Хүн төрөлхтний их баяр наадам болсон зуны олимпийн наадам хагас жилийн дараа эхлэх гэж байна. Зика вирусын тархалт, хөрөнгө мөнгөний асуудал мөн байгаль орчны бохирдол гээд асар олон саад тотгор Олимпийн наадмыг зохион байгуулагчдын өмнө тулгарч байгаа ч эдгээрийг даван туулж, олимпийг амжилттай зохион байгуулахаа Бразилийн эрх баригчид хэлж байна.
Энэ сарын 2-ны өдөр Олимпийг зохион байгуулагчид хэвлэлийн хурал зохион байгуулж, сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Мөн нээлт болон хаалтын ажиллагааны тасалбарыг худалдаалж эхлэх товыг ч зарлажээ.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар олимпийг зохион байгуулагчид Зика вирусын тархалт болоод бусад өндрөө авсан асуудлуудыг намжааж, олимп амжилттай болж өндөрлөнө гэсэн ойлголтыг хүмүүст өгөхөөр зорьж байгаа аж.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/