Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн хориг буюу “бай”-гаа онохгүй сум

2015-12-04
0
ЖИРГЭХ

        Монголд өдөр бүр шахуу шинэ сенсаац дэгдэж байдгийн нэг нь Ерөнхийлөгчийн хориг байлаа. УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хо­риг уг нь сенсаац мэдээ биш л дээ. Статистикаас харсан ч, энгийн өдрүүдтэй харьцуулахад сэтгүүлчдийн хуйлардаг “со­нир­холтой” сэдэв биш бай­маар. Гэвч энэ удаагийн хо­ригийг сонирхолтой болго­сон гол шалтгаан нь Цэцийн шийдвэртэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүг­нэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, үүнийг УИХ бас хүлээгээд авчихлаа. Нэг ёсондоо УИХ эхлээд Цэцийн зөв гэж шийдвэр гаргаад, дараа нь Цэцийн шийдвэр буруу гэсэн Ерөнхийлөгчийн саналыг олонхиороо “кнопдов”. “Кноп”-доно гэдэг нь Цэц, УИХ, Ерөнхийлөгч гэсэн гурван институц хооронд дээс томж найзыгаа аварна гэдэг шиг үргэлжилсэн энэ ойлгомжгүй процесст УИХ өчигдөр цэг хатгалаа. Гэхдээ энэ цэг нь эцсийнх байж чадах уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй юм. 

 

Үйл явдал яаж өрнөснийг эхлээд тодруулъя. Шүүхийн тухай багц төсөлд багтаж УИХ-аар хууль болон батлагдсан нэг төсөл бол Шүүх байгуулах тухай хууль юм. Энэ хуульд зааснаар дүүрэг болон аймгууд газар зүйн байршлаасаа хамаарч дундаа нэг давж заалдах шатны шүүхтэй байх ёстой. Хуулийн энэ заалтын дагуу дүүрэг болон аймгуудын дунд давж заалдах шатны шүүх байгуулсан. Гэвч дээрээ хөх тэнгэрээс өөр ямар ч “даргагүй” Цэц дунд суудлын хуралдаанаараа Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дүгнэлт гаргав. Дүгнэлт дотроо бас “ирэх дөрөвдүгээр сарын 1-ны дотор хуучин хэвэнд нь оруулж дүүрэг, аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуул” гэсэн үүргийг хавчуулахаа мартсангүй. Нэгэнт л баталсан хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа нь тодорхой болсон учраас УИХ ч буруугаа хүлээн тогтоол гарган Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчих­сан. Хамгийн сонирхолтой нь Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тогтоолд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өчигдөр хүлээгээд авчихав. Нэг ёсондоо эхлээд “Цэцийн зөв”, дараа нь Ерөнхийлөгчийн зөв” гэдэг байдлаар УИХ асуудалд хандав.

 

Өнгөн талаас нь харахад УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж байгаа мэт боловч  үнэндээ Цэцийн шийдвэрт хориг тавьсан нь энэ байлаа. Практикаас харсан ч Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт хориг тавьсан анхны тохиолдлоор бүртгэгдсэн.

 

Ерөнхийлөгч хориг тавьж байгаа тухайгаа мэдэгдэж УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ “Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн нэгд “Шүүхийн үндсэн тогтолцоо Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно. ...” гэж заасныг үндэслэн УИХ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай болон Шүүхийн тухай багц хуулиудыг баталсан билээ. Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт, түүнийг хүлээн авах тухай УИХ-ын 94 дүгээр тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, 2016 оны төсвийн тухай хуульд энэ зард­лыг тусгаагүй зэрэг нь тог­тоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Иймд 94 дүгээр тогтоолд хориг тавьж байна” гэжээ.

Нэг ёсондоо дунд суудлын хуралдааны шийдвэрээ их суудлаараа баталгаажуулна уу гэхээс баллуурдахгүй. Ингэхээр Ерөнхийлөгчийн хориг зорилгодоо хүрэхгүй, тавьсан сум нь “бай”-гаа онохгүй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний байр суурийг сонсоход, “Ерөнхийлөгчийн тайлбараар хөрөнгө мөнгө муутай бол Үндсэн хууль зөрчиж болно гэсэн үг юм уу. Тийм ойлголт байхгүй. Аймаг, дүүрэг бүхэн тусдаа шүүхтэй байх тогтолцоо бол социализмийн үед л байсан зүйл шүү дээ. Тийм муу эдийн засагтай байх үед болоод байсан тогтолцоог одоо яахаараа хэ­вээр нь хадгалах боломжгүй байдаг юм бэ” гэсэн юм.

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан нь Үндсэн хуулийн Цэц буруу шийдвэр гаргасан гэж үзээд дүгнэлтийг нь хүлээж авахаас татгалзлаа гэсэн үг. Одоо Ерөнхийлөгчийн хоригийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд цаашаа яах ёстой вэ. Цэцийн шийдвэрийн дагуу нэгэнт хүчингүй болчихсон Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг буцааж сэргээх үү. Цэц их суудлын хуралдаанаа хийж өмнөх шийдвэрээ өөрчлөх үү. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуултыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөв­лөх Ч.Өнөрбаярт тавьсан юм. Ч.Өнөрбаяр зөвлөх хариулахдаа, “Тэгэх байх” гэв. Яахыг нь мэдэхгүйгээр хориг тавьчихсан ч юм шиг. Түүний хэлж байгаагаар одоо Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэрээ гаргана. УИХ-ын гишүүд ч “Цэцэд ийм боломж олгоё” гэсэн. Гэвч Цэц өмнөх шийдвэрээ өөрчилж байсан нэг ч тохиолдол байдаггүй ажээ. Нэг ёсондоо дунд суудлын хуралдааны шийдвэрээ их суудлаараа баталгаажуулна уу гэхээс баллуурдахгүй. Ингэх хангалттай шалтгаан бий. Тэр нь Цэцийн дунд суудлын хуралдаанд таван гишүүн оролцдог бөгөөд их суудлаар буюу есөн гишүүнтэй хуралдахад энэ таван хүн нь олонхи болдог. Тиймээс ч дунд суудлаар гаргасан шийдвэр их суудал дээр өөрчлөгдөж байсан тохиолдол нэгээхэн ч үгүй юм байна. Ингэхээр Ерөнхийлөгчийн хориг зорилгодоо хүрэхгүй, тавьсан сум нь “бай”-гаа онохгүй гэсэн үг. Харин энэ процесс нь өөрөө хоёр үр дагавартай байж болох талтай.

 

Нэгдүгээрт, Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Үндсэн хуулийн шүүхийн эхний буюу дунд суудлын хуралдааны шийдвэр бараг эцсийнх  байдаг тухай дээр тайлбарласан. Ерөн­хийлөгч хориг тавиад ч нэмэргүй гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн дөрөвт “Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч УИХ-аас баталсан хууль бусад шийдвэрт хориг тавих бүрэн эрхтэй ч хориг тавих замаар дахин хэлэлцүүлэх, хүчингүй болсон УИХ-ын шийдвэрийг дахин “босгож ирэх” нь Үндсэн хуулийн утга, агуулгатай зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих бүрэн эрхээ Үндсэн хуулиас давж эдэлсэн гэж дүгнэж болно гэдгийг зарим хуульч хэлж байна. Хатуухан хэлэхэд Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Үүнийг УИХ-ын гишүүд ч хэлж байгаа. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Цэцийн эцсийн шийдвэр яг энэ байдлаараа гарна. Энэ бол гарцаагүй үнэн зүйл. Цэц дээр иргэн УИХ-ын хооронд үүссэн маргаанд хэн нэгэн хөндлөнгөөс нь орж болдоггүй юм. Гэтэл Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоолд хориг тавиад хөндлөнгөөс оролцоод эхэллээ. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил мөн” гээд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярт хандан “Чи уг нь Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихмаар байгаа юм. Гэтэл нэгдүгээрт, цаг хуга­цааны хувьд тохиромжгүй байна. Хоёрдугаарт, мөнгө алга” гэж яриад Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн тухай мэдүүлэг өглөө. Чиний ярьсан зүйл чинь Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхэд нотлох баримт болж зөрчсөн гэх шийдвэр гарна шүү. Сайн байна. Чамд баяр хүргэе, амжилт хүсье, даргыгаа барьж өгсөнд чинь” гэсэн юм. Хашир туршлагатай парламентч зүгээр нэг ам нь халсандаа үүнийг хэлээгүй асуудлын цаад талыг харж хэлсэн бололтой. Одоо хэн нэгэн иргэн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийг дөрөвдүгээр заалтыг зөрчлөө, тусгай эрхээ Үндсэн хуулиас хэтрүүлэн ашиглалаа хэмээн Цэцэд гомдол гаргавал яах вэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж, түүнийг нь парламент хэлэлцэх нь гүйцэтгэх засаглалын танхимын зарчим, бие даасан байдалд нөлөөлөх ёсгүй гэсэн Үндсэн хуулийн ерөнхий агуулгатай зөрчилдөж байна гэж дүгнэсэн шиг Ерөнхийлөгч Үндсэн хуулийг агуулгаар нь зөрчлөө гэсэн дүгнэлт гарах магадлалтай. Ялангуяа, Цэцийн өөрийнх нь шийдвэрийг үгүйсгэж хориг тавьсан энэ тохиолдолд Ерөнхийлөгчийн эс­рэг дүгнэлт гарах магадал өндөр гэнэ. Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэх юм бол өөрсдийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн болно шүү дээ. Бүр цаашлаад Цэц Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэвэл яах вэ. Түүнийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэж нууцаар санал хураалт явуулах хуулийн заалттай. Ерөнхийлөгчийн өөрийнх нь эхлүүлсэн асуудал өндрөө авсаар ийм байдалд хүрвэл энэ парламент түүнийг хамгаална гэсэн баталгаа алга. Гэхдээ асуудал ингэтлээ хүндрэхгүй гэж найдъя.

 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч хориг тавьж өөр дээрээ гал дуудснаас гадна буруу жишиг тогтоолоо. Төрийн тэргүүн УИХ-ын тогтоолд хориг тавих эрхтэй ч тэр бүр тавиад байдаггүй. Хуульд л хориг тавьсан байдаг. Харин энэ удаа тогтоолд хориг тавьснаас нь болоод улс төрд буруу жишиг тогтох магадлалтай. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөхдөө тогтоол баталж шийдвэр гаргадаг. Ерөнхийлөгч тогтоолд хориг тавих эрхтэй учраас энэ бүх албан тушаалын томилгоо эсвэл чөлөөлөх шийдвэр дээр хориг тавьж болох нь. Ингэж болох санааг саяхан УИХ-ын 94 дүгээр тогтоолд тавьсан хоригоороо тодотгочихлоо. Дээр нь Ерөнхийлөгчийн хо­ригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэгийн саналаар хүлээж авдаг. 26 гишүүн гэсэн үг. Хэрэв Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилсон тогтоолд хориг тавиад түүнийг нь цөөнх дэмжвэл парламентад 50 гишүүнтэй олонхи ч түүнийг нь давж  гарахгүй  нь. Сонгуулиар олонхи болсон нам Засгийн газраа байгуулж гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх нь манай улс төрийн тогтоолын дүрэм, Үндсэн хуулийн үзэл санаа. Энэ дүрмээр 23 жил тоглож ирсэн. Гэвч Ерөнхийлөгч энэ дүрмийн эсрэг тоглож болох гарцыг нээлээ. Ялангуяа, Ерөнхийлөгч нь сөрөг хүчний намаас сон­гогдсон тохиолдолд на­мынхаа гишүүдтэйгээ хамт­раад олонхийг эрх зүйн чадамжгүй, ажил хийх боломж­гүй байлгаж болно гэсэн үг. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 36-гийнх нь саналаар огцруулсан. Хэрэв энэ шийдвэр дээр нь Ерөнхийлөгч хориг тавьсан бол цаана нь байгаа 30 гишүүн хоригийг хүлээж авахад л Ерөнхий сайд огцрохгүй болно гэсэн үг. Улс төр дэх тоглоомын дүрмийг энэ мэтээр гажуудуулж төрийг хямрал руу оруулж болох гарцыг Ерөнхийлөгч энэ удаагийн үйлдлээрээ нээлээ. Тиймээс түүний энэ үйлдлийг “Буруу жишиг тогтоож өөр дээрээ гал дуудсан” шийдвэр гэж дүгнэж болох юм.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • serhe (150.129.141.45)
    Elbegee ah Alialagch shig haragdaj bna daa mundag
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • ХУУЛЬЧ (202.9.41.163)
    МОНГОЛ УЛСАД АНХ УДАА үндсэн хуулийн бус аргаар ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙГ ЗОХИЦУУЛЛААДАА түүх давтагдадаг гэж байдаг юм байна даа ???
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Hnnn (78.120.221.186)
    Nyamka tiim sain mundag yum bol shuukhee deerees yanzalj baihgui yugaa hiij baisan yum
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (180.149.103.83)
    Энэ угаасаа нүх олдогүй гар
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • иргэг (202.72.245.165)
    Энэ хуулиар тоглоом хийж байгаа этгээдийг огцруулж туслаач
    2015 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    16 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    23 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    1 цаг 16 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    1 цаг 35 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    1 цаг 39 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    2 цаг 2 мин
  • Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
    2 цаг 5 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгаланд дахин итгэл хүлээлгэж, ЕНБД-аар томилуулах санал гаргах уу?
    2 цаг 12 мин
  • Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
    2 цаг 53 мин
  • Үйл явдал: АН-ын ҮБХ хуралдаж намын ЕНБД, дэд дарга нарыг сонгоно
    2 цаг 57 мин
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    18 цаг 18 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    19 цаг 39 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    19 цаг 43 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    20 цаг 34 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    20 цаг 56 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    21 цаг 21 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    21 цаг 28 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    22 цаг 19 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    22 цаг 54 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК