зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МОХ-ны удирдлагуудын баг хууларч мөнгө угаадаг болох нь илчлэгдэв

2015-10-26
0
ЖИРГЭХ

Монголын оюутны холбоо “Улс төрчдийн утсан хүүхэлдэй” бус мөнгө угаах том хэрэгслийн “эзэд” болжээ. 170 гаруй мянган оюутны эрх ашгийг хамгаалж тэнд үйлчлэх учиртай төрийн бус байгууллага өдгөө оюутнуудын нэрийг барьж, өөрсдийн халаасыг дүүргэдэг улс төржсөн увиагүй байгууллага болсон нь өнгөрсөн долоо хоногт олноо ил болов.

 

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхээ эдлэнэ гэх шалтгаанаар улс төржсөн МОХ-ны хуурамч багыг Хотын дарга хуулж, үнэн нүүр царайг нь олонд дэлгэсэн.   

 

НИТХ-ын ээлжит хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Энэ үер Хотын дарга Э.Бат-Үүл МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг "Хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картын мөнгийг хурааж олон мянган оюутныг хохироосон” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татав.

 

МОХ-ны удирдлага гэдэг мөнгө угаах зөөлөн сэнтийний эзэн болжээ

 

МОХ нь оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картын мөнгөөр санхүүжиж, удирдлагууд нь халаасаа зузаалдаг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Энэ жишиг олон жил үргэлжилж, МОХ-ны удирдлага гэдэг мөнгө угаах зөөлөн сэнтийний эзэн болсон гэдгийг ч үе үеийн жирийн оюутнууд өгүүлдэг.

 

Хамгийн ойрын жишээ гэхэд л МОХ өнгөрсөн хавар оюутнуудаас нийтийн тээвэрт үнэгүй зорчих картын мөнгө хэмээн 8900 төгрөг хураан авсан ч өдгөө оюутнуудад дээрх карт нь ирээгүй байгаа аж. Энэ мөнгө хаачсан, хэний халаасанд орсон нь ч тодорхойгүй таавар хэвээр байгаа юм. 8900 төгрөгийн задаргаа, тайланг МОХ оюутнуудад тайлагнаж, мэдээллээгүй нь хардлага төрүүлэх гол шалтгаан болж байна.

 

Угтаа бол өнгөрсөн хавар нийтийн тээврийн шинэчлэл явагдаж, 3600 төгрөгийн цахим карт ашиглах тухай нийтийн тээврийн газраас болон хотын удирдлагууд сануулсан атал МОХ дур мэдэн оюутнуудаас 8900 төгрөгийн картын захиалга авсан байна. Гэвч тэд үнэнд гүйцэгдэхийн цагт оюутнуудынхаа нэрийг барьж, өлсгөлөн зарлана, хотын даргыг огцруулна гэж хүртэл сүржигнээд амжсан юм. Гэтэл оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийг эдлүүлэх, тэдний унааны мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах шийдвэр гарсан ч МОХ-ны удирдлагуудын санаа амарсангүй 8900 төгрөгний тайлан тооцоог гаргаж учрыг тайлагнахын оронд хэвлэлийн бага хурал зарлаж, өөрсдийгөө буруугүй хэмээх мэдээллийг хийгээд сууж байх юм.

 

Хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийх нь бас л төлбөртэй. Гэтэл 100 гаруй мянган төгрөгийн өртөгтэй хурлын зааланд долоо хоногт хоёр ч удаа хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийх төсөв уг нь тус байгууллагад суугдаагүй л баймаарсан. 

 

НИТХ-ын тогтоол гарч оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг эдлүүлэх, журам шийдвэр гарсны МОХ эсэргүүцэж  “2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан хууль бус шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь хоёр cap хассан үйлдлээ хаацайлах журам гаргасан нь ирээдүй рүүгээ нулимсан арчаагүй үйлдэл боллоо” гэх хачирхалтай мэдэгдлийг хийв.

 

Учир нь Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, "Нийслэлийн хэмжээнд нийт 113 мянга орчим оюутан байдаг, хичээлдээ ирж очихдоо сард 25 мянган төгрөгөөр зорчдог гэж тооцон төсвөөс 250 сая төгрөгийн нөхөн олговор авч оюутны холбоо нь хувиарлалтаа хийдэг тогтолцоотой байсныг цахим төлбөрийн системд шилжүүлснээр нөхөн олговор нь очих ёстой хүндээ хүрч чадна гэж үзэж байна" хэмээсэн нь МОХ-ны дургүйцлийг төрүүлсэн бололтой.

 

Арга ч үгүй биз. МОХ-ны мөнгө угаах гол хэрэгсэл болсон нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих картыг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь МОХ-г хоолноос нь салгаж байгаагаас өөрцгүй учир ийнхүү бухимдаж, удаа дараа мэдээлэл хийхэд хүргэж байна гэдгийг хэлэх оюутан олон байна. Түүнчлэн оюутнууд МОХ-ны удирдлагуудыг ойрын хугацаанд холбооныхоо тайлан тооцоог ил болгож, тайлагнахыг ч шаардаж байгаа юм.

 

Ямартай ч Монгол Улсын ирээдүйг хөтлөх оюунлаг залуус маань улс төрчдийн утсан хүүхэлдэй, мөнгө угаах эзэд бололгүй улс орныхоо ирээдүйн хөгжил, оюутан залуусынхаа мэдлэг боловсрол тэдний сурч боловсрох, хөгжин цэцэглэх ирээдүйн төлөө дорвитой зүйл хийгээсэй гэж хүсэх байна. Оюутан залуусын төлөөлөл, манлайлал болсон МОХ-ны удирдлагуудын үлгэр дууриал өнөөдрийн нийгэмд өгүүлэгдэж байгааг ч дурьдах нь зүйтэй болов уу.

 

Б.Энхжин 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
”Мэргэжлийн” ЗГ-ын баталсан ”Алт-2” хөтөлбөр ард түмний амьдралд гай тарьж эхэллээ
Хорвоод мэндлээд 22 хонож байсан хүүгийн алтан амь гишүүний сэнтийнээс хямдхан гэж үү
“Голомт фаннэйшнил групп” ХХК-ийн ноёрхлын байранд Хотын захиргаа толгой хорогдох нь
Хэвтэрт буй төрийн онош
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Энгийн иргэд нэмэлт орлоготой болцгооё (202.9.40.112)
    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакерууд ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны
    2016 оны 05 сарын 13 | Хариулах
  • zochin (202.21.106.166)
    turd shurgalsan avilgachid chini ihenh ni oyutnii holboogoor damjaagaa hiij mungu idej avilga avch sursan tegeed alban tushaal geheer nudee uhaad uguhuus butsdagui hun boldog. Bas gaigui ohiduudiig oyutnii holboondoo avna gene hurgan darga nariin saihan huuhen erguuldeg zang bas suraltsaj beltgene. Ingej zadrah bolson
    2016 оны 02 сарын 14 | Хариулах
  • xun (180.20.23.25)
    ATG gedeg mangaa MAH-n ene gulugnudes aigad shalgaj chadaxgui l de.nuguu gulugnud ni ulsuchinu ged...kk
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (183.81.171.135)
    оюутны холбооны удирдлагыг шоронд хийх хэрэгтэй тэд төгсөөд гэмт хэрэг үйлдсээр байх болно шүүх хурлыг нээлттэй хийх нь зөв
    2015 оны 10 сарын 29 | Хариулах
  • Zochin (223.220.85.173)
    Suragchid sar bur 500 togrog,Oiutan 1000 tog tsenegleed buten sar unegui uavbal bolno.Oiutnii holboo dund n uamar heregtei um.Belenchilj surgaj bna zaluusiig.
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • irgen (150.129.143.46)
    Hurel suhees avahuulaad MAH avligachid ard tumnee ingej shulj baisan baina shuu dee?
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Бат-үүлд оролцохгүй юм гэж байхгүй юмаа. Оюутны холбоог улс төрдөө хутгахаа боль, Хэдэн өөрсдийн гар хөл болсон оюутнуудаар сөрөг msg нийгэмд өгөөд тэгээд талцуулаад асуудлыг замхаруулдаг аргыг чинь хүмүүс мэддэг болоод байнашдээ. Яс юман дээр нийтийн тээврийн шинэчлэл нэрээр өөрсдийн чинь дутуу бодсон ажлыг ил болгож байгаа шдээ
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • irgen (202.131.7.199)
    het hooroltei, uchraa medehgui zavaan batsaanuud, yana daa. bidnii ireedui ingej zavharch bga ghr hetsuu l bna daa. sain shalgaad olon niited unen medeelliig tugeeh heregtei, busad ni anhaarag
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.141.168)
    Заавал шалга. Муусайн нусан таглаануудыг
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • ХҮН (182.160.33.112)
    Өмнөөс нь ичиж үхлээ шдээ...
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Galsan (103.229.122.118)
    Өдгөө хүртэл монголын оюутны холбоо нь оюутан залуучуудын төлөө гэх дуу хоолойгоор эхлэн мөнгө угааж ханахгүй улсаас төсөл бичин хэрэгжүүлэх зарчмаар их мөнгө угаадаг байсан. Иймд энэ МОХ гээд байгаа газрыг сайн шалгаад эхлэвэл Ц. Мянганбаяр-с авхуулаад угаасан дарга нэртэнгүүдийн юмнууд нь ил гарж дуулдана даа
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • zulaa (202.55.183.178)
    Оюутнуудаас авсан мөнгөө буцааж өгмөөр юумаа билетээ өгөөгүй болохоор энэ жил 20000 төгрөг авсан байгаа мөнгийг нь авчихаад хүн хохироогоод билетээ өгчихгүй маш удаах,болоогүй бна гэж зангах юум ОХ-ний ажилыг шалгаж оюутныг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна,
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.29)
    Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр, хорвоогийн л жам юм даа. Харин одоо хоолондоо орох гээд түмпэн саваа агссан “бацаанууд” бол завсрын үеийнхэн, хорвоогийн хамаг муу муухайгаар дамжин шоронгийн аргад сурсан хүнд гарууд. Баянголын гэгдэх Эрдэнийн шоронгийн арга шинэлэг чанараа алдаад хүүхэд нохой ч хэрэглэдэг болсон цаг шүү дээ, өнөөдөр чинь. Харахгүй юу, шүлэг тэрэлж байгаа юм болоод л Шекспирээс дутахгүй трагеди бичин найруулж байна шүү дээ. Болор цом чинь аль амбасын үеийн хөөрөл. Атуузны билет өгсөнгүй гэээд Бат-Үүлийг огцруулна, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэж Монголын ирээдүй нар заналхийлж байна. Ганц хоёр нь ч гэсэн үнэнгээсээ өлсөөд үхчихээсэй билээ, ердөө л атуузны билетийн төлөө өлсөж үхсэн гэж Гиннесийн номонд орж мөнхрөнө шүү дээ. Аятай юу, улсын маань нэр л алдаршина. Тэр номонд ороход заавал хэдэн мянган бөх барилдуулж ажил болж яана вэ, бэлээхэн баатрууд байна, наана чинь!
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • БААБАР АХ НЬ ИНГЭЖ БИЧЖЭЭ. (150.129.143.29)
    ....Эрт ургасан чихнээс хойно ургасан эвэр, хорвоогийн л жам юм даа. Харин одоо хоолондоо орох гээд түмпэн саваа агссан “бацаанууд” бол завсрын үеийнхэн, хорвоогийн хамаг муу муухайгаар дамжин шоронгийн аргад сурсан хүнд гарууд. Баянголын гэгдэх Эрдэнийн шоронгийн арга шинэлэг чанараа алдаад хүүхэд нохой ч хэрэглэдэг болсон цаг шүү дээ, өнөөдөр чинь. Харахгүй юу, шүлэг тэрэлж байгаа юм болоод л Шекспирээс дутахгүй трагеди бичин найруулж байна шүү дээ. Болор цом чинь аль амбасын үеийн хөөрөл. Атуузны билет өгсөнгүй гэээд Бат-Үүлийг огцруулна, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэж Монголын ирээдүй нар заналхийлж байна. Ганц хоёр нь ч гэсэн үнэнгээсээ өлсөөд үхчихээсэй билээ, ердөө л атуузны билетийн төлөө өлсөж үхсэн гэж Гиннесийн номонд орж мөнхрөнө шүү дээ. Аятай юу, улсын маань нэр л алдаршина. Тэр номонд ороход заавал хэдэн мянган бөх барилдуулж ажил болж яана вэ, бэлээхэн баатрууд байна, наана чинь!
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    37 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 57 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК