Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амралтгүй цагдаа нараас аврал эрэх нь зөв үү?

2016-1-25
0
ЖИРГЭХ

         Хууль зөрчсөн, эсвэл хохирогч болсон хэн ч бай юуны түрүүнд цагдаад гоморхож “Хүний эрхийг зөрчлөө”, “Хуулиа биелүүлэхгүй байна” гэж ирээд л хэл ам хийдэг болжээ. Монголын цагдаа намайг хамгаална гэсэн ард түмний илтгэл үнэмшил улам буурсаар. Тэгвэл энэ бүхэнд хувь цагдаагаас гадна ажлын ачаалал, хангамж, нийгмийн асуудал зэрэг олон зүйл нөлөөлөх болжээ.

 

Хүний эрхийн үндэсний комиссын 14 дүгээр илтгэлд  “...цагдаагийн хэв журмын алба хаагч жилд хамгийн багадаа 352,  замын цагдаагийн алба хаагч 528 цаг илүү ажиллаж байна” гэжээ. Үүнд, шуурхай цугларалт, албаны бэлэн байдал, хүчлэн хамгаалалт зэрэг онцлог цаг үеэр ажиллуулсныг тооцоогүй. Нэг ёсондоо цагдаа нарт амралтын өдөр гэж алга.

 

Цагдаагийн алба хаагчийн ажлын ачааллыг зүй зохистой байлгах, ажлын чанарыг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолд заасан нормативын дагуу улсын хэмжээнд орон тоог 2175 офицер, 1138 ахлагч, 104 энгийн ажилтан буюу нийт 3417 алба хаагчаар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааг гаргаж байж. Гэвч одоо болтол ажил хэрэг болоогүй ажээ. Энэ нь цагдаагийн байгууллагын хууль тогтоомжтой холбоотой болохыг судлаачид хэлэх боллоо.

 

Уг нь гурван жилийн өмнөх УИХ-д Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлж, 2013 оны долдугаар сарын 5-нд Цагдаагийн албаны тухай хуулийг баталсан. Гэтэл цагдаагийн байгууллагын хүний нөөц, алба хаагчийн ёс зүй, түүнд хүлээлгэх хариуцлага, нийгмийн баталгаатай холбогдсон эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй байна. Энэ нь Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар  зохицуулах байсан хууль санаачлагчид хуулийн төслөө эргүүлэн татжээ. Одоо цагдаа нарын эрхзүйн байдлыг Төрийн албаны хууль тогтоомжоор л зохицуулж байгаа аж.

 

Ард түмнийхээ аюулгүй байдлын манаанд цаг ямагт зогсдог залуусын ажлын ачаалал тэднийг стресст оруулж, өөрөө анзаарамгүй зан авирын өөрчлөлтэй болж иргэдтэй зөв боловсон харьцахад бэрхшээл бий болгодог гэж сэтгэл судлаачид дүгнэжээ.

 

Цагдаагийн байгуул­лага нь олон нийтийг хамарсан эмх замбааргүй байдлын үед хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд олон нийтээс албаны чиг үүрэгт нь хүндэтгэлтэй хандах, хууль ёсны шаардлагыг нь биелүүлэх эрх зүйн соёл, ухамсар төлөвшсөн байх нь иргэдийн аюулгүй байдлыг хангах цаашлаад эрсдлийг саармагжуулахад чухал нөлөөтэй. Гэтэл 2014, 2015 оны цагдаагийн байгууллагын эрсдлийн үнэлгээний тайланд цагдаагийн алба хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа гүтгүүлэх, доромжлуулах, хүчир­хийлэл, заналхийлэлд өртөх эрсдэл “5” буюу өндөр үнэлгээтэй тогтоогджээ.

 

2016 оны зургадугаар сард зохион байгуулагдах УИХ-ын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын Сонгуулийн үр дүнг улс төрийн нам, хүчнүүд хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь долдугаар сард зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтын /АCEM/-ын цаг хугацааны хувьд давхцаж байгаагаас жагсаал, цуглаан төдийгүй болзошгүй нийтийг хамарсан эмх замбараагүй нөхцөл байдал үүсч болохыг зарим улстөрч, албан тушаалтнууд сануулсаар байна. Тиймээс цагдаагийн алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиар хүлээлгэсэн үүргээ хэлбэрэлтгүй биелүүлэх нөхцлийг хангахын тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг судлаачид хэлж байна.

 

Хууль зүйн яамнаас өнгөрсөн онд УИХ-д өргөн барьсан Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгад цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь бодлогын өөрчлөлттэй уялдуулан шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулагдах улмаар цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаанаас гадна галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зэрэг үйл ажиллагааг тусгаж өгсөн нь цаг үеэ олсон сайн хууль болсон гэж хуульчид дүгнэж байгаа. Тиймээс Цагдаагийн албаны хуу­лийн шинэчилсэн най­руулгыг яаралтай батлахыг Монголын цагдаа нар хүлээсээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • zochin (103.26.194.153)
    tsagdaa hangalt muu bgaa.gehdee tsagdaagiin alban tushaaltnuud jip unaj untei bairand suuj bgaa haanaas mongo horongo bii bolood bgaan sonin.jiriin tsagdaa ni ybgan tegeheet tsagdaa ni zob shiideh gedeg alban tushaaltanguud tes ondoo shiidber gargadag tegheer yaj tsagdaaa d itgeh be.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.12)
    шүүгч прокуорын бүх ажилыг бэлддэг юм шиг санагдсан. тэгсэн мөртлөө ажлын байрны нөхцөл цалин хангамж нь үнэхээр хийсэн ажлаас нь хамаагүй бага. хамгийн эрсдэлтэй бөгөөд хамгийн хүнд нөхцөлтэй хүмүүс шүү төр онцгой анхаарах хэрэгтэй
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    цагдаа нар минь та нарыг маш хүнд үе хүлээж байна. энэ жилийн сонгуулиар цус урсах байх даа. та нарт эрх зүйн орчин байхгүй хүч хэрэглэж болохгүй болохоор зүгээр зогсож байгаад зодуулах л болох вий.
    2016 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.22)
    mal shig ard tumen munhag
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • kkk (202.70.46.221)
    Shaana biz odoo dalimduulj irgediig zoddog huuli oruulsanaa huleej bgaa yumuu hezee ali nasandaa irged tsagdaag gutgej doromjilj baisiin yostoi haa ochij mongolchuud tsagdaagiin ugend ordog ard tumen shuu.zaaval huch heregleh buudah zodoh l yum yarij erguultej bhaar tsagdaa nariin hariltsaa bie zuv avch yavahiig ni ehelj zaaj surgaach.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • zochin (202.21.106.153)
    Tiim shuu tsagdaagiin alba huitend horch haluund halsan ch orgoson tangartaa unench bj ajiilaj bga aguu humuus shuu baharhmaar humuus
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.94.57)
    би цагдаагийн байгууллагад 5 жил ажиллахдаа нэг ч удаа улсын баяр, шинэ жилийг гэр бүлийхэнтэйгээ хамт тэмдэглэж байгаагүй. ямар ч амралтгүй цаг нар байхгүй зүтгэдэг байж дээ.
    2016 оны 01 сарын 25 | Хариулах
    • Зочин
      ivii hoorhii de
      2016 оны 01 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    4 цаг 5 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    6 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    7 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    7 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 49 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    8 цаг 18 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    8 цаг 29 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    8 цаг 48 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    9 цаг 13 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    9 цаг 24 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    9 цаг 45 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    9 цаг 49 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    10 цаг 8 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    10 цаг 29 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    10 цаг 37 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    11 цаг 2 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    11 цаг 9 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    11 цаг 15 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    11 цаг 19 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК