Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжиж байгаа

2016-4-25
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж гурван асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол улсын нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Халх гол хөдөө, аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцсэн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт “Манай бүлэг уг асуудылыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. МАН-ын бүлэг анхнаасаа жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг дэмжихгүй явж ирсэн. Бид иргэд хүнээ сонгох ёстой, намын жагсаалтын ард нуугдах нь буруу гэж мэдэгдэж байсан. Энэ байр, сууриа хадгалж Үндсэн хуулийн дээрх шийдвэрийг дэмжлээ. Харин эрх баригч намынхан хэлсэн, ярьснаасаа буцаж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн шийдвэр нь сонгууль ойртсон үед гарсан ч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хугацаанд нь зохион байгуулахад нь ямар нэгэн саад учруулж болохгүй гэж манай бүлэг үзэж байгаа” гэв.

Н.Номтойбаяр: Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх биелэлтийг туйлын хангалтгүй гэж үзэж байгаа

 

Харин Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 2015 онд хэр үр дүнтэй хэрэгжсэн эсэх асуудлаар тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Нийгэм эдийн, засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Засгийн газраас энэ долоо хоногт тайлан тавина. Засгийн газрын зүгээс нийгэм, эдийн засгийн биелэлтийг 76.1 хувьтай хэрэгжсэн гэж үзэж байгаа. Харин Аудитын газар 70 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Харин МАН-ын бүлэг 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх биелэлтийг туйлын хангалтгүй гэж үзэж байгаа. Энэ нь ард түмний амьдралаас харагдаж байгаа. Яагаад хангалтгүй байгаа гэдгийг илтгэх нэг баримт нь нийгэм, эдийн засгийн биелэлтийг хэрэгжүүлдэг Засгийн газар түүнд нь хяналт тавьдаг аудит хоёрын дүгнэлт өөр, өөр гарснаас нь харагдаж байна” гэв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Халх гол хөдөө, аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Халх голыг чөлөөт бүсийн статусаас нь болиулах боломжтой гэв. Учир нь нутгийн гүн дэх их хэмжээний газар нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулж, гадаад зах зээлд экспортлох үйл ажиллагааг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулан онцгой дэглэм тогтоох боломжгүй юм байна. Уг тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын эрх ашиг хангагдаж, улмаар гадаад худалдааны алдагдлыг бууруулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах эдийн засгийн бодлогын агуулгад нийцэх ач холбогдолтой. Түүнчлэн Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь баталгаажих юм байна 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Жагсаалтын 28 мандатыг хэрхэн тойрогт хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

 

 -Үндсэн хуулийн цэцээс жагсаалтын 28 мандатыг хүчингүй болгосон тул энэхүү 28 мандатыг тойрог руу шилжүүлэх ёстой. Тиймээс 26 тойрогтоо 28 мандатаа хувааж өөрөөр хэлбэл хөдөөгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Сонгонохайрхан , Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүргүүдэд нэг мандатыг хувиарлах нь зүйтэй гэж үзэж байна. Ийм байдлаар тойргоо хувиарлах нь зүйтэй байх. Үндсэн хуулинд хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны хүчин зүйлийг харгалзана гэсэн заалт байгаа. Иймээс бид хуулиа барих ёстой.

 

-Ирэх тавдугаар сарын эхээр нэр дэвшигчдийг зарлах ёстой. Тогтолцоог өөрчлөх хугацаа, боломж байгаа юу?

 

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бид хүлээж авах нь зүйтэй. Мэдээж цаг хугацааны хувьд боломжтой.

 

-Сонгууль болох хугацааг хойшлуулж магадгүй гэсэн яриа байна л даа?

 

-2012 онд тойрогт ялагдвал жагсаалт руу гулсаж байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Энэ асуудлаарх шийдвэр 2012 тавдугаар сарын 2-нд гарч байсан юм билээ. Энэхүү шийдвэр гарахад сонгууль хойшлогдоогүй. Саяын шийдвэр бол дөрөвдүгээр сарын 22-нд гарсан. Иймээс цэцийн шийдвэрээс үүдэн сонгуулийн хугацааг хойшлуулах шалтаг шалтгаан болохгүй гэж үзэж байна.

 

-Сонгогчдыг боловсролыг хэрхэн харж байна вэ?

 

 -УИХ-ын сонгууль долоо дахь удаагаа болох гэж байна. Ард иргэд маань хэнийг хэрхэн дэмжинэ гэдэг сонголтоо хийгээд нэгэнт сурчихсан.

 

-Намын жагсаалтыг хууль зөрчиж байгаа гэж үзэж байгааг урагшилсан алхам гэж харж байна уу урагшилсан алхам гэж харж байна уу?

 

- Аль намыг дэмжих вэ, хүнийг дэмжих үү намыг дэмжих үү гэдгээ сонгогчид маань санаал өгөөд сурчихсан. Тийм болохоор сонголтоо тодорхой хийчихсэн байгаа. Тийм болохоор энэ дээр төвөгтэй зүйл гарахгүй байх. Томосгох нь олон хүн сонгох болоод үүнээс болж будилах юм биш байгаа гэдэг асуудал ярьж байх шиг байна. Томосгосон тойргоор сонгууль явуулах уу, жижиг 76 гэсэн тогтолцоогоор сонгууль явуулах уу гэдгээ шийдээгүй байна. Үүнийг шийдсэний дараа хуулийг хэрэгжүүлэх нь СЕХ болон бусад хүмүүсийн үүрэг болно.

 

-Одоогийн хуулиар тавдугаар сарын 5-9-ны хооронд нэр дэвшигчид тодрох ёбстой байгаа. Хуульд өөрчлөлт орвол үүнийг амжуулах нөхцөл боломж хэр байгаа вэ?

 

-Суурь заалт нь хөдөлж байна. Өөрөөр хэлбэл 26 тойрог, 76 мандатаас бүрдэнэ. Түүний 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаас орно гэсэн хуулийн заалт байгаа. Энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас үүнтэй холбоотой Сонгуулийн хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх шаардлага гарч байгаа. Үүнтэй холбогдож нэр дэвшигчийг тодруулах асуудал хойшлохыг үгүйсгэхгүй.

 

-2012 оны сонгуулийг жагсаалтаар сонгосон. Хэрвээ үүнийг хууль зөрчсөн гэж үзэх юм бол өнгөрсөн хугацаанд сонгогдсон УИХ, Засгийн газар хууль бус болж байна уу. Дээрээс цэц яагаад өнөөдөр 2012 онд хууль зөрчөөгүй гэж үзчихээд гэнэт нэг өдөр хууль зөрчлөө гэж үзэж байгаа юм бол. Энэ хэр ёс зүйтэй асуудал вэ?

 

- Цэцийн дүгнэлт хэзээнээс хүчин төгөлдөр болдог вэ гэхээр эргэж үйлчилдэггүй. Маргаан үүсээд цэцийн шийдвэр гаргасан бол тэр цагаас хойш хүчин төгөлдөр үйлчилнэ. Урагшаа нөхөж үйлчилдэггүй. Тийм болохоор өнөөдөр цэцийн дүгнэлт гарсан нь өмнөх хугацаанд жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн, байгуулагдсан Засгийн газрын чадамжтай юу чадамжгүй юу гэдэг асуудалд нөлөөлөхгүй.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.26.105)
    Энэ шийдвэр МАН-д үр өгөөж өгөх нь юу бол.АН-ханд ахиж мад тавиулахын үндэс суурий тавьж байгаа.Мөн жижиг намууд зөв хүмүүс гаргаж чадвал сонгогчид тэднийг сонгоно.МАНАН-с үнхээр залхсан байна.АН МАН 2-г зөьхөн үнэнч намын гишүүд нь сонгохоос бусад хүмүүс цоо шинэ хүмүүсийг сонгох магадлал маш өндөр байгаа.Ашгүй 2 том нам гэж нэрлэдэг луйварчид зайлж амархана даа.
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.121.150)
    МАН-ын хуучин бурхиуд боож үхэх нь ээ,Лүндээ лав л аягүй эсэргүүцэж байгаа гэсэн,хэ хэ хэ
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Иргэн (27.123.214.103)
    Нээрээ л ах нам шиг асуудалд хандсан байна. Үндсэн хуулиа дээдлэх нь дээр. Өнгөрсөн сонгуульд энэ намаас ажлын хэсэгт орж ажилласан Сүхбаатар мэтийн тэнэгүүд тэр хуулийг батлуулсан юм.хариуцлага тооцмоор юмдаа.
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    Н.ЮМТАЙБАЯР ЮУ МЭДЭЖ ДҮГНЭЛТ ХЭЛЭХ БОЛТЛОО ХЭЛД ОРООД БАЙНАА. ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ... АМЬДРАЛАА ТӨВХНҮҮЛ, ТЭГЭЭД ГЭРЭЭ ЗАС, ДАРАА НЬ Л ТӨР ЗАСАГ-ИХ ХУРАЛ ГЭЖ СОЛИОР...
    2016 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ
    35 мин
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
    1 цаг 3 мин
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
    1 цаг 11 мин
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    2 цаг 11 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    3 цаг 3 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    3 цаг 41 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    3 цаг 50 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    4 цаг 12 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    4 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 17 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    4 цаг 21 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    4 цаг 32 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    22 цаг 15 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК