НӨАТ-ын сугалааны ес дэх тохирол өчигдөр /2016.04.24/ 19:30 цагаас болж, 8,551 азтан тодорсон байна.
Үүнд: 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус тодорчээ. Мөн 7,695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожсон байна.
Энэ удаагийн сугалаанд дөрөвдүгээр сарын 1-нээс 15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг оролцуулжээ.
Азын дугаар: 6780 8111
Супер шагналын дугаар: 5815 2005
Та төлбөрийн баримтаа бүртгүүлсэн бол ebarimt.mn цахим хуудсанд өөрийн эрхээр хандан, хянах самбарынхаа "Сугалаанд хожсон дүн" хэсгээс сугалаанд хожсон эсэхээ харна уу.
20,000 болон 100,000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500,000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд өөрт хамгийн ойр байгаа татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлэх юм байна.
Сэтгэгдэл (1)