Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Сүмийн ламаас Германы Ерөнхийлөгч болсон түүх

2015-10-16
0
ЖИРГЭХ

 

Манай улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукын талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна.

 

2. Айлчлал энэ сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

3. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нь 1940 онд Росток хотод төржээ.

 

4. Тэрбээр дунд сургуулиа төгссний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.

 

5. Иоахим Гаук 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан нэгэн аж.

 

6. Тэрбээр 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан бөгөөд тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв.

 

7. Мөн Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.

 

8. “Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы парламентад сонгогдсон.

 

9. Засгийн газрын саналыг үндэслэн Холбооны Ерөнхийлөгчийн томилсноор 1990 оны 10 дугаар сарын 3-нд БНАГУ-ын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон. 2000 он хүртэл тус албайг хашсан.

 

10. 2001 – 2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төвийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүн байв. 

 

11.  2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө” нийгэмлэгийн даргаар сонгогджээ.

 

12. 2012 оны 3 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

 

13. Германы Канклер Ангела Меркель: Иоахим Гаук бол “Ардчиллын жинхэнэ багш, эрх чөлөө шударга ёсыг цуцашгүй өмгөөлөгч” юм хэмээн тодорхойлжээ.

 

14. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нь “Коммунизмын хар ном”, “Эрх чөлөө” зэрэг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах утга бүхий ном бичсэн байна.

 

15. “WSJ” сонин түүнийг Гаук бол ардчиллын төлөө тэмцэгч, сүүлчийн үнэнч удирдлагчдын нэг хэмээн тодорхойлж байжээ.  

 

16. Түүний хувьд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал аж. 1990 оноос хойш Монгол Улсад айлчилсан ХБНГУ-ын гурав дахь Ерөнхийлөгч юм байна.

 

17. Тэрээр Теодор Хойссын нэрэмжит одон (Theodor Heuss Medal), Ах дүү Шоллийн шагнал (Geschwister Scholl Prize), Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагнал (уран зохиолын салбарын шагнал)-тай. Мөн Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын Хүндэт доктор аж.

 

18. Иоахим Гаук 2012 оны гуравдугаар сард Холбооны Ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх орондоо айлчлахыг урьж байсан нь 
тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан юм. 

 

19. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукын гэргийг  Даниела Шадт гэдэг аж.

 

20. Гаук сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан ч сүмийн лам болжээ. 

 

21. Тэрбээр айлчлалынхаа үеэр "Миний айлчлалын үр дүнд манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа улам бэхжин гүнзгийрэх завшаан тохиож байгаад би туйлын баяртай байна" хэмээсэн. 

 

22. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Манай хоёр орны ард түмний ирээдүйн хамтын ажиллагааг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны судалгааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бас их чухал юм. Монгол Улсын ШУА, Германы шинжлэх ухааны “Лайбниц” нийгэмлэгтэй хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг сайшааж байна.

 

23. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Хоёр талын улс төрийн харилцааг өндөр үнэлж, нэн ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагааг өндөр үнэлж байна. Бодитой жишээ дурдвал Монголын Зэвсэгт хүчний баг Германы Зэвсэгт хүчний багтай хамтран Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байна.

 

24. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Монголчууд эрх чөлөө, ардчиллыг дээдэлж, түүний төлөө тууштай тэмцэж байгаад нь хүндэтгэл үзүүлэх нь зохистой юм. Цаашдаа та бүхний замнах замд Герман Улс дэмжлэг үзүүлсээр байх болно. 

 

 

 

Б.Энхжин

 

image

Иоахим Гаук 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан нэгэн аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (103.26.194.115)
    Даруухан нүдэнд дулаахан сайхан хүн байна. Манай ерөнхийлөгч даруу зангаас нь суралцах хэрэгтэй дээ
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.204.91)
    Германы Ерөнхийлөгчийн гэргий Элбэгдоржтой гар барих гээд байхад буруу хараад хажуу тийшээ болж байгаа нь эвгүй харагдаж байна. Сайн зааж өгөхгүй.
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
  • Иргэн Яншиа (119.40.98.2)
    Тэгээд энэ айлчлалаар бодитой дэмжлэг үзүүлсэн юм байна уу дандаа л худлаа манж ерөнхий бөөрөнхий дипломат юм ярьж байгаад л буцах юм. Германы канцлер 2010 онд ирээд бас л ийм юм ярьж гошгоруулаад явсан тэрнээс хойш 5 жил өнгөрлөө үр дүнтэй хөрөнгө оруулалт алга даа. Дандаа ЕРӨНХИЙ БӨӨРӨНХИЙ юм л ярих
    2015 оны 10 сарын 16 | Хариулах
    • Зочин
      герман ирнэ гэдэг чинь уже дэмжлэг
      2015 оны 10 сарын 16
    • Зочин
      Hamaagui tegj helj bolohgui ee.
      2015 оны 10 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    6 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    11 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    51 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 10 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    1 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    1 цаг 22 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    1 цаг 28 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 47 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    1 цаг 55 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 7 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 13 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 13 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    2 цаг 38 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 3 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 9 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    23 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
    Өчигдөр 11 цаг 53 мин
  • Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг
    Өчигдөр 11 цаг 44 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК