зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулгын хэргийг АТГ, ЦЕГ хоёр хамтран шалгаж байгаа аж

2016-4-22
0
ЖИРГЭХ

Энэ сарын 11-ний өдөр "Шинэ төмөр зам" болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийсэн. Ингэхдээ тусгай албаныхныг шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь өнөөдрийг хүртэл хэл ам дагуулсаар байгаа. Нөгөөтэйгүүр эл асуудлыг улс төржүүлэх хандлага их гарч байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Оргил, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хуранлаа Б.Алтанбагана, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Б.Оргил: Сайншанд, төмөр замын хэргийг шалгах явцад залилан мэхлэхээс гадна хууль бус үйл ажиллагаанууд илэрсэн

 

Шалгалтын ажиллагааны талаар мөрдөн байцаагч Б.Оргилын мэдээлж буйгаар "Төмөр замын хэрэгт УЕПГ-ын тушаалаар УЕПГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гашуун сухайт -Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын төслийг "Монголын төмөр зам" ТӨХК-д концессийн гэрээгээр хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг. Энэ хугацаанд ЗТЯ болон "МТЗ" ТӨХК-ийн албан тушаалтнууд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай нэр бүхий компанид хууль бусаар эрхийг олгосон байгаа юм. БНСУ-ын компани уг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахдаа Монгол Улсад гэрээгээр халхавчилж хуурамч бичиг баримт үйлдэж, залилан мэхэлж 20 гаруй сая ам.долларын хохирол учруулсан хэрэг шалгагдаад явж байна. Засгийн газраас 2013 оны гуравдугаар сард 76-р тогтоолоор Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардагдах 14.1 тэрбумыг шийдэж өгсөн байдаг. Дээрх мөнгийг тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар зарцуулсан, мөн онц их хэмжээний хохирол учруулсан хуурамч гүйцэтгэл гаргаж залилан мэхэлсэн асуудал манай хэлтэст шалгагдаж байгаа. Дээр дурдсан хэргүүдийн санхүүжилтийг шалгах явцад зарим аж ахуй нэгж, төрийн өндөр албан тушаалтнуудын туслахаар ажиллаж байсан иргэдийг шалгах зайлшгүй шаардлага гарсан. Эдгээр аж ахуй нэгжүүдийн захирал, нягтлан бодогч болон бусад иргэдийн нэрээр эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгний гүйлгээ хийгдсэн байдаг. Мөн дээр дурьдагдсан төслүүдэд УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан иргэд хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн, мөн шийдвэр гарахад нөлөөлөх албан тушаалд ажиллаж байсан байдаг.

 

Шалгалтын ажиллагааны хүрээнд Баянгол зочид буудлын оффисын өрөөг түрээсэлж байсан "Баялгийн хувь", "Түмэнхишигтэн" гэх аж ахуй нэгжүүдэд нэгжлэгийн ажиллагааг прокурорын зохих зөвшөөрлийн дагуу явагдсан.  Нэр дурдагдсан хоёр компанид УИХ-ын гишүүн Х.Баттулга хувь эзэмшдэг болох нь тогтоогдоогүй" гэсэн юм.

 

Б.Баатархүү: Хуурамч мэдээлэл тараасан нэр бүхий хүмүүсийг шалгаж эхэлсэн

 

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү "Баянгол зочид буудлын байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" компаниудын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийх үйл ажиллагааг энэ сарын 11-нд зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд ташаа мэдээлэл гарсан. Мөрдөн байцаагч нар тухайн компаниудын удирдлагуудад прокрорын зөвшөөрлийг танилцуулж, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй нэгжлэг хийлгэх тухай дээрх байгууллагын удирдлага, албан тушаалтан, өмгөөлөгчдөд нь мэдэгдсэн. Гэвч тэдгээр хүмүүс нэгжлэг хийх нөхцлөөр хангаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Энэ бүхэн тодорхой бичлэг, баримтуудаар нотлогдоно. Үүнтэй холбогдуулаад тухайн мөрдөн шалгах ажиллагаа, нэгжлэг хийх үйл ажиллагааг явуулж байгаа алба хаагчдын аюулгүй байдлын хангах, нөхцлийг бүрдүүлэх замаар Тусгай ажиллагааны газрын долоон алба хаагч, хэв журам хамгаалах албаны гурван алба хаагчийг тухайн байрны хамгаалалтанд ажиллуулсан. Тусгай ажиллагааны газрын үйл ажиллагааны журам, дүрэм гэж бий. Үүнд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд оролцох, тодорхой албан тушаалтны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалтанд ажиллах зэрэг нь чиг үүрэгт нь байдаг. Тухайн үед тусгай ажиллагааны алба хаагчид ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй. Холбогдох эрхзүйн орчных нь хүрээнд нэгжлэгийн үйл ажиллгааг саадгүй явуулах үүднээс оролцуулсан байгаа. Гэтэл шалгалт явуулж байхад хүмүүс зохион байгуулалтайгаар дуудах, гадна нь УИХ-ын гишүүнийг баривчлах гэж байна, 500 цагдаа нэмэлтээр ирнэ гэх мэт ташаа мэдээлэл олон нийтэд түгээж мөрдөн байцаах үйл ажиллагаанд санаатайгаар саад хийсэн.  Тиймээс хуурамч мэдээлэл тараасан нэр бүхий хүмүүсийг хууль тогтоомжийн дагуу шалгах ажлыг эхлүүлж байгаа" гэлээ.

 

Б.Алтанбагана: Тусгай ажиллагааныхан оролцсоноор шалгалтын ажиллагаа амжилттай болсон

 

Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Алтанбагана "Тусгай ажиллагааны газрын дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас тусгай ажиллагаа явуулах дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Хуулийн дагуу үүрэг гүйцэтгэсэн. Цагдаагийн байгууллага болон бусад албадад дэмжлэг үзүүлэх гэдэг үүднээс үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Дэмжлэг үзүүлэн ажилласан долоон алба хаагчийн хувьд ямарваа нэг өдөөн хатгалга хийгээгүй. Ямар учраас тусгай ажиллагааны газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн гэхээр, тэнд үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, мөн тэнд зорчиж байгаа энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр оролцсон. Энэ  үйл ажиллагаанд зарим өдөөн хатгалга, худал мэдээлэл их явж байна. Мэргэн буудагч ажиллуулсан, бөөнөөрөө очиж хүч түрэмгийлсэн зүйл байхгүй. Энэ мэтээр мэдээлж байгаа нь цагдаагийн байгууллагын нэр хүндэд халдах гэсэн үйл явдал болж байна. Тусгай ажиллагааны дүрмийн 3.1.2-т заасны дагуу цагдаагийн байгууллагын хэрэг шалгах ажиллагаандзэвсгийн чанартай мэс ашигласан, орчин тойронд үймээн самуун дэгдээх гэж оролдсон, биеийн хүч алдар хүндээрээ алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тохиолдол бүрт цагдаагийн болон хууль сахиулах бусад байгууллагын хүсэлтээр ЦЕГ-ын даргын тушаалын дагуу үүргээ гүйцэтгэдэг. Дашрамад хэлэхэд, Цагдаагийн тусгай ажиллагааны газар очсон газар бүртээ зэвсэг хэрэглэж, хүчний үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болохгүй. Урьдчилсан сэргийлэх, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын амь нас эрүүл мэндийн хамгаалах хуулиар олгосон үүрэгтэй" гэсэн

 

Ж.Цэцэн: Цагдаагийн байгууллага анх ирэхдээ л тусгай ажиллагааныхантай ирсэн

 

Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч Ж.Цэсэн ирсэн байлаа. Тэрбээр "Цагдаагийн байгууллагынхан өөрсдөө ингэж худал мэдээлэл өгч болохгүй. Нэгжлэг эхлэхээс л би Баянгол зочид буудалд байсан. Цагдаагийн байгууллагынхны өөдөөс байгууллагынхан ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаагийн байгууллагынхан анх ирж, прокурорын зөвшөөрөл танилцуулахдаа л тусгай ажиллагааны албаныхантай ирсэн" гэсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • зочин (122.201.21.97)
    Шинэ төмөр замын 580 сая доллар Х.Баттулга идсэн шүү дээ, ямар ч мэдээлэлгүй иргэд хүртэл мэдээд байна аа, төлүүлэх хэрэгтэй, сайн шалга,
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • бат (103.10.20.87)
    туслахууд нь шийдвэр гаргадаг төр байдаг юм уу
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (103.26.193.15)
    Xereg ilruulelt Altankhuagt oirtoj baigaa um baina Ix sandarch bur control aldsan xaragdana Enxbayariin araas ch yavj dee
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.220)
    Дорлигжавын талийгч охины нэр дээр хэдэн тэрбумын хөрөнгө гарсан биздээ, энэ хөрөнгөтэй нь бас Баттулга холбоотой юмуу, яагаад Чингэсийг огцруулна гээд байгаан
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.220)
    Ингэж сайн ажилладаг цагдаагийн дарга өмнө нь байгаагүй
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.220)
    Чингэсийг овоо ажиллаад ирэхээр мафиуд огцруулах гэж байна хамгаалаарай шударга иргэдээ
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.114.220)
    Монголын цагдаад баяр хүргэе, сайн ажиллаж байна
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • зОчин (59.153.114.220)
    Монголын цагдаа сайн ажиллаж байна өөрөөр энэ Баттулга гэдэг мафийг яаж илчлэх юм бэ хийх ажил тендер бүрээсээ мөнгө идсэн луйварчин
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.41.110)
    TSAGDAA R.CHINGISIG HAMGAALJ SHOU HIIJ BAINA. SHAL HUDLAA . MCS MAN-N BUUNI NOHOI R.CHINGISIG HURDAN HAL
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (202.126.91.95)
    ЗӨВХӨН ЭНЭ ШАЛГАЛТААР 60-ААД ТЭРБУМ ТӨГРӨГ Х.БАТТУЛГА ТҮҮНИЙ ХАМСААТНУУД ЗУВЧУУЛЖ УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЯРУУЛСАН НЬ ТОГТООГДООД БУЙ ЮМ БАЙНА, БАЯНГОЛЫН 2 КОМПАНИЙГ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ, ПРОКУРОРЫН ЗӨДШӨӨРӨЛТЭЙГЭЭР ШАЛГАСАН, УАГДАА ХИЙХ ЁСТОЙ АЖЛАА Л ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ ХИЙСЭН БНА, ГЭТЭЛ САЙД ДОРЛИГЖАВ ЭНЭ ҮЕЭР ЦАГДААГИЙНХАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦЕГ-ЫН ДАРГА ЧИНГИСИЙГ Х.БАТТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР, ТҮҮНТЭЙ НЭГ ФРАКЦ ГЭЖ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТ ЕС-Д ГАРГАСАН НЬ ХУУЛЬ БУС ЮМ, ДОРЛИГЖАВЫН АВИЛГА АВСАН ИДСЭН УУСАН, ЛУЙВРЫГ ШАЛГАВАЛ 10-ААР ТОГТОХГҮЙ ТЭРБУМ ТӨГ ГАРАХ ТУЛ ЧИНГИСИЙГ ЗАЙЛУУЛАХ ОПЕРАЦАА ЭД НАР ЭХЛҮҮЛЖ БНА, ТЭНД ОЧСОН 10 САЯ ДОЛЛАР ДЭЭРЭМДСЭН ГЭГДЭЖ БУЙ ДАГВАДОРЖ, БӨХЧҮҮД, УИХ-ЫН ГИШҮҮД, БАТҮҮЛ, ХУДЛАА МЭДЭЭ ЦУУРХАЛ ТАРААЖ БАЙСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙГ ГЭХ МЭТ ДАЛДАКУУДЫГ БАС ШАЛШАХ ХЭРЭГТЭЙ,
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Tsagdaag demjij baina (202.21.120.62)
    Tsagdaag demjij baina . Toroti ard tumen sh uu dee . Battulga idsen baij ichig ichig . enkhbayar bas . zaluuchuudad muuuuhai ulger uzuulj baina aaaa
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.27.189)
    Солонгосчууд хуурамч баримт бурдуулэхдээ мэргэжилийн новшнууд зайлуул
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.24.40)
    Зөв.Шалгах үйл ажиллагаанд саад хийж байгаа УИХ-н нэр бүхий гишүүд,хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл,тамирчидыг шалга.С1-г бүр илүү шалга.Энхбаярийг баривчлахад ТV-9 оролцоод байсан.Хэвлэл мэдээлэлийнхэн их мөнгө авч худлаа мэдээлэл их тарааж байгаа.Мөн Давгадорж,Баатар гэх мэт хүмүүсийг.Олон түмнийг үймүүлэх зорилготой тэнд очсон.Эдгээр хүмүүс маш муухай харагдаж байна лээ.Баттулгагыгаа улам муухай болгож байна лээ.Батүүл байсан.Ард иргэдийнхээ төлөө ийм зүйл дээр очиход яадаг байнаа.Авто осол байагйлийн үзэгдэл гамшиг түймэр гэх мэтийн очих зүйл дээр очдог билүү.Сайн шалгаж үнэн нүүр царайг нь илчлэх хэрэгтэй.Цагдаа,АТГ-хан чаднаа амжилт.Шударга л хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй.Бүү шантар.Наадуулаа олон юм ярих тусам бүр цаана гартал шалгаад илчлээд өг.
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.112.116)
    Цагдаа бол новш ингээд биеээ өмөөрөөд байдаг юм тусгайхан очсон нь үнэн биздээ байгуулагын санхүүг шалгахдаа тусгайхныг авч очих ямарч шаардлага байгаагүй улс тарч эрх мэдэлтний гар хөл болдогоо хэзээ болих вэ
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.41.194)
    SOLIOR TA NAR TEGJ HUULIIN DAGUU AJILLADAG YUM UU AAN 7 SARIN 1 BOLGOHOO DOHSON BIZ DEE
    2016 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 6 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 18 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 0 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 0 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 0 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 0 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК