зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэн, юу хэлэв: Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудал удахгүй шийдэгдэнэ

2015-12-03
0
ЖИРГЭХ

        ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

 

        Өмнөговь аймгийн Гурван тэс суманд орших Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар Иргэний танхимд хэлэлцүүлэг болов. Нутгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэд, сумын удирдлагууд болон Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны сайд, ТББ-ын төлөөлөл, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газрынхан оролцсон тус хэлэлцүүлгийн үр дүнд тус газрыг нэн даруй улсын хамгаалалтад авах нь зүйтэй хэмээж холбогдох байгууллагуудад хандахаар боллоо.

 

Тост, тосон бумбын нуруунд дэлхийд нэн ховордоод буй цоохор ирвэс байдаг юм. Тиймээс тус газар болон тэнд амьдардаг ирвэсийг хамгаалах зорилгоор тус газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хөндсөн нь энэ .

Байгаль, хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх 27 настай залуу тус уулыг ирвэстэй нь хамт хамгаалж байгаад нас барсан байдаг. Тус залуу нас барахаасаа өмнө Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөж байсан гэдэг. Хамгийн хачирхалтай нь Тост, тосон бумбын нурууны орчимд УИХ-ын гишүүдээс эхлээд олны танил хүмүүс уул, уурхайн олборлолт явуулах лиценз эзэмшдэг гэж буй. Байгаль хамгаалагч залуу нас барахаасаа өмнө хүмүүст олон удаа дарамтлуулж байсан гэдэг. Тэдгээр хүмүүс нь Тост, тосон бумбын нурууны орчимд уул, уурхайн олборлолт явуулж буй хүмүүс байх магадлалтай гэж талийгаачийн эцэг ярьж байгаа юм. Тэгэхээр түүний учир битүүлгээр нас барсан нь мөн уул, уурхайн лиценз эзэмшигчдийг хардахад хүргэж байгаа юм.

 

Байгаль хамгаалагч залуу амиа алдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, олон нийтэд ил болсноор Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Өмнө нь нутгийн иргэд, Ирвэс хамгаалах сангийнхан удаа дараа энэ асуудлаар сайд, дарга нарт хандсан гэдэг.

 

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ ТУХАЙ...

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтаршилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм байна.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны зургадугаар сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон байна.

 

Уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа учраас цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг нутгийн иргэд, байгаль хамгаалагч нар удаа дараа дарга нарт тавьж иржээ.

 

“Де Нэйчэ Консерванси” Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна. Түүнчлэн хамгаалалтад авахаар санал болгож буй газарт ашигт малтмалын 21 лиценз байгаа аж. "Ирвэс хамгаалах сан”, Өмнөговь аймгийн Иргэдийн хурал, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газраас үүнд анхаарал хандуулсны үр дүнд таван лиценз албан ёсоор цуцлагджээ.  Үлдсэн 13 хайгуул, гурав нь ашиглалтын тусгай лиценз байгаа аж. Уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдснаар байгаль орчинд бохирдол үүсч, зэрлэг ан амьтан дайжих үзэгдэл нэмэгдэж байгааг нутгийн иргэд хэлж байна. Түүнчлэн хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр цооног ухсанаар зэрлэг ан амьтан, мал нүхэнд унаж эрсдэх аюулууд ихээр гарах болжээ.

 

Булаг, шанд ширгэж, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ нь эрс багасч, амьдрах аргагүй болж байгааг иргэд хэлж байна. Тиймээс тус газрыг яаралтай тусгай хамгаалалтад авах шаардлагатай байна гэж хаа хол 1000 км ийн цаанаас ирсэн нутгийн иргэд ярьж байна.

 

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ АСУУДЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ


Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар нутгийн иргэд болон салбарын сайд, эрдэмтдийн байр суурийг сонслоо.

 

Н.Батцэрэг: Энэ ондоо багтааж тусгай хамгаалалтад авна

 

Тост, Тосон бумбын нурууны ойр орчимд уул, уурхайн лиценз авсан компаниудын асуудлыг хоёр янзаар зохицуулах боломжтой. Нэгдүгээрт, адил, төстэй талбай санал болгоно. Уул, уурхайн яам дээрх газарт талбай авсан газруудтай хэлэлцээрт орох байх. Хоёрдугаарт, тухайн талбайд хайгуул, олборлолт хийсэн бол мониторинг хийж байгаад нийт ямар хэмжээний зардал гарсныг нь тогтоогоод тухайн зардлыг нь төр засгаас буцаан олгох. Ийм л боломжтой. Хуулийн дагуу ингэж л ажиллана. Тухайн компаниудын лиценз цуцлагдвал Уул, уурхайн яаман дээр асуудлыг шийднэ. Манай яамны тухайд энэ ондоо багтааж Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уул, уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулснаас болж амьтад үргэнэ, цочно, дайчна, зугатна гэх мэт байдлууд үүсч байна. Үүнээсээ болж байгалийнх нь амьдрах нөхцөл алдагдаж устах аюул нүүрлэж байна.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга Г.Гангамаа: Орон нутаг ядуурч байна

 

- Тост, тосон бумбын нурууг төрийн хамгаалтад авах асуудал 2012 оноос хойш яригдаж байгаа боловч одоо болтол нэг мөр шийдэгдэхгүй байна. Тост, тосон бумбын нурууны орчимд амьдарч байгаа малчдын эрх ашиг, амьдралыг харгалзан үзэж энэ асуудлыг шийдвэрлээсэй гэж хүсч байгаа юм. Тост, тосон бумбын ордод өгсөн лицензүүд дотроос 2012, 2014, 2015 онд хугацаа нь дууссан ордууд нэлээн их бий. Тэгэхээр энэ хугацаа нь дууссан ордуудаа шалгаж үзээд, улс оронд хэрэгтэй байгааг нь ээлж дарааллан ашиглаач гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Уул уурхай хөгжих, лицензийн тоо нэмэгдэх тусам тэр газар нутгийн иргэдийн амьдрал дээшилж, нутаг орон нь хөгжиж байх ёстой. Гэтэл манай нутаг бахь байдаг хэвээрээ, гарсан хуулиуд нь хэрэгжихгүй байна. Тухайлбал, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь орон нутгийн бүтээн байгуулалтад орох ёстой байдаг ч энэ хууль хэрэгжихгүй байна. Энэ бүхнээс болж уул уурхайн компани, төр засгийн хооронд үл ойлголцол үүсч байна.

 

ШУА-ын Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Мөнхцог: Дэлхийд 1200 ширхэг байдаг цоохор ирвэсээ бид хамгаалах үүрэгтэй

 

- Тост, тосон бумбын орон манай орны үзэсгэлэнтэй сайхан газруудын нэг. Байгалийн баялгаас гадна газар дээрх баялаг ихтэй. Ялангуяа аргаль, хонь, цоохор ирвэс, янгир, гөрөөс элбэгтэй. Энэ нутгийн иргэд эрт дээр үеэс эхлэн байгалиа хамгаалж, онгон дагшнаар нь өдийг хүргэсэн. Бид 1994 оноос хойш энэ нутагт цоохор ирвэсний судалгаа хийсэн. Жижигхээн талбайтай, намхан уул толгод, нуруутай. Тэгсэн хэр нь Зүрхний нуурт 20 гаруй цоохор ирвэстэй. Энэ бол Монголын цоохор ирвэсний урд захын нутаг. Хэрвээ Тост, тосон бумбын орныг улсын хамгаалтад авахгүй бол манай улсын цоохор ирвэс Хятад улсынхтай холбогдож генийн солилцоо явуулах боломжгүй болно. Тиймээс ховор ан амьтдаа хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд улсын тусгай хамгаалтад авах зайлшгүй шаардлагатай. Дэлхий дээр 6500 орчим цоохор ирвэс бий. Дэлхийн цоохор ирвэсний 20 хувь буюу 1200 орчим цоохор ирвэс манай улсад бий. Дэлхийн нэг зүйл амьтны тавны нэгийг хамгаалж байгаа Монгол Улс энэ ховор амьтныг хамгаалах үүрэгтэй. Цоохор ирвэсний нутагладаг газрыг улсын тусгай хамгаалтад авна гэсэн гэрээ бий. Нутгийн иргэд ан амьтнаа агнаж, үргээдэггүй, идэш тэжээл нь элбэг байдаг учраас цоохор ирвэс энд нутагладаг.

 

Гурвантэс сумын III багийн малчин С.Батжаргал:  Тусгай хамгаалтад авах хүсэлтийг зургаан жил тавьж байна

 

Манай нутгийн Тост, тосон бумбын орчимд байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд байдгаас гадна дэлхийд нэн ховордсон аргаль, янгир, хавтгай, мазаалай нутагладаг. Мөн маш олон малчдын амьдрал ахуйг залгуулсан олон тооны мал бэлчээрлэдэг. Тиймээс нутгийн иргэд энэ газрыг улсын тусгай хамгаалтад авах хүсэлтийг Өргөдлийн байнгын хороонд 1200 гаруй өргөдөл бичиж ирүүлсэн. Энэ хүсэлийг гаргаснаас хойш 5-6 жилийн нүүрийг үзсэн боловч одоо болтол шийдэгдээгүй байна. Бид 1000 гаруй км явж ирэхдээ одоо энэ асуудлыг нэг тийш шийдээд өгөх байх гэсэн горьдлого тээж ирлээ. Ер нь манай нутагт уул уурхайн компани багадаагүй л байна. Хойч үедээ эрүүл сайхан нутаг үлдээхийн тулд одоо энэ бүхнийг зохицуулах цаг болсон.

Т.Энхэлээ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.40.51)
    заавал хөөрхий гэмгүй залууг амиа алдсаны дараа гэнэт ухаарах ёстой байсан юм байх да? дандаа л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх юм даа
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.40.202)
    Эрдэнэт хүний аминд хүрсэн новшийг эрж олоод заавал буудаж алвал таарна.
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • UBS (202.70.46.221)
    Aimag bolgond bgaa uzesgeltei iimeruu goyo gazruuda bugdiig ni darhan tsaaztai bolgoochee lalaruudaa zaaval malchidiih haa baisan gazraas irj heluulj baidag yamar archaagui lalaruud vee an namiin hulgaich nar davartsan bndaa
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (172.56.13.255)
    Baasanhuu yasan be tuund l daatga
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.11.74)
    Заавал хүн амь насаа алдаж, шатаж, өлсөж, жагсаж байж асуудлаа шийддэг болох нээ. Энэ төр засаг таг дүлий, бас тас сохор болж. Ийм дарга нартай манай улс хойшид яана даа....
    2015 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 21 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 22 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 44 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 13 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК