Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гантөмөр: Монголоос Нобелийн шагналтан төрнө

2015-11-26
0
ЖИРГЭХ

Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Чуулганд олон улсын нэр хүндтэй эрдэмтэд оролцож илтгэл тавьж байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Дэлхийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг манлайлан тэргүүлж, хүн төрөлхтөний тогтвортой хөгжил, сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, Зочид төлөөлөгчид, Хатагтай, ноёд та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилж байна. Хүн төрөлхтөний хөгжил мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган, мэдлэгийн эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон хөгждөг тийм цаг үе  ирсэн.Тиймээс бид Дэлхийн шинжлэх ухаан, технологи, инновацийн шинэ өнгө төрх болон хөгжих алсын хараа, эрхэм зорилготой Төв Азийн төв хэсэгт орших, Ардчилалын үнэт зүйл хөгжлийн сайн жишгийг харуулж чадсан, хүн амынх нь 70 гаруй хувь хүүхэд залуучуудаас бүрдсэн Монгол Улсын Төрийн ордонд шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийн хөгжлийн загвар, шийдлийн талаар хэлэлцэн ярилцахаар хуран цуглараад байна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжил хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлоход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай экспертүүд, эрдэмтэнсудлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогч, хуульч, хөрөнгө оруулагчдын төлөөлөл та бүхэн миний урилгыг хүлээн авч Монгол улсад минь хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Ази, Европ, Америкийн олон оронд хэрэгжиж байгаа Шинжлэх Ухаан, Технологийн Паркуудын бүтээн байгуулалтад оролцож үнэтэй зөвлөмж өгдөг Хонк Конгийн “ЭсКюДаблЮ” компанийн захирал Ноён Гари Хо, Японы Шинжлэх Ухаан, Технологийн Агентлагийн Ерөнхийлөгчийн зөвлөх Профессор Мазуа Айзава, Солонгосын “Сүүн Чан Хван” Их Сургуулийн орлогч захирал, профессор Ким Хак Мин, Хятадын “Галт Бамбар” Шинжлэх Ухааны Парк хөгжүүлэх хөтөлбөрийн төлөөлөл, Хятадын Цинхуа Их Сургуулийн Шинжлэх Ухааны “ТАС Парк”-ийн дэд дарга Ноён Хэрбэрт Чен, “MIT Tehnology Review” сэтгүүлийн ерөнхийлөгч Хатагтай Катлин КеннедиАНУ-ын “ХОК engineering” компанийн ерөнхий дизайнер, дэлхийн үндэстэн дамнасан томоохон төслүүдийн  дизайнер Ноён Билл Оделл, Кувейтийн Шинжлэх Ухааны судалгааны хүрээлэнгийн ахлах зөвлөх Доктор Салах Ал-Мазиди8 Солонгосын Hyangkyong Үндэсний Их сургуулийн захирал Тэе Беомсок нарыг онцлон танилцуулахад таатай байна. Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг дэлхийд гаргах түүхэн үүргийг хүлээн авч хамтран ажиллахыг  та бүхнээс хичээнгүйлэн хүсч байгааг минь албан ёсоор хүлээн авна уу.

 

Өнөөдөр дэлхийд топ 100 компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлж байна. 2015 оны байдлаар Их 20-ийн орнуудын патентын идэвхижлийн судалгаанаас үзвэл нийт 12 цөм технологиос компьютер ба дагалдах төхөөрөмж, цахилгаан холбоо, машин автоматжуулалт, хагас дамжуулагч, эм, эмнэлгийн төхөрөөмжийн технологийн зах зээлийн идэвхжил нь харьцангуй өндөр түвшинд байна. Дэлхийд Азийн орнууд хамгийн өндөр инновацийн идэвхжилттэй байна. Азийн орнуудаас Япон улстэргүүлж байна. Америкийн орнуудаас АНУ, Хойд Америк,Европын орнуудаас инновацийг Франц улссүүлийн 7 жил манлайлж байна. Хагас дамжуулагч, Електроникийн чиглэлийн компаниуд Азийн бүсэд тэргүүлж байгаа ч 2015 онд Японы Мицүи Кэмикалс (Mitsui Chemicals), Шова Дэнко ба Трай(Showa Denko and Toray) зэрэг олон шинэ химийн компаниуд,Бельгийн Солвэе (Solvay)түрэн орж ирсэн байна. Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болж, мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн үүрэг болж байна. Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн тухай ихээхэн анхаарч, хэлэлцэж байна. Үүнтэй холбоотой шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн концепцид ч мөн томоохон шинэчлэл хийгдэж байна. Жишээлбэл, шинжлэх ухааны үүрэг нь үнэнийг нотлох уу, эсвэл асуудлыг шийдвэрлэх үү зэрэг тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайханд хэрхэн нөлөөлж буй талаар дэлхий нийтэд хэлэлцүүлэг өрнөж байна.

 

Монголчууд бол Аугаа түүхтэй ард түмэн. Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад Аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Бид энэ хүсэл мөрөөдлөө шинжлэх ухаан, технологи, инновацийнэкосистемийгбүрдүүлэн мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлснээр биелүүлнэ хэмээн тодорхойлсон. Энэ алсын хараа, мөрөөдлийн бодитсуурийг бэхжүүлэх зорилгоорМонгол Улс Боловсролын бодлогоо ХҮҮХЭД бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч иргэн төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулах Дэлхийд өрсөлдөх МОНГОЛ ХҮН –ий төлөө хэмээн тодорхойлсон.Ур чадвартай залуу үе, ард түмэн, тэдний мэдлэг,  тасралтгүй суралцах чадвар нь эдийн засгийн нөөцийн хамгийн чухал хүчин зүйл болж, байгалийн нөөц баялгаас илүүтэйгээр, үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс болж чадна.

 

7 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд миний бие дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоорАНУ-ын Бостон хотноо Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейфтай хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурсан үйл явдал нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Бид цаашид их сургуульд суурилсан шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэхдээ уламжлалт ур ухаан, мэдлэгийг дэмжин, хүсэл зорилго, сэтгэлтэй, залуу судлаач эрдэмтдийг алдах эрх, турших боломж, ахмад эрдэмтэн багш нараасаа суралцан хамтран ажиллах нөхцлийг бүрэлдүүлэхийг эрмэлзэн ажиллана.

 

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу эхлүүлсэн Монгол-Германы хамтарсан технологийн Их сургууль, Япон улстай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд оюутан залуучууд олон улсын түвшинд баталгаажсан шилдэг хөтөлбөртсуралцаж, багш судлаач эрдэмтэд тэргүүлэх 20 чиглэлээрхамтарсан судалгааг хийж байна.

 

Энэхүү чуулганы үргэлжлэл, үр дүн болж Шинжлэх ухааны парк байгуулагдснаар төр, шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхол уулзаж, судалгааны үрдүн хэрэглээ, бүтээгдэхүүн болж хамтран ажиллах, гадаадын шилдэг технологийн компаниуд орж ирэх үүд хаалга нээгдэнэ. Шинжлэх ухааны паркийн орчинд ажиллах шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд, компаниудад ноу хау, бизнес-инноваци, технологи, бүтээгдэхүүн бүтээх, хөгжүүлэх хөрөнгө босгох, үйлдвэрлэл, эдийн засаг, хэрэглээнд нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжсэн татвар, хөрөнгө оруулалт, зээлийн нэн таатай боломжийг бий болгоно. Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистемийг бүрдүүлэхэд хүний нөөц, капитал, засаглал, зах зээлийг дэлхийтэй хэрхэн холбогдож ажиллахаас хүрэх үр дүн шууд хамаарна. Боловсрол, Шинжлэх ухаан, Дэвшилтэт технологи, Инноваци нь эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд төр, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, бид бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцолж байна. Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг 100 сургуульд суралцах урилга авсан 170 гаруй оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх болон Дэлхийн сор болсон дээд боловсрол,  шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж байна. Нобелийн шагналтнуудыг төрүүлдгээрээ алдартай Японы Рикэн, Нагояагийн их сургуультай хамтарч байна. Японы Рикэн судалгааны хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулсан МУИС ийн хамт олонд баяр хүргэе.

 

Удахгүй Монголоос Нобелийн шагналтан төрнө. Яг жүдогийн дэлхийн аварга болж байгаа шиг төрнө гэдэгт итгэлтэй байна. Судалгааны эхний сайн үр дүнгээ зарлах үед дэлхий дахины хосгүй чадвартай эрдэмтэн судлаачид өөрсдөө ирж ажиллахыг хүсдэг болно. Тийм цаг үе, замыг дөт болгоход “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулган онцгой үүрэг гүйцэтгэж, шинэ цагийг эхлүүлж чадна гэдэгт итгэж байна.  Дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хувь нэмэр оруулдаг Маргаашийн Монголын хөгжлийн загвар, эдийн засгийн шинэ бүтэц, засаглал, хүний нөөц, капиталын хамтын ажиллагаа  бидний гэрийн даалгавар, цаашдын хамтын ажиллагааны сэдэв болж байна.

 

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.


Чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид. Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна. Энэхүү чуулганаас олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг Монгол Улсын шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсын шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах юм байна. Чуулган маргааш өндөрлөх юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.72.245.122)
    chi ter shagnaliig ogdgiimuu ergyy shaamii
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.41.129)
    Хувь хүн нобелийн шагнал авах нь сайдад ямар хамаа байнаа. Миний гавьяагаар шагнал авсан гэх гээд байгаа юм уу?
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.28.56)
    МОНГОЛЫН ИРГЭН НОБЕЛИЙН ШАГНАЛ АВСАН БАЙХАД ЮУГАА ХУЦААД БАЙНАА
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.36.106)
    Хэхэ. Их хөөрүү хүн шүү.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    10 цаг 56 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    11 цаг 33 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    11 цаг 45 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    11 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    12 цаг 7 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК