С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Төв аймгийн цагдан хорих байранд хорьсноос хойш бараг хагас жил өнгөрөөд байна. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны болон Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар түүнийг хорьж буй нөхцөл байдалтай танилцсан. Гишүүд Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж буйг хэвлэлээр ярьсны дараа буюу С.Зориг агсны төрсөн өдрийг /дөрөвдүгээр сарын 20/ угтуулан түүнийг 461 дүгээр хорих анги руу шилжүүлнэ гэж хуулийн байгууллагаас мэдэгдсэн юм. Гэвч эх сурвалжийн баталж буйгаар сэжигтэн Б.Булганыг өнөөдрийг хүртэл Төв аймгийн мөрдөнд хорьсон хэвээр байна.
Сэтгэгдэл (3)