Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр, суурь: Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв үү, буруу юу

2016-4-26
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц хуралдаж УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Үндсэн хуулийн дээрх дүгнэлтийг УИХ энэ долоо хоногтоо багтаа хэлэлцэж шийдвэр гаргана. УИХ хүлээж авбал Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна. Хүлээж авахгүй бол Цэц их суудлаа хуралдуулж баталгаажуулснаар эцсийн шийдвэр гарах юм. Тэгэхээр УИХ ямар ч шийдвэр гаргасан уг дүгнэлт хэрэгжинэ. Тийм тохиолдолд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох байдал байхгүй болох юм.

 

УИХ-ын гишүүдийн зарим нь уг дүгнэл эсэргүүцэж байгаа бол зарим нь дэмжиж байгаа. Ингээд тэдний байр, суурийг хүргэе.


 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах үед улс нэг тойрог, хүнд саналаа өгч сонгоно гэсэн санал гарсан ч дэмжигдээгүй. Мөн Л.Болд нарын гишүүд холимог системийн бүсчилсэн хувилбарыг санал болгосон ч дэмжигдээгүй. Улмаар намууд зөвшилцөөд өнөөдрийн энэ тогтолцоог бий болгосон юм. Энэ хувилбараа улам боловсронгуй болгож ирсэн. Тухайлбал, сүүлд баталсан хуульдаа намууд 28 нэр дэвшигчийнхээ нэрийн жагсаалтыг СЕХ-нд өгнө, СЕХ хувилж хэвлээд сонгогч бүрт өгнө гэсэн заалт оруулсан. Өмнөх сонгуулиар бол аль намаас жагсаалтаар хэн хэн нэр дэвшиж байгааг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэддэг байсан. Энэ удаад бол саналаа өгөхдөө бүх намын жагсаалтыг барьж харж байгаад саналаа өгөх боломжтой болсон. Энэ бол нааштай алхам гэж үзэж байна. Нам бол улс төрийн хувьд гол тоглогч нь. Гэтэл намыг хэт үгүйсгэж хүчгүйдүүлж байгаа нь буруу. Нам өөрөө хүчтэй, зөв, шударга, ил тод байж улс орон хөгжинө. Сайн намтай газар л хөгждөг. Гэтэл одоо хүмүүс сайн лидертэй, муугаар хэлбэл сайн дарангуйлагчтай газар сайн хөгждөг гэж ойлгоод байна. Намын төлөвшилд хувь тэнцүүлж жагсаалтаар сонгох хувилбар их хэрэгтэй. Гэтэл жагсаалтад хамаг бурууг чихээд байна. Жагсаалтад ямар ч үнээр хамаагүй орох гэж оролддог горилогч, түүнийг оруулж байгаа улс төрийн нам, түүнд нь санал өгөөд байгаа сонгогчид жагсаалтыг буруутгах шалтгаан болж байгаа юм. Гэхдээ “барьж, мэдэрч” сонгох шаардлагатай гэсэн нийгмийн сэтгэл зүй давамгайлж байгааг ойлгож байна. Ер нь цаашдаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж ямар ч салаа утгагүй заалттай болгох хэрэгтэй. Төр тогтвортой байгаасай, сонгууль хугацаандаа будилаангүй, шударга болоосой л гэж хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Маш ойлгомжгүй зүйл болчихлоо гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэц 2012 оны сонгуулийн өмнө энэ шийдвэрийнхээ эсрэг шийдвэрийг гаргаж байсан. Тэгэхээр энэ байгууллага Үндсэн хуулийн цэц мөн үү, үгүй юу гэдэг асуулт гарч ирээд байна. ҮХЦ аливаа зүйлийн үнэнийг эцэст нь хүртэл шийдэж өгдөг байх ёстой. Тэгэхээр цэц шугам нэг л байх ёстой. Үндсэн хуулийн иймэрхүү шийдвэрээс болж төр савладаг. 1996 онд Үндсэн хуулийн цэцээс Засгийн газарт УИХ-ын гишүүн ажиллаж болохгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Түүнээс болоод П.Жасрай гуайн Засгийн газарт УИХ-ын гишүүн байж болдог М.Энхсайханы Засгийн газарт байж болдоггүй гэсэн маргаан үүсч байгаа юм. Үндсэн хуулийн цэц яаж ажиллаад байгааг би ойлгодоггүй юм. Үндсэн хуулийн цэцийн өөр, өөр сүбьектив шийдвэрүүдээс нь болж төр их савлаж байна. Ялангуяа сонгууль болохоос зургаан сарын өмнө төр савлаж болохгүй. Тэр дундаа сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Гэтэл хүмүүсийн сонгогдох эрхэнд нь бэрхшээл учруулсан ийм савлагааг цэц гаргана гэдэг төсөөлж болохгүй хариуцлагагүй шийдвэр. Цэцийн тус шийдвэр нь эмэгтэйчүүдийн эсрэг болчихлоо. Учир нь  нэрсийн жагсаалтаар залуу хүмүүсийг улс төрд оруулж, олон нийтэд таниулна хэмээн найдаж байсан. Намууд ялах хүнээ тойрогт өрсөлдүүлнэ гэдэг. Тэр нь далд утгаараа эрэгтэй хүнийг өрсөлдүүлнэ гэсэн үг юм. Тийм  учраас бид жагсаалтад эмэгтэй хүмүүсийг оруулж өг гэж л шахдаг. Энэ жилийн сонгуулиар бид нар 23 эмэгтэйг нэр дэвшүүлэх ёстой байсан. Нам бүр л дор хаяж 10 эмэгтэйг тойрогт тавих байх. Харин 13 хүнийг жагсаалтад оруулах байх гэж найдаж байсан. Гэтэл тэр эмэгтэйн найдлагыг байхгүй болгож байна. УИХ-аас эцсийн шийдвэр яаж гарахыг харна. Хэлэлцэх хүртэл бид дуу хоолойгоо илэрхийлнэ.  Үндсэн хуулийн цэц өдийг хүртэл унтаж байгаад сонгуулийн өмнө сэрж балай шийдвэрийг гаргалаа. Ингэх байсан бол нэгдүгээр сарын 1-ны өдөр бужигнуулахгүй байсан юм. Хэрвээ үндсэн хуулийн цэц намуудын шахалтад орж ийм шийдвэр гаргасан бол хэлэх ёстой. Ард түмнээр ингэж тоглож болохгүй шүү дээ. Манай намын бүлэг дотор уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа олон хүн бий.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: МАХН болон миний байр суурь тун тодорхой. Үндсэн хуулийн тулгуур зарчим дээр үндэслэн шийдвэр гаргаж байх учиртай. Энэ агуулгад тулгуурлан ард түмнээсээ шууд сонгогдох хэлбэрээр буюу 76 том тойргоор сонгох хэлбэрийг МАХН-аас санал болгох болов уу. Энд 500 эвсэл 5 мянган хүн өрсөлдөх үү гэдэг нь хамаагүй. Ард түмэн ухаантай учраас зөв хүмүүсээ сонгочихно. Ийм л байр суурьтай байдаг. Эсвэл жижиг 76 можаритороор явах, нөгөө талд 26 тойргоор 76-г бүрдүүлэх хувилбарууд байгаа. Ямар ч байсан Үндсэн хуулийн тулгуур зарим дээр л үндэслэгдэх ёстой. Жижигчилсэн 76 тойрог бол хамгийн их санал худалдагдах боломжтой зохисгүй хэлбэр. Гэхдээ зарчим ярих юм бол Үндсэн хуулийн цэц хоёр шийдвэр гаргаж байгаа. Ер нь аливаа шүүх, хяналтын байгууллагууд хоёр янзын шийдвэр гаргаад байж болохгүй.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сонгуулийн хуулийн шинэчлэлд ухралт хийснээр эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгүүдийн төлөөллийн сонгогдох эрхэд шууд сөргөөр нөлөөлнө.  Манай улс 2012 онд холимог системээр сонгуулиа хийж хууль тогтоох байгууллагад анх удаа 11 эмэгтэй гишүүнийг сонгосон. Тэд нийгмийн хүсэлт шаардлагад тулгуурласан олон хуулийг санаачлан, ажлын хэсгүүдийг ахалж УИХ-аар батлуулахад сэтгэл зүрхээ зориулан ажилласан. Тухайлбал: Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийсэн томоохон хуулиуд, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг хуулиар зохицуулах нөхцөлийг бүрдүүлж, Гэр бүлийн тухай болон хүчирхийллийн эсрэг дуугарч, эрх зүйн шинэчлэлд эмэгтэйчүүдийн идэвх оролцоо нийгэмд хичнээн үгүйлэгдэж байсныг харуулж байна. Гэтэл эдгээр хуулийг санаачлан батлуулсан 11 эмэгтэй гишүүдийн маань бараг 40 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Энэхүү жагсаалт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтолцоо байсан гэж хэлж болно. Мөн жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй орох боломжтой болдог. Мажоритар тогтолцоо нь эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд халгаатай систем байдгийг олон улс орны судлаачид баталсан бол пропорционал төлөөллийн системийг парламентын засаглал бүхий 60 гаруй улс орон хэрэгжүүлж байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаас гаргасан шийдвэрээр энэ тогтолцоонд өөрчлөлт орвол олон дахин сонгогдсон эрэгтэй улс төрчид болон улс төрийг илүү бохирдуулсан асар их мөнгөний тэмцлийг бий болгоно.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Манай бүлэг уг асуудлыг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. МАН-ын бүлэг анхнаасаа жагсаалтаар УИХ-д сонгогддог байдлыг дэмжихгүй явж ирсэн. Бид иргэд хүнээ сонгох ёстой, намын жагсаалтын ард нуугдах нь буруу гэж мэдэгдэж байсан. Энэ байр, сууриа хадгалж Үндсэн хуулийн дээрх шийдвэрийг дэмжлээ. Харин эрх баригч намынхан хэлсэн, ярьснаасаа буцаж байгаад харамсаж байна. Үндсэн хуулийн шийдвэр нь сонгууль ойртсон үед гарсан ч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хугацаанд нь зохион байгуулахад нь ямар нэгэн саад учруулж болохгүй гэж үзэж байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Soongo (103.229.121.189)
    Жагсаалтаар гарч ирсэн гишүүд болон нас өндөр болсон гишүүд бүгд жагсаалтыг зөвтгөнө, ганцхан асуулт л байна, жагсаалтаар гарч ирсэн гишүүд хэнийг төлөөлөх вэ л гэж асуугаад байна, эсвэл жагсаалтыг хэвээр орхиод дандаа хуулийн боловсролтой хүмүүсийг жагсаалтад оруулж болно, улс төрчид нь тойрогоос гарч ирэх маягаар, яагаад гэвэл их хурал хууль тогтоох дээд байгууллага, хуульчид нь ядаж жагсаалтаар гарч ирж энэ байгууллагын ажлыг урагшлуулж байвал зүгээр байна, арга ядсан хүний үг
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
    • Зочин
      ttim ch yum uu
      2016 оны 04 сарын 27
  • Зочин (76.94.73.18)
    ene xovdiin xujaa baymbatsogtiig buu songooroi.. xoriig bol nairuulna daa,,,
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    manangaal songson deer
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • сонгогч (202.21.106.158)
    жагсаалт гэдэг чинь утгагүй байсан учраас ард түмэнд хүрэхгүй байна,жагсаалтаар та нар мэтийн ажилгүй юмнууд худлаа ярихаас хэтрэхгүй байгаа болохоор ингээд байна шүү дээ.Хэрэв тийм сүрхий юм бол нэрээ дэвшүүлээд сонгогчдоор сонгогдоод гараад ир лдээ.гарч чадаж байвал -шударга болно лдоо
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Балт (103.57.93.210)
    Үндсэн хуулиа барь .та нар эрх зүйт төр гэж их ярьдгаадаа ,одоо яахаараа тэс хөндлөн зогсоод бна Уянга нэгэнтээ одоо бгаа хуулиуд өөриин хүчин чадлаа шавхаж дуусаагүй гэж Зөв хэлсэн дээ.Жагсаалт бол үндсээрээ буруу .Лүндээ дурак угаасаа бөөрөнхии ,энэ хөвсгөлиин хүүхэн орон гаран Одонтуяа тойрогт гарч ирнэ .хамгиин гол аюул олгархи луйварчидыг хаах естой .АН нэртэй анархууд ямар амьтадаас бүрддэг билээ .МАН гарууд гөлөнгөр шиидвэр муутай удаан.Муугаа мэдэхгүй олон луй варчин шургалуулсан .гэхмэт
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • сонор сэрэмжтэй байх цаг иржээ (112.72.12.22)
    Элбэгдорж МАН-тай хуйвалдаж Цэцээр ийм тоглоомын шийдвэр гаргууллаа гээд хэлчих зүрх зоригтой гишүүн алга уу Эмэгтэй гишүүд минь эцсээ хүртэл явах хэрэгтэй бусуу Одоо янз бүрийн асуудлаар дуугарвал Инэр дэвшихгүй хаягдана гээд хүн бүр айдас хүйдэст автаж байна Тоглоомын Цэц буюу түүгээр тоглогч энэ нөхцөл байдлыг сайтар тооцсон нь мэдээж Монголд иймэрхүү аргаар засийн эрхээр наадаад байх өргөн боломж байгааг тоглогч ашиглаад харин ИХ мад тавиулсаар суух нь иргэдэд тод харагдах боллоо Мөнгөөр худалдаж авах хүмүүс ИХ-д хаалтгүй орж ирээд бүхнийг санаан дураар бужигнуулах нь илт боллоо Иргэний байгууллагууд сонгуулийн хуулийн эсрэг цэцийн шийдвэрийн эсрэг тэмцэхгүй бол Монголын төр ердөө тоглоомын төр болох нигуур бүрдэж эхлээд байнадаа
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • өлзийбүрэн (202.55.191.130)
    одонтуяа оюунгэрэл мэтийн балай авгайчуудыг хэн сонгох вэ дээ. үнэхээр хүчирхэг эмэгтэй болон залуучуудыг бол дэмжилгүй яахав. ийм муусайн авгай нар чадалгүй байж тойрогт өрсөлдөөд гарахгүйгээ мэдээд жагсаалтын цаана нуугдах гэж байхгүй юу муу лаларууд. горьдсоны чинь гарз авгай нар аа улс төрөөс зайлаарай та нар
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
    • Өлзийбүрэнд хэлэх зүйл байна.
      битгий ХУЦААД БАЙ ЧИ. чи тийм л лаг юм бол Улсынхаа төлөө юу хийсэн юм. чиний ТЭР лаг авгайчууд чинь хаана байна. Чадаж байгаа нэгэндээ битгий атаархаж ЧИЦАГА ЦАРАЙЛААД БАЙ ЧИ.
      2016 оны 04 сарын 26
  • ХУУЛЬЧ (202.9.40.135)
    76 ГИШҮҮНЭЭ НИЙТ СОНГОГЧИДООРОО СОНГУУЛЧИХ ҮҮНИЙГ СОНГУУЛИЙН НЭГ ТОЙРОГ ГЭЖ ҮЗДЭГ БИЗДЭЭ тэртэй тэргүй АН,МАН,МАХН -аас гээд л76 хүнээ шагсаана ???
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Oyungerelyn zev shuudee Emegteichuud bolon zaluu zev xumuus garch irj ene uls ornyg bosgox bolxoos Jenko Battulga metiin terees xulgailj mengetei bolson luivarchinguud xulgailsan mengee toirgyn lumpenguuded taraagaad l terd garch ireed daxin terees xulgailax l zamruugaa yavdag bizdee Ene tsets gej xeny erx ashgyn telee ajlaad bainaa Tsetsed bas xulgaichuud baigaa tul bugdiig zailuulax yostoi
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.95.176)
    Авгай нар!!!!
    2016 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ
    35 мин
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
    1 цаг 2 мин
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
    1 цаг 10 мин
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    2 цаг 11 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    3 цаг 3 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    3 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    3 цаг 41 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    3 цаг 50 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    4 цаг 11 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    4 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 17 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    4 цаг 21 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    4 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    4 цаг 32 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    22 цаг 14 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК