Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Пропорционалиар сонгох 28 мандатыг таван бүсэд хуваах нь мажоритар тогтолцооноос ялгаагүй

2015-12-25
0
ЖИРГЭХ

Хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч Д.Үүрцайхтай Сонгуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа.

 

-УИХ-д Сонгуулийн хуулийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Тус төслийг УИХ-д хамгийн олон суудалтай АН, МАН-ын тохиролцооны үр дүн гэсэн шүүмжлэл нэлээд байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

 

-Үнэхээр тэгж харагдаж байна. Том гэгдэх хоёр намыг сонгохгүй, улс төрийн шинэ хүчинд итгэл хүлээлгэнэ гэсэн хандлага олон нийт болон социологийн судалгаануудын үр дүнд давамгайлж буй.

 

Тиймээс сонгуулийг дийлэнх олонхийн буюу үндсэндээ мажоритар тогтолцоогоор явуулж, нэгэнт олонд танил болсон хүмүүсээрээ дамжуулан УИХ-д олонх болохоор тохиролцон, хуулиа өөрчилж байна.

 

Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбараар сонгох 28 мандатыг таван бүсэд хуваах нь мажоритар тогтолцооноос ялгаагүй болж хувирна. Жишээ нь, ХБНГУ-ын сонгуульд муж улсын нэрийн жагсаалт гэсэн ойлголт бий.

 

Гэхдээ холбооны түвшинд нэрийн жагсаалтаас авсан бүх саналын хувь, хэмжээг харьцуулж, нэгтгэдэг. Манайхан ХБНГУ-ын сонгуулийн тогтолцоог холимог гэж тодорхойлох гээд байдаг. Тус улсын тогтолцоо бол цэвэр пропорциональ.

 

Гол онцлог нь “хүнжүүлсэн” буюу хэдийгээр талыг нь тойргоос сонгодог ч эцэст нь намд өгсөн саналаар суудал хуваарилдаг учраас цэвэр пропорциональ гэж улс төрийн шинжлэх ухаанд үздэг.

 

Нөгөө талаас энэ зөвшилцлөө гээд байгаа сонгуулийн тогтолцоо нь пропорциональ жагсаалтаас нийт сонгогчийн таван хувийн санал авсан намууд УИХ-д суудал эзлэх боломжийг ч үгүй хийх юм.

 

Улс төрийн нам бүс тус бүрт таван хувийн босго давах шаардлагатай болно. АН, МАН сүүлийн гурван сонгууль дамжиж, сонгуулийн жилийн өмнөхөн эрх зүйн орчныг нь өөрчилж ирлээ. Үүнийг манай нам эсэргүүцэж байгаа.

 

Судалгаагаар энэ хоёр нам нийлээд 30 гаруйхан хувийн дэмжлэгтэй байгаа. Манайх энэ хоёр намаас өөр сонголтын хувилбар болж чадахаар хэмжээнд бэхжиж, төлөвшсөн.

 

Тиймээс ч АН, МАН сандрахдаа Сонгуулийн хуулийг ийм байдлаар өөрчилж байна гэж үзэж болох юм. Сонгуулийн хуулийг ингэж өөрсдөдөө тааруулж өөрчлөх нь ард түмэн, сонгогчдыг мунхаг хэмээн басан, доромжилж буй хэрэг.

 

-Сонгуулийн хуулийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй та бүхэн санал нийлдэг үү?

 

-Шаардлага бол бий. Манайх шиг парламентын засаглалтай орны сонгуулийн тогтолцоонд хувь тэнцүүлсэн элемэнт давамгайлах ёстой. Бид 1992 оноос хойш үндсэндээ мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж ирснээс болж өнөөдөр улс төрийн хүчнүүд төлөвшөөгүй, бодлогын нам байж чадахгүй байна.

 

Үнэндээ АН, МАН-аас бусад 20 гаруй нам тус хоёр намыг дагаж хуваагдсан гэхэд болно. МАН, АН-д ч өөрсдийнх нь гаргаж тавьсан тогтсон бодлого, байр суурь, үйл ажиллагаа бараг байдаггүй.

 

Энэ нь улмаар ардчилал хэрэггүй юм байна гэх буруу ойлголтыг олон нийтийн дунд төрүүлж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудалтай ч холбогдоход хүрч буй. Ядаж мажоритар, пропорциональ эн тэнцүү орсон 38:38 гэсэн хувилбарыг сонгож, бага ч болов дэвшил хийх ёстой.

 

Гэхдээ ингэж цаг хугацааны шахалтад орж, маш тулгуу өөрчлөх нь буруу. Харамсалтай нь АН, МАН-ынхан дөрвөн жилийн турш зөвшилцөж чадахгүй байна гэж ярьсаар сонгуулийн өмнөхөн өөрсдөдөө тааруулан өөрчилдөг “уламжлал”- тай боллоо.

 

Тэд улс төрийн шинэ хүчин гарч ирэхээс айж, шахах гэсэн увайгүй үйлдэл хийж байгаа нь энэ. Гэхдээ ард түмний саруул ухаанд итгэх хэрэгтэй.

 

Энэ хоёр нам Сонгуулийн хуулийг хэчнээн өөрчилсөн ч иргэдэд сонголтоо зөв хийх боломж бий. Гагцхүү сонголтыг нь луйвардуулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

 

-Сонгогчдын 28 хувийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулдаг байсныг болих гэж байх шиг байна. Үүнийг дэмжих үү?

 

-Дахин санал хураалт явуулахад сонгогчдын ирц өмнөхөөсөө буурдаг гэж ярьдаг. Гэвч ийм байлаа гээд дахин санал хураалт явуулахаас татгалзах нь ардчиллын зарчмаас ухарч буй хэрэг. Ард түмнээсээ дахин асуух ёстой.

 

-Сонгуулийн хуулийн төслөөс өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар нэлээд маргалдлаа. Уг нь төсөл бэлэн болчихоод буй.

 

Та Үндсэн хуулийн эрх зүйг дагнан судалсны хувьд уг төсөлд Сонгуулийн хуулийн төслийн агуулга, үзэл баримтлал хэр нийцэж байна гэж үзэж байна вэ?

 

-Парламентын бүгд найрамдах улсуудаас мажоритар тогтолцоо хэрэглэдэг нь Англи-саксоны буюу хэмжээт эрхт хаантай цөөн орон байдаг. Харин бусад нь пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулдаг.

 

Манайх өнөөг хүртэл мажоритар тогтолцоо давамгайлсан сонгууль хийж ирснээрээ “Ялагч бүхнийг авна” гэдэг вестминистрийн тогтолцоо руу орж байгаа юм. Харин бид Үндсэн хуулиа эх газрын улсуудын эрх зүйн загвараар хийсэн.

 

Эндээс манай засаглалын хямрал үүсээд байна. Энэ хямралаас гарах гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачлаад явж байхад түүнээсээ ухарсан бодлого бүхий Сонгуулийн хуулийн төсөл хэлэлцэж буй нь утгагүй.

 

Шинэчилье гэсэн чин хүсэл байгаа бол дээрх чиг шугамаа л барьж явах ёстой.

 

-Та дээр ХҮН хангалттай бэхэжсэн гэж хэллээ. Одоогоос зургаан сарын өмнөөс идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нам хангалттай төлөвшиж чадах уу.

 

Ер нь улс төрийн нам төлөвшиж, бэхжихэд хамгийн гол хүчин зүйл нь юу юм бэ?

 

-Нийгмийн сэхээтэн хэсэг болохгүй, бүтэхгүй бүхнийг хараад дуугүй байж болохгүй юм байна гэдгийг ойлгосон учраас бид анх нэгдсэн.

 

Дараа нь клубын зарчмаар ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бид нийгэмд шинэ улс төрийн хүчний хүлээлт, орон зай буйг мэдэрсэн.

 

Тэр үүднээс ч манай намд олон хүн нэгдсээр байна. Намын төлөвшилд цаг хугацаа тэргүүлэх хүчин зүйл биш. Улс төрийн намын сууриа хэрхэн тавьсан, үзэл санаа нь юунд, хааш чиглэж байгаа нь хамгийн чухал.

 

Бид дэвшилт, орчин үеийн улс төрийн хүчин байхаар дүрэмдээ ч, үйл ажиллагаандаа ч тусган ажиллаж байна. Орчин үеийн улс төрийн хүчин хүн хийгээд аливаа нөхцөл байдлаас үл хамаарсан, органик нэгдэл байх ёстой.

 

Мөн гишүүд нь албан тушаал, эрх ашиг, мөнгө бус, үзэл санаанд нэгдсэн байх учиртай. Тиймээс ч бид “Хүн дээд” гэсэн үзэл гаргаж ирсэн, үнэт зүйлээрээ нэгдсэн.

 

-Сонголтыг луйвардуулахгүйн тулд яах ёстой юм бэ. Эрх баригчид саналыг гараар, эсвэл автомат төхөөрөмжөөр тоолох, эсэх тухайд баахан маргалаа шүү дээ.

 

-Манай нам автомат төхөөрөмж буюу хар машиныг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл уг төхөөрөмж сонгогч саналаа нууцаар гаргах зарчмыг алдагдуулахаар байгаа.

 

Өөрөөр хэлбэл, хэн хэнд, аль намд санал өгснийг саналын хуудасны дугаар, цаг минутаар хөөж мэдэх боломж байна. Үүгээрээ ардчилсан сонгуулийн суурь зарчмыг үгүй хийж байгаа юм.

 

Хоёрдугаарт, сонгуулийн ил тод байх зарчмыг алдагдуулдаг. Германд төхөөрөмж хэрэглэдэг байсныг Үндсэн хуулийн шүүх нь хориглосон. Шалтгаан нь сонгуулийн ил тод байх зарчмыг зөрчсөнтэй холбоотой.

 

Манайд хэрэглэж буй машин ч мөн адил сонгогчид таны санал яг таны өгсөн агуулгаар тоологдлоо гэсэн баримт өгдөггүй. Техникийн дэвшлийг үгүйсгэлгүйгээр хар машиныг хэрэглэсэн тохиолдолд заавал сайжруулж, дээр дурдсан шаардлагуудыг хангасан байдлаар өөрчлөлт хийх ёстой.

 

Сонгогч машинаас санал өгсөн гэдгээ баталгаажуулсан тасалбар авч хяналтын битүүмжилсэн хайрцагт хийх бололцоо олгох учиртай. Нийгэмд нэгэнт итгэлцэл байхгүй учраас машинаас гарсан дүнг бүгдийг нь гараар тоолж болно.

 

Гэхдээ гараар тоолохоос өмнө хар машины дүнгээр парламентаа бүрдүүлж, гишүүд нь тангаргаа өргөх боломжтой. Тангараг өргөлөө гээд буцааж болохоо байчихдаг зүйл биш шүү дээ.

 

Дэлхийн улсуудын жишиг, улс төр, эрх зүйн онолын хувьд энэ төрлийн маргааныг сонгуулийн дараа шийддэг. Р.Бурмаа нарын гишүүний санаачилсан төсөлд сонгуулиас хойш 60 хоногийн дотор бүх маргааныг шийдэж байж, УИХ-ыг бүрдүүлэхээр тусгасан байна лээ. Тийм байж болохгүй.

 

Сонгуулийн дараа хууль, шүүхийн байгууллагууд маргааныг нь ул суурьтай шийдэх учиртай. Нөгөө талаас гараар болон машинаар тоолсон дүнгийн аль алиныг нь зөв гэж үзэж болохгүй.

 

Энэ хоёр дүнгээс зөрүү гарвал шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой. Хяналтын хайрцагт хийсэн тасалбар шүүхийн шийдвэрт туслах юм. Харамсалтай нь, эрх баригчид ийм энгийн шийдлийг ч харахгүй байна.

 

-Тэгвэл Сонгуулийн хуулийн төслөөс дэвшилттэй зүйл олж харав уу?

 

-Ийм зүйл үнэндээ алга. Р.Бурмаа гишүүний санаачилсан төслийг суурь болгож байгаа гэж байна лээ. Энэ төслийг маш муу боловсруулсан, олон хуулийг механикаар нийлүүлсэн, эрх зүйн зөрчил, хийдэлтэй.

 

Үндсэн хуулийг зөрчсөн агуулга ч бий. Тэгсэн хэрнээ дэвшилттэй, хийж болох зохицуулалтуудыг тусгаагүй. Жишээ нь, захидлаар санал авах тухай тусгах боломжтой байсан. Ингэвэл бид зөөврийн гэгдэх хайрцаг тэвэрч гүйхээ болино.

 

Гадаадад байгаа монголчуудын саналыг жинхэнэ утгаар нь авч чадна. Жишээ нь, би Германы Боннд амьдардаг байхдаа Берлинд очиж санал өгөхийн тулд 200- 300 евро зарж, 2-3 өдрийн ажлаа алдахад хүрдэг учир саналаа өгч чаддаггүй байсан.

 

Энэ чинь сонгох эрхийн хязгаарлалт биш гэж үү. Манайхны олонх нь өндөр хөгжилтэй улс оронд сурч, ажиллаж байхад захидлаар санал авах харилцааг хуульд тусгах бүрэн боломжтой.

 

Мөн сонгуулийн эвсэл гэсэн ойлголтыг үгүй хийх ёстой байсан. Сонгуульд эвсэж орчихоод, парламентад ороод задарчихдаг. Уг нь сонгогч эвсэлд саналаа өгсөн шүү дээ. Энэ бол ард түмний бүрэн эрхэд халдаж, сонголтыг өөрчилж буй хэрэг.

Ингэж ардчиллаа завхруулж болохгүй. Нөгөө талаас энэ нь улс төрийн хүчнүүдийн нэгдэх үйл явцыг сааруулдаг.

 

Уг нь улс төрийн намууд нэгдэх нь нийгэмд хэрэгтэй байгаа юм. Энэ мэтчлэн засах ёстойгоо засахгүй мөртлөө тогтолцоогоо өөрсдөдөө тааруулан өөрчилж байна.

 

Эх сурвалж “Өнөөдөр” сонин Б.Номин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen dorj (202.70.46.217)
    ehleed yu helj bgaag unshaach, daraa shuugeech. unen l helsen ug uguulberuud bn sht
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.22.178)
    ухаантай царайлсан тэнэгүүд
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.95.60)
    Энэ залуу амных нь салиа арилаагүй байж бүх юмыг үгүйсгэх юмаа, ямар нам гэнэ вэ сонсоо ч үгүй юм байнадаа
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    42 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    1 цаг 19 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    1 цаг 32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 41 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 54 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    20 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    21 цаг 2 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    23 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК