зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Цензургүй яриа VS ”УМБГ: Гар утсыг цагдаагийнхан олоод гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн

2016-1-15
0
ЖИРГЭХ

 Үхсэн хүн үг хэлдэггүй. Тиймдээ ч өнөөдөр Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар хэн хүнгүй зөв, буруу зүйл ярьж суугаа. Хэвлэл мэдээллийн байгууллага, “Цензургүй сурвалжлага”, талийгаачийн гэр бүл, хууль хүчний байгууллагынхан бүгд энэ асуудлыг сөхлөө.


Харин манай сайт талийгаачтай холбоотой асуудлыг хөндөхдөө эргэлзээтэй гэх хэдэн асуудлын эргэн тойронд мэдээллээ хүргэхээр бэлтгэлээ.


Нас барсан хүний асуудлыг хүртэл улс төржүүлдэг энэ нийгэмд тал бүрийн байр суурь, баримт нотолгоо гэдэг хамгийн чухал. Харин нэг талыг барьсан “хөөсрүүлсэн” мэдээлэл ард түмний эрүүл тархийг өвчлүүлэх маш том эрсдэлтэй.  Тийм ч учраас бид энэ удаад С1 телевизийн “Цензургүй сурвалжлага”, талийгаачийн аав Ж.Төмөрсүхийн өгүүлж буй мэдээллийг, УМБГ-ын ажлын хэсгийн өгч буй мэдээлэлтэй харьцууллаа.


24tsag.mn мэдээллийн сайтын  ээлжит VS талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хэргээр үргэлжилж байна.

“Цензургүй сурвалжлага” & Ж.Төмөрсүх: Дөрөвдэх халдлага үхэлд хүргэлээ

 

Эхний халдлага: 2014 оны тавдугаар сард Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд дөрвөн залуу миний хүүг хоёр талаас нь барьж авч яваад хоолой, гарын шууг нь зүссэн байдаг. Миний хүү ухаан алдаж унахад өнөөх залуус “хүн алчихлаа” гэж бодоод зугтсан байгаа юм. Улмаар шөнийн 4-5 цагийн үед цус алдаж хэвтэж байгаад сэрээд гэртээ очиж, дүүгийнхээ хамт эмнэлэг явж эмчлүүлсэн.  Бид энэ асуудлыг гудамжны дээрэмчид гэж бодоод тийм их тоогоогүй. Тиймээс цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээлэл өгөөгүй. Гэхдээ ГССҮТ-д боолгуулах явцад цагдаагийн байгууллага тайлбар авч байжээ.

 

Хоёрдахь халдлага: 2015 онд 6-7 цагийн үед талийгаач ажлаа тараад 5 дугаар сургуулийн зүг явж байсан.  Гэтэл хар машин зогсоод хоёр хүн барьж аваад машиндаа хийгээд явсан. Ингээд дуу чимээ ихтэй газар дагуулж ороод гурван хүн дарамталжээ. Ингэхдээ “Хөдөө байхдаа давардаг. Хотод бол чадахгүй” гэжээ.

 

Гуравдахь халдлага: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тосон бумбын нурууны үзүүрт орших Хүрэндаваа /Мотоцикл, хүн тэр бүр явдаггүй уулын зам/ хэмээх газар дөрөвдүгээр сарын 30-ны өдөр талийгаач гурван удаа хутгалуулсан гэдэг. Хадан дотроос хоёр багтай хүн гарч ирж цохих шиг болсоны дараа хутгалуулсан байсан аж. Хэрэг болсон өдрийн маргааш талийгаачийн аав Ж.Төмөрсүх Гурван тэс сумын цагдаа Бямбаа руу ярьж “Мөр олох, мөрдөн байцаалт явуулахад нь туслая” гэжээ. Гэвч таниар ажлаа заалгахгүй гэсээр хүлээж аваагүй юм байна.

 

“Цензургүй сурвалжлага”-ыг хийсэн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн зүгээс “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн албан бичиг, цагдаагийн байгууллагын зүгээс өөрийгөө хутгалсан гэж өөрт нь хэлсэн зэргээс болж нэлээн гүн шоконд орсон гэж ар гэрийнхэн нь хэлсэн” гэдгийг онцолсон. Цагдаагийнхан өөрийгөө хутгалсан гэх яриаг гаргасан уу?

 

Талийгаачийн эцэг Ж.Төмөрсүх цагдаагийн байгууллагынхан энэ хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн албаныхан Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотой хэргийн гэрчийн мэдээллийг задруулж, дарамтанд оруулсан гэдгийг “Цензургүй яриа” сурвалжлагаар дэлгэсэн билээ.

 

Цензургүй яриагаар дэлгэсэн утасны бичлэг: Гар утсанд хоёр бичлэг үлджээ. Нэг бичлэгт нь “Завьтай хүмүүс байна гэж 2-3 удаа дуугарсан. Үүний дараа машины хоёр хаалга дуугарч, дараахан нь яая хөөе яая гэж хэлээд машины хаалга дуугарчээ. Харин нөгөө бичлэгт нь, та нар намайг яасан ч яахав. Сүрдүүлээд байснаараа...Миний гэр бүлд янз бүрийн юм болохгүй шүү. Би гэр бүлээ хамгаалах гэж та нар дээр ирсэн шүү. Өнөөдөр та нар шиг юмнуудын эрин байж болно. Та нар бүх юмыг худалдаад авчихсан, бүх юмыг хахуулдчихсан хулгайчууд. Ирээдүйд юм өөр болно за юу. Та нар үнэхээр том юм тэ. Ийм юм хийж явахдаа та нар ичих хэрэгтэй ш дээ. Та нарын үр хүүхэд чинь зовно доо, харж байгаарай.

 

Дуугай бай л даа чи.

 

Дуугай байгаад байх юм байхгүй ээ. Өнөөдөр би хэлэх юм аа хэлье. Та нар намайг өөрсдөөс чин амь гуйна гэж бодож байна уу.  Тийм юм байдаггүй юм за юу. Та нар шиг юмнаас би амь гуйхгүй. Шалчигнах ч үгүй. Намайг яавал ч яагаарай ”

 

Гар утас: “Цензургүй яриа”-нд дурдаж байгаагаар “Цагдаагийнхан аль хэдийнэ үзлэг хийгээд явсаны дараа талийгаачийн машин дотроос нь буюу жолоочийн суудал голын хайрцаг хоёрын завсраас  гар утсыг нь аав нь олсон байна. Гар утсыг цэнэглэж үзэхэд маш ноцтой хоёр бичлэг олдсон бөгөөд бичлэгийг цагдаагийн байгууллагад хуулж өгчээ. Хамгийн эхлээд цагдаагийн байгууллага машин дотроос нэг гар утсыг нь олсон байна. Аавынх нь зүгээс талийгч хүүгийнхээ куртикны халаасанд эсвэл усанд өнөөх гар утсыг унасан байж магадгүй гэж бодож байжээ. Ингээд онцгойгийн алба хаагчдад утсыг заавал уснаас хайх ёстой гэж хэлж байжээ. Гэвч аав нь өөрөө машин дотроос утсыг нь олжээ” үүгээрээ тэд цагдаагийн байгууллага үзлэгийг учир дутагдалтай хийсэн гэдгийг хэлж байна.

УМБГ: Уг хэрэгт гадны шинжээчид хүртэл хамтран ажиллаж байгаа

 

УМБГ хийгээд ЦЕГ-аас хэргийн талаар холбогдох мэдээллийг нэг ч удаа өгөөгүй. Гэвч мөрдөн байцаалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл тарсан учир тодорхой мэдээллүүдийг сэтгүүлчдэд өгсөн юм.

 

Халдагуудын талаар:  Талийгаач Т.Лхагвасүмбэрэл өөрийн биеэр халдлагад өртсөн талаараа цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж байгаагүй.

 

Харин Ирвэс хамгаалах сангийн захиралдаа и-мэйл илгээж халдлагад өртсөнөө тайлбарлсан байгаа юм.

 

ИХС-гийн захирлын зүгээс өмнө нь ч мөн халдлагад өртсөн талаараа хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан учир энэ бүхнийг цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

 

Ингэхдээ  “Манай сангийн хүн халдлагад өртжээ. Шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг анх өгсөн.

 

Хамгийн сүүлд хутгалуулсан гэх хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан.

 

Тодруулбал, 4 дүгээр сарын 30-ний өглөө Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон, би зугтаагаад 30 км газар явж ирлээ хэмээн гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар авсан. Хэргийн үзлэг хийсэн. Тухайн аймгийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үзсэн.

 

Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор гэмтэл авсан түүнийг 4 сарын 30-нд Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан. Хэвлийдээ гурван шарх авсан бөгөөд 4,5 см гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хутгалагдсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж тайлбар мэдүүлэг авсан. Эл асуудалд нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

 

Ийн хэргийг шалгаж байх хугацаанд 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Талийгаачийг алга боллоо” гэсэн  асуудал анх яригдаж, төрсөн дүү, хамаатны ах нь цагдаад өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг хүлээж аваад талийгаачийг олох чиглэлээр найз нөхөд ажлын хамт олноос тайлбар мэдүүлэг авч эхэлсэн.

 

Өөрийгөө хутгалсан эсэх: Тийм мэдээлэл тараасан зүйл байхгүй. Өөрийгөө хутгалсан гэх асуудал өнөөдөр нотлогдож тогтоогдоогүй. Өмнөговь аймгийн цагдаа дээр хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн шийдвэр гараагүй.  Ер нь бүх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Дөрвөн үйлдэл дөрвүүлээ шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

 

Шинжээчийн дүгнэлт: Гадны шинжилгээний байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Хууль заасан бүх эрх үүргийнхээ хэмжээнд бид бүхэн өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Цогцос яагаад далайн эргээс доошоо 4 метрийн гүнд байсан бэ гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Задлан шинжилгээгээр талийгаачийг живэлт буюу амьсгалын замд гадны биет шингэн зүйл орсон, хөнгөн зэргийн согтолттой байсан гэх шинжээчдын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гэрчүүдээс мэдүүлэг авч мөрдөн байцаалт явагдаж байгаа.

 

Утасны бичлэгийг шинжээч нар: Утсан дээр байгаа бичлэгт шинжээч томилж ажиллуулсан. Терманалистийн шинжилгээгээр нэг хүний дуу авиа байгаа нь нь тогтоогдсон.

 

Завьны асуудал:  60 орчим завьтай иргэн  ойр орчимд нь байдаг юм билээ. Гэхдээ эд бүр 9 дүгээр сараас далайд гарах боломжгүй, гараагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Гэхдээ гаднаас завь ирсэн үү гэдгийг шалгаж байна. 12 дугаар сард хийсэн "Цензургүй яриа" сурвалжлага нэвтрүүлэг дээр Л.Мөнхбаясгалан сэтгүүлч завь явж байсан гэдэг зүйл ярьсан. Үүнийг тухайн сэтгүүлчээс эхлээд бусад гэрчүүдээс тодруулах ажлуудыг хийнэ.

 

Гар утас: Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхэд машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан.  Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд, доторх мэдээллийг нь хуулж авсаны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарч ирсэн.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (60)

  • Зочин (122.201.24.109)
    Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосоноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тухайлбал, Тостын нуруунд ашиглалтын МҮ-17038, МҮ-019036 нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн МҮ-014917, МҮ-017452 талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Гурвантэс сумын Баясах багийн хэмжээнд “Саусгоби сэндс” ХХК-д 2011 онд олгосон ашиглалтын тусгай зөвшөө
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • 24tsag (202.170.68.162)
    24tsag.mn-hen chin bas hudaldagdsan ym bn l daa
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (37.120.77.170)
    Taliigaach medeej tsagdaad Helsen l bgaa. Hudaldagdsan pormnii goluud arisaa awrah geel iim yum bicheed bn.
    2016 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зоригийн хэрэг шиг замхрана (1.31.58.189)
    Энэ хэрэг анхнаасаа илрэхгүй нь тодорхой юм байна. Харин Ирвэс хамгаалах сангийнханд зөвлөхөд гадны мэргэжлийн байгууллагад хандаж шалгуулж, мэргэжлийн мөрдөгчдийг гаднаас урьж хөлсөлж ажлуул гэж зөвлөе. Манай Төрийн нэрийн хөөдсөн хувцасны голуудад бүү итгэ, тэдэнд ч найдах хэрэггүй гэж зөвлөх байна... Тэд хэзээ ч та нарыг баярлуулах юмыг хэлж чадахгүй. Энэ гашуун ч гэсэн үнэн шүү
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • яанаа (124.158.112.79)
    Маш аюултай хэрэг дээр цагдаа яагаад ийм бүрхэг байр суурьтай бгаад бнаа. Энэ их сэжигтэй. ингэж ингэж шал өөр юм болгоод ногооныг цагаан гээд магадгүй өөрийг нь гэмт хэрэгтэн ч гээд эсрэг гаргалгаа гаргадаг тохиолдол олон гараад бга шүү.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • öóã áàéñàí ä¿¿ íàð (203.91.117.4)
    Òºì𺺠àõûí ÿðüäàã á¿ãä ¿íýí, Ýíý õ¿í îãò õóäëàà õýëýõã¿é õýò øóäðàãà õ¿í, áèä õàðæ ë áàéñàí Òèéì þì áîëñîíûã õàðæ áàéëàà ¯íýõýýð ìóó áàéñàí ø¿¿
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • çî÷èí (203.91.117.4)
    Öàãäààãèéí ìýðãýæëèéí ìºð÷ õ¿í íü ªìíºãîâü àéìãèéí Ãóðâàí òýñ ñóìûí ìàë÷èí 84 íàñòàé Äîðæ ãýäýã ºíäºð íàñòàí áàéææ. ýíý õ¿íèé ¿ãýýð ìºðã¿é ãýæ èòãýõ íü Ìîíãîë òºðèéí öàãäààä ÿìàð ñàíàãäàæ áàéíà áîäîæ ¿çýýðýé
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • уншигч (203.91.118.180)
    та нар бүгд мундаг мөрдөгчид юм байна. ингэж олон юм чалчиж байхын оронд цагдаагаар биш, өөрсдөө хэргийг шалгаад илрүүлэх хэрэгтэй.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (59.153.113.113)
    harin tin hotin, omnogovin, hovsgolin tgagdaa nar uul uurhain aluurchdad hudaldagdchihaj
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • setgegdel (59.153.113.113)
    taligaasch, tuuni aav, eejeer baharhaj baina. ug ni im jinhene mongol tsusni humuus l ene eh ornig avch yavah itgel, naidvar baijee. hergig ilruuleh naidvargui bol torin 3 ondorlogt handsan ter 49 erdemtend handaj suud interpoldvol ilruulne dee. tor tsagdaa 2 avilgachin teregni 2 dugui b sh dee.
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Irgen (188.107.86.81)
    Uhaan muutai tsagdaa nariin hudaldagdsan uhaan muutai darga nar.
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • 7буудлын Долгор эмээ (202.179.31.242)
    ТАЛИЙГЧ, ЯАГААД ЦАГДААД ХАНДААГҮЙ НЬ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА...!!!
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • 123 (95.211.226.38)
    odoonii tsagdaa nar deer ued konkursdaad surguuligui uldsen heden iluudsen garuud 14 honogiin karentind yvaad tsagdaa bolson humuus bdishde. uhamsar IQ suuri humuujil udam ugsaa muutai ymnuud l bgadaa bugd.
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • setgegdel (87.165.146.46)
    Ter Muis-d surch bsn bagsh nar hamt surch bsn oyutnuudaas ni yariltslaga avaachee uneheer setgetsiin gajigtai gj batlah geed bgaa ym bol? Gevch irves hamgaalah sangiin olon ulsiin erdemted bol Sumbeeg ireeduitei sain sudlaach ajlaa mash sain hiideg hun geed mash olon haritsaj bsn humuus emgenel ilerhiilsen bn lee sh dee. Bi huvidaa amia horloson gedegt itgehgui bn. Tsagdaa uursduu bichlegiig buren notolj chadahgui bol interpol uur chaddag technik saitai gazraar davhar shalguulah heregtei sh dee
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • nusan buunuudaa (202.70.46.221)
    End ingej hutsaj bhaar gadaa garch zam talbain tsas mus tseverle ! Ta nartai nargui mongoliin tur asuudliig shiidne shiidseer ch baih bolno oilgomjtoi l medeelsen bn shde.ene zaluu arhi uugad sogtuu usand osoldson l yum bn shde.ene boltol bugd l sanaa tavilaa harin ch ene humuust bayarlalaa gej heleh yostoi yum l bol turiin alba haagchidruu dairdagaa boli chatsagnuudaa !
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      хуцаарай муу ногоорсон ац аа
      2016 оны 01 сарын 16
  • Зочин (122.201.21.103)
    Мөнхбаясгалан гэх балиар хүүхэнээс долоон дор байв гэж дээ, цагдаад дургүй ч Монголын цагдаа нарын гаргасан шийдвэр нь илүү үнэн шүү,
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
    • Зочин
      chi ooroo buunii nohoi
      2016 оны 01 сарын 16
  • Зочин (182.160.37.48)
    Mongol orondoo zagdaa nar xiyatuudiig buruu baisan ch omoorood yavjl baidagshdee ene uls arail bishee
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • чингис3 (92.224.180.186)
    Үүнийг бичсэн хүн буруу бичсэн үү? Харамсалтай нь ТЕРМАНИЛИСТ гэж хайхад юу ч гарч ирэхгүй байна. Бодвол шинжлэх ухааны салбар бол ул мөр нь интэрнэтэд баймаар юм. Яаж судалдаг салбар ? гээд ойлголт авахаар хартал юу ч гарч ирсэнгүй. кыриллээр ч латинаар ч хайгаад юу ч олсонгүй. Бодвол та нар буруу сонсч бичиж авсан биз???????
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • чингис2 (92.224.180.186)
    Аавийнх нь хэлсэн үнэн. Гэмтлийн эмнэлэгт өөрөө гэмтэж очоогүй тохиолдолд шууд хажууд нь заавал нэг цагдаа. Тэр цагдаа бүртгэж авдаг. Тэрийг л аав нь хэлсэн байна. Би нэг удаа машинд мөргүүлээд очиход Чингэлтэй дүүргийн цагдаа юун бүртгэх. Ярвайгаад гэмтлийн эмнэлэгт оч гэсэн. Очсон чинь гэнэт нэг цагдаа ирээд йасныг асууж бүртгэж авсан. Тэр цагдаа машины дугаар тэмдэглэж аваад шууд бүх замын эргүүлийн цагдаад өгөөд барьсан. Би өөрөө тусад нь бас замын цагдаад очиж өргөдөл өгсөн. Эднийхэн тэгээгүй юм байна. Тэр эмнэлэгт байсан цагдаа бүртгээд болчихдог гэж бодсон байх. Хүн анх ийм юм тохиолдоход мэдэхгүй. Манай найз хуулийнх тул тэр надад тусгай өргөдөл өгөхийг зөвлөж байсан.
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • чингис1 (92.224.180.186)
    Сэтгүүлчид тархи муутай тул юм ойлгохдоо маруухан. 2 гар утас цагдаа олсон гээд бичээд байсан. Аав нь нэгийг нь олсон гээд байхад ийм юм яаж мэдэгдэж чадаж байна гэж бодоод байсан энд тэрийгээ мөрдөх явцад олдсон гээд аавынх нь хэлсэнд тааруулаад л хэлсэн байна. Ерөнхийдөө тааруулсхийгээд ярьсан байна.
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • zochin (81.21.212.52)
    cagdaa cagdaadaa hairtai.yagaad gevel ted bugd hahuuli avdag avsniigaa meddeg.teheer ted hergiig ilruulbel uursduu barigdana.teheer ted hergiig hezee ch ilruulehgui.ard tumen mini bid yamar humuust naidaad bainaa?cagdaa nartai bolj ugvul uchrahguig l bodocgoo doo odoonoos ehleed
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.46.220)
    T1 mongolchuuda huuli yosnii erh buhii baiguullagaas alban yosnii tailbar notolgoo shinjilgeeg meregjiliin humuus ni yariad bhad hutsaad baiha bolildoo nusan buunuud mine harin ch olon ulsad mongol uls neg irgeniihee tuluu buh niiteere yamar ih sanaa tavidag uls vee gedeg ni delhii dahind tod haragdlaa.asuudal oilgomjtoi bolloo ene hurtel niit mongolchuud sanaa zovson shuu.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.194.118.48)
    чингисийг энх-амгалантай атгачихсан нэг хүн л хэргийг нуугаад байна даа, баруун хойд зүгийн л хүн бололтой
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.248)
    hamgiiin haramsaltai,huurhiii hun ene aav ni bas ar geriinhen ni..harahad ,yariagii ni sonsohod hichneen saihan noyon nuruutei,tulhtai,nudend dulaahan saihan hun be..evii de huurhii gej...
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.22.3)
    Сонгогч түмэн Тэмүүжингийн цагдаад хийх шинэчлэлийг дэмжих ёстой байсан юм
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (37.47.46.104)
    Цагдаа ингээд худалдагчих ингэж алтан сайхан үрээ алдсан эцэг хүнийг гүтгэж байгаа бүх хүН энэ хүний оронд өарийгөө тавиад үзээрэй нэг юм бодогдох вий
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • зочин
      Санал нэг байна би ч гэсэн цагдаагийнхны худлаа дүгнэлт гаргадгийг биеэрээ үзсэн
      2016 оны 01 сарын 15
  • hen unen yriaad bnaa (202.9.40.134)
    ene tumursuh chin yu ch gej hun gutgej medeh hun shu.alban tushaal ashig sonirholin tuluu hun gutgehdee garshsan nuhur shu. tsagdaa sain shalgaj ner turuu tseverleeree.manaihan denduu 1 talin medeeleltei tuilshirch bna. harin bi ene huniig medehiin huvid tumursuhed itgehgui bna.nileen heden jiliin umnu ednii hashaand mun hun buuduulj nas barsan ym harin tumursuhiig shalgaad notloh barimt olj chadaagui sullalsaniig ard tumen medehgui haramsaltai. ene uudnees avch uzvrl ene hereg nileen notoi !!!!
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Надад бол харин энэ хүүгээ алдсан эцэг ноён нуруутай, төлөв түвшин, шударга, ухаалаг хүн санагдсан шүү
      2016 оны 01 сарын 15
    • Зочин
      сайн яваа нэгэндээ атаархсан нуруунаас хутгалсан халтарууд хаа сайгүй л байх юм даа, хүүгээ алдсан ийм хүнд үед хүнийг битгий үнэн ч бай худал ч бай хутгалж бай анд аа.
      2016 оны 01 сарын 15
  • Зочин (202.9.41.41)
    Амиа хоролохын өмнө архиныхаа туныг тааруулан уусан ч байх шиг. Үнэнхээр сонин дүгнэлтүүд хийж байна даа..
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • zochin
      spirt usand mash sain uusdag getel 6 honog usand bsan tsogtsost arhi baih uu
      2016 оны 01 сарын 15
  • bos ser (112.72.12.19)
    chingis darga bnuu yu bolood bnaa sonin sonin ym ix garax bolloo shvv svvliin ved ta sereechee
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • анх олсон хүн нь цагдаа (122.201.21.141)
    би анх сайт дээрээс хөвсгөл далайн эргээс эзэнгүй машин цагдаа оллоо гэж уншиж байсныг аав нь ч эртээр цензургүй нэврүүлгээр ярьж байна лээ. тэгэхэд би эзгүй нуурын эрэгт байгаа машиныг малчин орон нутгийн иргэд биш цагдаа олсныг гайхаад өнгөрч байж. тэнд амарч явсан цагдаа юм байхдаа л гээд өнгөрсөн.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • зочин
      Зөн совинтой мундаг цадаал байхгүй юу
      2016 оны 01 сарын 15
  • Зочин (202.9.41.14)
    Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад нотлох баримт болохуйц эсвэл хэвлэл мэдээлэлээр цацагдаж хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд саад учируулахуйц эд зүйлийг цагдаа нар ар гэрт нь өгч болох уу. 5-6 хоног хасах хэмд байсан гар утас зай нь суухгүй байх уу. Эсвэл цагдаа нар маш бага уэнэглэж байгаал бичлэгийг нь хуулж авсан уу өөр бусад зүйлийг нь шалгах хугацаа байсан уу. Аав ньутсыг нь өөрөө олсон гэж худал ярих шалтаг шалтгаан юу байх вэ
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • ko (202.9.40.147)
    ХУДАЛДАГДСАН ЦАГДАА НАРТ ИТГЭХГҮЙ
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.194.46)
    Hooe tsagdaa naraa ta nart eh ornoo hunee gesen setgel bna uu
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.113.19)
    Хөрөнгөлөг хурандаа нар юуч хийж юуч гэж худалаа ярьж магадгүй шүү тэд хар тамхийг элсэн саахар элсэн саахрыг хар тамхи болгож чадна спиртыг ус болгож байсан даа
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Хурандаагийн авгайл цагдааг удирддаг шүү дээ
      2016 оны 01 сарын 15
  • Зочин (124.158.111.6)
    Хүмүүс өөрсдийгөө хороогоод бдаг юм бол хуулийн байгууллагуудаа татна буулгавал таарна. Та нарт хийх ажил алга...
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (183.177.101.158)
    yu wee. elbegdorj oo uls chini muhuj bn yu bodoj bn. bayarlaj bn uu. ene mongol uls tusgaartognoh gj hichneen hun ami ersdee bol
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.112.231)
    luivarchid ba tsagdaa 1 zoos ni 2 tal gdgtei canal niilj bn,iim shan aav eej huurhun ohin dvvtei baigal eh oron oo hairlaj baisan hvn yu gj uuriiguu hutgalaad bvr 3 udaa shvv tgd us ru jiveh ve de naad tolgoigoo ajilluul formni goluud aa!!!
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • ХХ (103.229.123.3)
    цагдаа улс төрчдийн гар хөл болсны шинж энэ шүү дээ. Энэ хэргийг яаж шийдсэнэээс цагдаагийн нэр хүнд шалтгална даа Р.Чингэс ээ
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • temtsegch aav (122.201.21.141)
    aaviig ni ih hurald ner devshuulie
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • 2016
      Demjij bna
      2016 оны 01 сарын 15
  • луйварчид цагдаа нэг зоосны хоёр тал болжээ (122.201.21.141)
    Аав нь Мөнхбаясгалангын цензургүй ярилцлагад орохдоо Гурвантэсийн Хүрэндаваанд хутгалуулсан өдөр Гурвантэс дээр ирсэн байсан их хурлын гишүүний онгоц таарч хотруу шууд нисэж ирж эмнэлэгт очсон тэр гишүүнд баярласан гэж байсан, энэ Э.Идэрцог ажлын хэсгийн ахлагч хурандаа тусгай үүргийн онгоцоор хотруу ирсэн гэдэг нь зөрөөд байх юм, тусгай үүргийн онгоц гэдгийг уншигч олон бол тэр залуугын амь насны төлөө Улаанбаатраас зорьж очсон онгоцоор ирсэн гэж ойлгогдож байгаа. Ноён хурандаа та Мак-ын гишүүнийг хаацайлаад байна уу Хурд-ын гишүүнийг хаацайлаад байна уу.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • мак уу vc хурд уу гэдэг л байна (122.201.21.141)
    Аав нь Мөнхбаясгалангын цензургүй ярилцлагад орохдоо Гурвантэсийн Хүрэндаваанд хутгалуулсан өдөр Гурвантэс дээр ирсэн байсан их хурлын гишүүний онгоц таарч хотруу шууд нисэж ирж эмнэлэгт очсон тэр гишүүнд баярласан гэж байсан, энэ Э.Идэрцог ажлын хэсгийн ахлагч хурандаа тусгай үүргийн онгоцоор хотруу ирсэн гэдэг нь зөрөөд байх юм, тусгай үүргийн онгоц гэдгийг уншигч олон бол тэр залуугын амь насны төлөө Улаанбаатраас зорьж очсон онгоцоор ирсэн гэж ойлгогдож байгаа. Мак-ын гишүүнийг хаацайлаад байна уу Хурд-ын гишүүнийг хаацайлаад байна уу та.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.179.16.49)
    bichlegiig sain sonsohod neg hunii duu hooloi bsan gadnii duu avia bhgui bsan tsagdaagiin shinjeech nar bas ajilaa meddeg humuus shu ingej neg talaasn uzej bolohgui setgel zuin mash hund daramtand orson yum shig bgaamdaa unen moniign olchoosoido
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • зочин
      Шинжээч цагдаа гэж утсан хүүхэлдэйнүүд байдгийн
      2016 оны 01 сарын 15
    • shur
      1,2 hvnii duug yalgah u ene shinjeech nar ni bas.
      2016 оны 01 сарын 15
    • Зочин
      chi tsagdaa yum uu yaaj ingej itgeltei heleed bgaan chi tsagdaa yum uu ali esvel tend hamt bgaad medeed bgaamuu
      2016 оны 01 сарын 15
  • Зочин (202.179.10.74)
    tsagdaagiin Baatarhuu uchigdur Mongol HD-r yarihdaa buh zuil notlogdoogui notloh barimt oldoogui gej yariad bsan harin gantshan zuiliig notolloo gej bgaa yum ter ni Tost Toson bumbiin nuruu irves elbegtei barag hun ochdoggui oirtdoggui deer ni tend uil ajillagaa yavuuldag uul uurhain compani baihgui ni notlogdson gesen uzeegui humuus uchigdur oroinii Mongol HD-iin medeeg uhraagaad uzeerei ene bol tsagdaa henii tald ajillaad bgaag harj bolohoor ...
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.131.239.82)
    Tsagdaa hergiig ilruulj chadahgvi uym bol aabaar ni murduuleh heregtei uym bnal daa unen muniig ni ni olohl baih
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • shur
      Barag ter ni deer ym bilee. Umnugowid turhslagatai bag garch Hvren dawaan deer vzleg hiisen gej medegdej bgn uchigdur. Bas tsagdaagaa umuurch bgan bishvv. Uuriigu 3 hutgaldag hvn bh uu. Medrel muutai ym yariad bhiin ene tsagdaa nar ni uursduu. Uurtuu 3 udaa haldaad 4 deh ni amjilttai boljee gesn utga bvhii zvil yarij ard olniig aaw eejiig ni doromjilj bgn bishvv. Arai ch dee...
      2016 оны 01 сарын 15
  • зочин (203.91.117.4)
    хэн нь гар утсыг олж хэндээ хүлээлгэж өгсөн болж байнаа ийм ац юм явсаар байгаад үнэн алга болдог шд түүний нэг л байна тодруулах хэрэгтэй санагдана
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.131.239.82)
    Tsagdaad itgehedch hetsuu bolj dee chaabaas da ingeedl duusah uym bnal daa
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Шүүртэй шулам юуг юу ч болгож мэдэх л шулам шүү...
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Баясаа чи луйварчдад шүүртэй шулам бидэнд бол их хүлээлт болоод байна даа Амжилт!
      2016 оны 01 сарын 15
  • Арай ч дээ (202.179.28.124)
    Аль хавар болсон хэргийг 11 сар хүртэл шалгаж болоогүй л байдаг . Үнэн тэнэг юмаа. Тэр хурууны хээг ч гэсэн 2 сар болчоод байхад гаргаж чаддаггүй. Улс шиг улс мөн үү
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • zochin
      tiim shv. 2 sar bolj bhd Mongoliin tsagdaa yu shalgaj ilervvlew de, yu hiiw ee arai ch dee. Televizeer garahaar shalgadag genee, arai yma ergvv malnuud formni goluud ni vnen ym bn.
      2016 оны 01 сарын 15
  • zochin (112.72.12.14)
    tsagdaagiin mergejiliin bag uneheer mergejliin ajillaj bga yun ba daa mergejliin ul muriig ni ustgaj bgaa yum ba daa
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Оюу (27.123.214.110)
    Тэгээд ч ус холдоогуй байсан бм бол олон хоногийн дараа живсэн хуний цогцсыг ус эрэг руугээ гаргаад хаядаг гэж яарьдаг. Тм олон хоноход бур 4 м гунд байгаад л бсан хэрэг уу. 25 м с хол урсаад явчихна биз дээ.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • R (124.158.92.16)
    ene heden angitai kino ve? ard tumen bid chini odoo kino yu jujig uu bodit baidaluu gedgiig yalgahtaigaa bolson shde
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.131.225.251)
    Одоо бүр амар болж дээ. Өөрөө өөрийгөө барьцаалаад л, өөрөө өөрийгөө хутгалаад л, өөрөө өөрийгөө живүүлээд л өөрөө өөрийгөө алах гээд л үзээд байсан болж таарч байна даа. Хэрэг гарвал энэ маягаар хэргийн хянан шийдвэрлэдэг, илрүүлж, тогтоодог зарчим тогтох нь ээ дээ. Арай л биш юм аа. Ард иргэдийг арай л хэтэрхий басамжилсан байдлаар хандаж байна даа. Иймч байж болохгүй л баймаар юм даа.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.194.78)
    Чааваас ийм цагдаагийн байгууллага байх уу.Үнэхээр ядарч дээ цагдаа.Ийм илэрхий хэргийг өөр рүү нь нялзаагаад өнгөрнө гэж бодож байна гэж үү? Гайхаад ч барахгүй нь дээ.Цагдаагаа чадваржуулахгүй бол шившиг болох нь дээ.Та нар ажлаа хийж чадахгүй бол сэтгүүлч нар бараг илрүүлчих юм байна
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • Зочин
      цагдаа чадвартай харин худалдагдажээ
      2016 оны 01 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    28 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    1 цаг 37 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    1 цаг 47 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 9 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2 цаг 54 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    3 цаг 6 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    3 цаг 13 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    4 цаг 5 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    4 цаг 16 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    4 цаг 49 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    5 цаг 4 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    5 цаг 23 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    5 цаг 59 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    6 цаг 2 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    6 цаг 11 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    8 цаг 1 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    8 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    8 цаг 19 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    8 цаг 23 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    21 цаг 8 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК