.Бадамжунай гэх мэт хүмүүсээс болж уг шийдвэрийг гаргасан. Миний хэрэг болох газарт очсон нь дээр" хэмээх тайлбарыг хийсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг МАН-ын нэр цэвэр, ирээдүйтэй улс төрч хэмээн хүмүүс хардаг билээ.


16. “Монгол 999” нэгдлийн ТУЗ-ын гишүүн Ө.Мөнхбат: Тэрбээр МАН-аас гарсан хамгийн сүүлийн гишүүн болов. Ө.Мөнхбат өчигдөр уугуул намаасаа татгалзахаар болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.


17. Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшин ажиллаж асан н.Чулуун: Тэрбээр 2012 онд МАХН-д элсэж буйгаа зарлаж байв.


18. МАН-ын тэргүүлэгч гишүүн П.Хангал: Тэрбээр МАН-аас гарч Чулуунтай нэг өдөр МАХН-д элсэж байв. Түүний хувьд Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү юм.


19. МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн асан О.Даваасүрэн


20. Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөний дэд тэргүүн Ч.Чимэдсүрэн: Тэр ч мөн МАН-аас гарч МАХН-д элсэж байв.

 


21. Дархан аварга Г.Өсөхбаяр: Түүний хувьд аль эртний МАХН-ын гишүүн байсан бөгөөд намын гишүүнчлэлээ сэргээсэн юм. МАН биш МАХН гэх хоёр салаа замын нэгийг нь сонгосон нь түүний улс төрийн сонголт.


22. Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар: Тэрбээр нэгэн МАН-ын дэргэх НАМЗХ-ын гишүүнээр ажиллаж явжээ. Харин одоо МАН-ыг орхиж АН-ын салбар хорооны даргаар ажиллаж байна.

 


 “Энэ цагийн эгэл баатар” Д.Эрдэнэбат: Тэрээр “Би хогийн цэгт хог ухаж амьдралаа залгуулдаг хүүхдүүдэд тусалж тэдэнд зураг зурахыг заадаг. Бидний энэ үйл хэргийг байнга дэмжиж байдаг хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тиймээс би энэ намыг сонгосон” хэмээн ярьж байжээ.


Эрдэмтэн Б.Энхмандах: Нэгэн цагт МАН-ын нарийн бичгээр ажиллаж дэд сайд, элчин сайд болж явсан энэ эрхмийг сэхээтнүүдтэй хэл амаа амархан ололцдог оюунлиг хүн гэж намынхан нь тодорхойлдог. Сонирхолтой нь ийм чухал хүнээ МАН бодлогынхоо гадна үлдээсэн нь МАХН-д алдахад хүргэж байжээ.

Т.Хулан

image

Өнөөдрийг хүртэл МАН-аас 24 байтугай гишүүн нь гарч өөр нам, эвсэл рүү орж байжээ. Харин тэднээс олонд танигдсан болон дуулиан тарьж намаасаа гарч байсан хүмүүсийг бид хүргэж байна. Ингээд МАН-аас гарсан 24 гишүүнтэй танилцана уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (213.41.147.122)
    Mungu alban tushaalin tuluu eh ornoo hudaldah hulgaich nar.ed narig uur yu ch negtgehgui.
    2015 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.121)
    Хамхуулнууд.Ялангуяа Арвин гэдэг эмэгтэй Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг болж
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.214.121)
    Эдэнд итгэх хэрэггүй Маргааш хаашаа ч явж мэднэ.
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.60.224.41)
    Said bolgoogui geed MAN-s garsan Ulaan, Terbishdagva, Davaasuren nar. Hervee tedniig tuhain ued ni husseneer ni said bolgoson bol namaa orhihgui bsan. Said bolgoogui geed namaa orhison ochuuhen jijig bodoltoi humuus shuu dee. Yamar ch noen nuruugui tuilbargui heterhii joohon humuus
    2015 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.122.53)
    худлаа.өсөхбаяр махн-д байдаггүй хөдөөний сайт
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • zochin (43.242.243.96)
    kkkk gomdogcod .
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • kuka (118.186.147.53)
    kasino Enkhmandah shorond orj bsan nuhur bas yuv de.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.176.131)
    Чулуунбат Тэрбишдагва 2 зураг авах үед нь их л өлссөн байсийн байх даа !? бараг хуруугаа идэх нь ээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.51)
    COLMON COG HEZEE ARDIIN NAMD BAISIIN HUDLAA SHAAGAAD BAI
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (112.72.13.108)
    Bolj bolj.chanar ni tanigdaad yabh umnuud yanj l baig
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • irgen (123.243.149.193)
    za yun saihan tailbar heldeg yum be..ed nar bugd l 2008 ond S.Bayar uls ornoo bodood hamtarsan zasag baiguulahad eserguutsej, said, alban tushaal avaaguidee gomdoj,sharalhan oorsdiig n odii hurgesen namaa hayaj yavsan sh tee..Ed nar alban tushaaliin toloo avgai naraa ch hudaldsan toohgui humuus..
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • irgen (123.243.149.193)
    za yun saihan tailbar heldeg yum be..ed nar bugd l 2008 ond S.Bayar uls ornoo bodood hamtarsan zasag baiguulahad eserguutsej, said, alban tushaal avaaguidee gomdoj,sharalhan oorsdiig n odii hurgesen namaa hayaj yavsan sh tee..Ed nar alban tushaaliin toloo avgai naraa ch hudaldsan toohgui humuus..
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Иргэн (103.26.194.29)
    Угаадас их өгдөг айлын хаяа сахиж хэвтдэг золбин нохой шиг амьтад.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Hen haana bh hend hamaatain!!!udurt 4 -5 aar nyalh ursduud ni zam deer mashind dairuulj bhad hebiin uzegdel met baidag medeelsen bolood suuj bdag
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Arbin chin MANaas garch AN - d orood surguli barih hamgin tom tenderig absan
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Arbin,arbin,arbin ,arbin algaa
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Gonchigdorj,Enhsaihan bugd l orno
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Arbin balai ni haachihsiin
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Garsan bailaa ged yadagin.MAN AN 2 adilhan um chin
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.70.43.18)
    Ene dandaa urvagch nar shuu dee!Ard tumen songohgui shuu dee!
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.10.23.116)
    yavjil baina biz dutlaa uu
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • setgel (202.21.115.82)
    MAN AN MONGOL ULSIIG GADNIIHANTAI NIILEJ TSULMUJ DUUSLAA
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Наана чинь юу ч биш энэ байтугай олон хүн явах гэж бэлтгэж байгаа. МАН-д мөнгөтэй хүн л хэрэгтэй
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    16-as 23 bol meedku l yum bn
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • zochin (150.129.142.76)
    BUGD ALBAN TUSHAALIIN TELEE L ybtsgaasan TA NAR MAN n achaar aab, eej chini ta nariig esgeaen shuu ALBAN TUSHAALIIN TELEE TA NAR ARD TUMNEESEE ICHEECHEE GAR TA NARAAR DUTAHKGYI SAIHKAN ENDER MEDLEGTEI ZALUU HKEGSHID DUND NASNIIHKAN ZENDEE ARBIN aar yahhk um be ICHEECHEE..
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.242.237)
    шал худлаа яс хаясан мэдээлэл байна.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Saruul (110.3.33.154)
    Enhbayr luivarching anduurch songoson teneguud odoo oilgoj bagaa ba uuch ugui boltsgooson. Er ni oligtoi hun ednii dotor alga. MAN tedehguigeer uu hojson geheer saihan tsver bolj baigaa um. Chuluu tuuj zavgui yvahdaa Almaz hajuud ni baisniig haraagui teneguud. Ongorson songuulid mongol hunii judag deer togloj orovduulj heden sanal avsnaa monhiin met oilgosoor yvaa maluud. 16-ond herriin chonotoi niilj uls oron ard tumnee suiruulsen ta nartai ard tumen bid tootsoo bodoj l tasrna. Ter ued hen bolohiig chine dahin todotgoj ognoo
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (183.81.171.135)
    Эд нарт албан тушаал л хэрэгтэй. Гомдогсод. Өөрт л юм наалдахгүй бол насаараа гомдогсод байна. Эрлэг номун хаан шүүхэд юу гэж хэлэх бол доо. Би гомдсон л гэх байхдаа.
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    44 мин
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
    1 цаг 5 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
    1 цаг 10 мин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
    1 цаг 35 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    16 цаг 36 мин
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
    18 цаг 18 мин
  • СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна
    19 цаг 24 мин
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
    20 цаг 28 мин
  • Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
    21 цаг 5 мин
  • Сэлбэ голын загасыг Туул голын харзалсан хэсэгт шилжүүлжээ
    21 цаг 31 мин
  • МУАЖ Э.Амартүвшинд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр олгоно
    22 цаг 19 мин
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
    23 цаг 2 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
    23 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
    23 цаг 27 мин
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    Өчигдөр 10 цаг 22 мин
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • COP17 бага хурлын уриаг албан ёсоор зарлалаа
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Эпштейний файлууд ба Ц.Элбэгдоржийн "хэрэг"
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Ардчилсан намын шинэчлэлээс бид юу хүлээх вэ?
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
  • Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр Монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Байгаль хамгаалагчид бугыг аюулгүй бүс рүү шилжүүлжээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
24 баримт
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК