Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ыг тэтгэвэрт гаргасан гавьяа хэнийх вэ?

2015-12-04
0
ЖИРГЭХ

Гавьяагаараа тэтгэврийн хүн л амьдарч болно. Тэтгэвэрт гараагүй бол ирээдүйгээрээ амьдар л даа. Хувь хүн ч тэр,нам ч тэр.

 

АН-ын генсек Л.Эрхэмбаяр

Ардчилсан нам уг нь залуу нам. Нас сүүдэр 94 хүрсэн гэх МАН-ын дэргэд 25-хан настай гэж болно. Улс төрийн болоод биологийнхоо насны хувьд тэтгэвэртээ гарах арай л болоогүй байх учиртай. Гэтэл өчигдөр АН тэтгэвэрт гарсан болохоо албан ёсоор зарлалаа. Тодотгоё. Улс тө­рийн сурталчилгааны “Тэр гавьяа хэнийх вэ” агуулга бүхий самбаруудыг тус намаас Улаанбаатар хотын гудамжуудад байршуулжээ. Удахгүй орон нутагт ч байрлуулна гэх мэдээ байна. Эдгээр самбар нь өөрийн намын өнгөрсөн хугацаанд бий болгож, бүтээж, хийсэн ажлуудын гавьяаг ард олонд сануулсан, таалгасан, бид гавьяатай гэдгээ тулган зандарсан, хийсэн үйлдэлдээ хариу нэхсэн, шаардсан өнгө аясыг шууд илэрхийлсэн байх юм. Тэнд, “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?”, “Гудамж төсөл” хэрэгжүүлсэн гавьяа хэнийх вэ?”, “Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?”, “8 хувийн зээлээр 75 мянган өрхийг орон сууцаар хангасан гавьяа хэнийх вэ?” гэж гавьяа гэж боддог бүхнээ тоочсон бололтой юм.

 

Гавьяаны их бага, олон цөө­ний тухай энд огт ярих гэсэн­гүй. Гавьяа байгуулсан бол ард олон асуулгаж байцаалгах шаард­лагагүйгээр дүнгээ тавих биз, эсрэгээрээ гай тарьсан бол бас л үнэлг­ээгээ өгөх нь тэдний хэрэг ээ. Харин гавьяагаараа ацаг­лаж, эс ширхэгчлэн тоочиж суугаа АН-ын өрөвдөлтэй төрхийг хараад эрхгүй “Өвгөрч дээ, хөөрхий” гэж эвийлмээр болж байна. Хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэж. Тэр нь дүүрч. Эдгээр самбарыг нь элэглэж, сошиал ертөнцөөр дүүрэн доог тохуу, явган зугаа, яриа шүүмж өрнөлөө. Зарим нь “Явж явж ийм хүмүүсийг сонгосон нь хэний гавьяа вэ” гэж улстөржиж байхад нөгөө зарим нь “Хэний гавьяа вэ?” гэх хэлбэрээр бүх үйл хөдлөлийг эзэн биежүүлэх, гавьяажуулах ажил өрнүүлж байх жишээтэй. “Өвөл болж цас орлоо. Энэ хэний гавьяа вэ?” гэх нь холгүй хөөсрүүлцгээж байна. Зарим нь хэний гавьяа вэ гэж зандарч ирээд агсам тавьж ч байгаа дуулдсан.

 

Хүн ирээдүйгээ биш, өнгөрснөө илүү их ярьдаг болоод эхлэхээрээ хөгширч байгаагийн шинж гэх амьдралын үнэн байдаг. Улс төрийн намд энэ үнэн үйлчлэхгүй биш, харин ч яв цав нийцдэг учиртай. Ирээдүйд чиглэсэн, бодлого ярьдаг намыг залуу хүчин гэж үзнэ. Харин өнгөрсөнд хийж бүтээснээ л ярьдаг намыг ирээдүй нь бүрхэгдсэн буюу илт өвгөрсөн нам гэж үзнэ. АН-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Л.Эрхэмбаяр манай сонинд (2015.11.30) ярилцлага өгөх­дөө гавьяа­гаараа буюу хийсэн бүтээснээрээ уралдах нь утгагүй гэж ярьсан нь цагаан дээр хараар бичээстэй бий. Тэр ”Гавьяаныхаа амралтанд гарчихаагүй л юм бол өмнөх түүхээ ярьж өмчлөөд яах юм. Бүтээх ажлаараа л өрсөлдье” гэж хэлжээ.

 

Мундаг үг. Гэтэл энэ нь зөвхөн алга ташилт л авахад зориулагдсан үг байснаас бус АН-ын зарчим, байр суурь, үзэл баримтлал биш байж. АН гавьяагаа яриад эхэллээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, генсекийнх нь хэлснээр тус нам гавьяаныхаа амралтад гарлаа гэсэн л үг.

 

Ямар тохиолдолд гавьяа­ныхаа ам­ралтад гардгийг хүн бүр мэднэ. Хийж бүтээсэн бүхэнд тань талархаж бай­на, одоо цаашид хийж бүтээх хүсэл эрмэлзэл байвч бие, нас тань түүнийгээ гүйцэхгүй болжээ гэж үзээд тэтгэвэрт гардаг тийм л ил шулуухан ёсон. Ха­рин 25-тай хүн тэтгэвэрт гардгийг одоо­гоор дуулж байсангүй. Балетын ур­лагийнхан л хамгийн эрт буюу 35 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэртээ гарна гэд­гийг ирээдүйгээрээ бус, өн­гөрс­нөөрөө амьдрах үе гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, дурсам­жаараа л амьдарна гэсэн үг. Тэгвэл АН аль хэдийнэ дурсамжаараа амьдраад эхэлжээ.

 

Улс төрийн намууд дурсам­жаараа амьд­рах, өнгөрсөн түүх, гавьяаг өмч­лөх, булаацалдах, гай алдааг өөрөө­сөө түлхэх, бусдад нялзаах зэ­рэг үзэгдэл бол хүсүүштэй үр дүнд хүргэ­дэг­гүй. Учир нь улс төрийн нам төрийн эрхийг барьж, улс орны хөг­жил дэвшил, ирээ­дүйн жолоон дээр суух зорилгыг хэрэгжүүлдэг субьект. Өөрөөр хэл­бэл, өнгөрсөн рүүгээ бага өнгийж, ирээ­дүй… рүү их өлийх ёстой. АН-аас нэр дэвшүүлж томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ тухай “Манай ард түмэн “өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц” гэж ярьдаг нь учиртай. Арагшаа биш, урагшаа харж ажиллаж байж бид улам уужуу болно” гэж МАН-д ханд­сан захидалдаа онцолж байсан билээ.

 

МАН-ыг улс орны аливаа ололт амжилтыг өөрийн намын гавьяа гэж өмчилдөгт АН-ын зүгээс байнга дур­гүйц­лээ илэрхийлдэг. МАН өнгөр­сөнд ургасан өвс бүрийг манай нам ургуулсан гэж өвчигнөдөг болохоор аргагүй. Монгол Улсыг тусгаар тогт­нуулсан алдар гавьяа манайх, бүдүүлэг хоцрогдсон ард түмнийг өдий үед хил­тэй нь, хэлтэй нь, малтай нь авч ирсэн гавьяа манайх гэх мэтээр үргэлж өнгөрснийг өмчирхдөг. МАН-ын хувьд “Яалт үгүй хөгширсөн юм даа, зайлуул” гэж ойлгож болно. Ха­рин бид өнгөрснийг бус, ирээдүйг ярих ёстой гэж лоозогнодог АН-ын зүгээс өнгөрсөн гавьяаны тухай ийм ядруу­хан PR явна гэж хэн санах вэ. “Муу ламын дүвчин их” гэдэг дээ. “Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж байнга ярьдаг байж тэр бохироос нь өөрсдөдөө авчирч нялах ямар хэрэг байсан бэ. Төрийн эрх барьсан өнгөрсөн 4 жилд хийсэн, бүтээсэн юм эрх биш байх нь мэдээж. Яг үнэндээ ард түмэн эдгээр ажлыг хийгээрэй л гэж сонгож, итгэл найдвар хүлээлгэсэн. Гавьяа нэхэж, агсам тавьж асуугаад байгаа эдгээр ажил нь тэдний хийх л ёстой байсан ажил үүрэг гэж харж байна. Гэтэл хэнээс хариу нэхэж, хийсэн бүтээснээрээ хэнд ялархаж, бас ямар хэлбэрийн “тэтгэвэр тэтгэмж”-ийг ард олноос шаардаад байгаа хэрэг вэ. Эцэст нь, энэ намаас нэг л зүйл асууя. Энэ намыг ингэж тэтгэвэрт нь гаргасан гавьяа хэнийх вэ?

Д.ДАМДИНЖАВ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (182.160.40.72)
    Монголын баялаг,ард түмэний мөнгөөр ард түмэнээр хийлгэчихээд хэний гавьяа вэ гэж юу тавиад байнаа.
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.40.72)
    Монголын баялаг,ард түмэний мөнгөөр ард түмэнээр хийлгэчихээд хэний гавьяа вэ гэж юу тавиад байнаа.
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.40.72)
    Монголын баялаг,ард түмэний мөнгөөр ард түмэнээр хийлгэчихээд хэний гавьяа вэ гэж юу тавиад байнаа.
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • malnuud (202.21.106.157)
    Icheechee huurnuudee...
    2015 оны 12 сарын 05 | Хариулах
  • kkk (202.179.18.61)
    shal balai um
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Zochin (24.13.223.73)
    Zov bichij surchihaad komment bichij bai teneg mini.Boon har aldaa.Medeej chi AN-in teneg gishuudiin neg biz.AN-han gej tseejee deldsen,bolovsrolgui,shunaltai,horon sanaatai,eh oronch setgelgui,bas humslagch, yaval iheer hulgaij ene ornig doosh ni hiih ve gej hamag muu muuhai bgonig setgej hiideg hogiin hulgaichdin buleg mon.
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.115.241)
    АН -г тэтгэвэрт гаргасан нь Элбэгдоржийн гавьяа албан тушаалыг бизнес болгосон нь Элбэгдоржийн гавьяа төрмйн албыг төрөл садангын алба болгосон нь АН гавьяа
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.131)
    Gavyatai shuu Dee bats ooroo toluuleed tetguurt gargamaar bna Archilsan namiig ard tumen minee chinggis Haani oorig toluuleeh heregtei
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    16 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    23 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    1 цаг 16 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    1 цаг 35 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    1 цаг 39 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    2 цаг 2 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    2 цаг 5 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    2 цаг 12 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    2 цаг 53 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    2 цаг 57 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    18 цаг 18 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    19 цаг 39 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    19 цаг 43 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    20 цаг 34 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    20 цаг 56 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    21 цаг 21 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    21 цаг 28 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    22 цаг 19 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    22 цаг 54 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК