Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яагаад томсгосон 26 бус, жижиг 76-г сонгох ёстой вэ?

2016-4-27
0
ЖИРГЭХ

Энэ удаагийн сонгууль 2012 оныхоос өөр тогтолцоогоор явах нь тодорхой болж ирлээ. 2012 оны сонгуулийн тогтолцоо нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдгийг Цэц хүлээн зөвшөөрснөөр ийнхүү Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс аргагүй болоод байна. Ингээд холимог тогтолцоог бус, 100 хувь мажоритар тогтолцоог сонгох нь тодорхой болов. Гагцхүү мажоритар тогтолцоо нь ямар хэлбэртэй байх вэ гэдгийг шийдэх л үлдлээ. Өөрөөр хэлбэл, тойрог, мандатыг хэрхэн хуваарилах вэ гэх ганцхан асуултад УИХ хариулт өгнө гэсэн үг. Жижиг 76 тойрог, олон мандаттай томсгосон 26 тойрог гэх хоёр хувилбар бий. Гарч буй мэдээллээс үзвэл, улс төрийн хоёр гол нам болох АН, МАН-ын зүгээс жижиг 76 тойрогтой, нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоог илүүд үзэж буй гэх. Энэ чиглэлд тохиролцоо, ойлголцолууд ч хийгдсэн тухай дуулдаж байна. Жагсаалтын 28-ыг жижиг 76 тойрогт нэмж хуваарилах бөгөөд ингэхдээ нийслэлд 14, орон нутагт мөн 14-ыг хуваахаар санал гаргажээ. МАН-ынхан тойргийн тоог өөрчлөхгүйгээр нийслэлд найм, орон нутагт 20 мандатыг хуваарилах ёстой гэх байр суурь илэрхийлсэн. АН болохоор хотод 18, хөдөөд 10 мандат хуваарилах санал гаргасан. Энэ нь мэдээж улс төрийн шийдэл болохоос бодлогын шийдэл хараахан биш болов уу. Уг байр суурь нь МАН нийслэлд гэхээсээ илүү хөдөө, орон нутагт өөрсдийн дэмжигчид илүү байгаа гэж үзсэнтэй холбоотой. АН ч ялгаагүй хөдөөд бус, хотод дэмжигчтэй гэж тооцож буй.  

Тиймд урьдчилсан байдлаар тохироод буй жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцооны давуу болоод сул тал нь юу вэ. Эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн гол төлөв хоёр гол намын хооронд өрнөдөг. Ийм байдал нь АН болон МАН-д ашигтай учраас үүнийг тэд сул тал гэж харахгүй байгаа нь лавтай. Харин ч аль нэг нь эрх мэдлийг гартаа илүү төвлөрүүлэх боломж олдоно. Нөгөө нь хүчтэй сөрөг хүчин байх бололцоо бүрдэнэ. Гэтэл ойрын жилүүдэд болсон сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ болон Засгийн газрууд ямар хүнд хэцүү сорилттой тулгарсныг зарим талаар сонгуулийн тогтолцоотой ч холбож болно. Илт давамгай хувиар ялалт байгуулаагүй тохиолдолд арай олон санал авсан нам нь төрийн эрхийг барихаасаа илүүтэй, бусдын ая эвийг олох, тал засах, эрх мэдэл хуваалцах гэж үйл тамаа цайсан нь нэгэнт нууц биш. 

 

Мажоритар тогтолцооны хамгийн гол согог нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас нэр дэвшигч дэмжлэг багатай байсан ч сонгогдох магадлалтай.

Тухайлбал, АН өнгөрсөн дөрвөн жилд ийм зовлонг хангалттай амслаа. МАН ч тийм бэрхшээлийн дундуур туучиж өнгөрсөн удаатай. Мажоритар тогтолцооны хамгийн гол согог нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас нэр дэвшигч дэмжлэг багатай байсан ч сонгогдох магадлалтай. Мөн нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авахад л УИХ-д үнэмлэхүй олонхи болох бололцоог энэ тогтолцоо олгодог. Үүний хамгийн тод жишээ нь 2000 оны сонгуулийн дүнд МАХН нийт сонгогчийн 50.03 хувийн санал авсан атлаа 76 суудлын 72-ыг нь авчээ. Мандатын тоо тэнцүү биш учраас нийлбэрээрээ бусад нам ард түмнээс хэдэн санал авсныг тооцоолох бололцоогүй байсан гэдэг. Тухайн үеийн ардчилсан хүчин нийт сонгогчийн 40 орчим хувийн саналыг авсан атлаа ердөө тавхан суудал авч байсан гэсэн үг. Үүгээрээ дан мажоритар бол дэмий юм байна гэж үзсэн. 2012 онд холимог тогтолцоог сонгосны нэг шалтгаан нь энэ байсан. Гэвч холимог тогтолцоогоор сонгууль явуулж намдаа санал авахаар сонгогчдын санал зөв тусгагдаж байгаа хэрнээ олонхи бүрдэхгүй нөхцөл үүсдэг. Нэг нь 40, нөгөө нь 30, үлдсэн нь 20, 10 хувь гэх байдлаар сонгогчдын санал нам хүчнүүдэд хуваагдсанаар тэдний хэн нь ч олонхи болохгүй. Тэгэхээр үргэлж эвслийн Засгийн газар бүрдэж таарна. Эрээвэр хураавраас бүтсэн Засгийн газар тогтвортой байна гэж байхгүй. Ийм л учраас явж явж мажоритар нь дээр юм байна гэдэг шийдэл дээр бууж байх шиг. 


Гагцхүү ямар мажоритар байх нь зөв бэ. Томсгосон тойргоос илүү жижиг 76 нь Монгол Улсад тохирно гэх хандлага бий. Томсгох нь нэг сонгогч олон хүн сонгох болдгоос үүдэж будилах, ончтой байх чанар алдагддаг сул талтай. Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах нь өөр олон сул талтай байдаг ажээ. 2008 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор 26 тойрогт 356 хүний нэр саналын хуудсанд бичигдсэний 311 нь улс төрийн нам, эвслээс, 45 нь бие даан нэр дэвшигч байснаас 66 нь эмэгтэй нэр дэвшигчид байв. Ингээд МАХН (Одоогийн МАН)-аас 39, Ардчилсан намаас 25, ИЗН-аас 1, бие даан нэр дэвшсэн 1 хүн тус тус сонгогдсон байна. Нэг сонгогч олон нэр дэвшигчид саналаа өгөх эрхтэй болсноор нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болж, эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан гэж шүүмжлэл дагуулсан сонгууль л даа. Энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах ямар ч боломжгүй байсан гэдэг. Эцэстээ сонгуулийн үр дүнд үл итгэсэн иргэдийн жагсаал болж, Монгол Улс анх удаа сонгуулиас үүдсэн үймээнд автаж, онц байдал зарлан таван хүний амь эрсэдсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг бас ажиглагдсан билээ. Тиймээс нэг мандаттай 76 тойргоор сонгууль явуулах зарчмыг илүү дээр гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. 


МАН-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг эхлэх үеэс л 100 хувь мажоритар буюу нэг тойрог, нэг мандат гэсэн системийг дэмжиж байсан. Магадгүй тэд 2000 оны ялалтаа зүүдэлж байж болох юм. Жижиг мажоритар тогтолцоогоор явагдсан тэр сонгуульд 602 хүн нэр дэвшсэнээс 575 нь улс төрийн 13 нам, гурван эвслээс, 27 нь бие даан нэр дэвшигчид оролцов. Ингээд МАН 72 суудал авч байлаа. Харин өнөөдөр ийм зүүдээр АН ч ялгаагүй өөрийгөө шагнаж буй. Тэдний байр суурь уг нь 48:28 байсан. Эрх баригч намын хувьд намынхаа нэрээр нэлээд санал татаж чадна гэж найдаж байсан хэрэг л дээ. Одоо энэ байр сууриа өөрчлөхөөс аргагүй болсон. Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл бол тухайн намын рейтинг. Ирэх сонгуульд ялагдаж ч магадгүй нөхцөл байдал үүссэнийг эрх баригч нам соргог анзаарч, үүнээс үүдэлтэйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх санаархлаа Үндсэн хуулийн цэцээр дамжуулж хэрэгжүүлж байна гэж хардах улс төрийн нам, улстөрчид бий юм.  Үнэхээр ч улс төрийн намууд, тэр дундаа АН, МАН-ын рейтинг бага байгаа үед жижиг 76 гэх хувилбар нь илүү ашигтай. Тухайн тойрогтоо нэр хүндтэй хүнээ олж нэр дэвшүүлэхэд л намын рейтингээс хамаарахгүйгээр сонгогдоод гараад ирэх боломжтой. Жижиг гэгдэх тухайн тойрогтоо л нэр хүндтэй, олон хүний санал авч чадах хүн байвал бөх, уяач, дуучин байх нь хамаагүй. Намын өмнөөс илгээх бодлого баримтална гэж ойлгож болно. Ийм нөхцөлд аймаг, сумандаа дархлагдсан хурган улстөрчид илүү жин дарах боломжтой гэдэг нь мэдээж. 


Ингэж сонгогдох хувь улстөрчдийн олон­логоор нам төрийн эрхийг барих хэмжээнд ялалт байгуулж болно гэсэн логик бас байгааг үгүйсгэхгүй. Энэ мэт олон шалтгаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа том биш, жижиг тойрог бүхий мажоритар болгон өөрчлөх магадлалтай байна. 


Эцэст нь яагаад жижиг 76 буюу нэг тойрог-нэг мандат бүхий мажоритар тогтолцоо нь илүү дээр вэ гэдэгт товч хариулт өгье. Олон мандаттай 26 том тойргоор сонгууль явуулсан тохиолдолд сонгогчдын тэгш эрх ноцтой зөрчигддөг. Уг нь хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалж, өгч байгаа саналынх нь жин адилхан байх ёстой. Энэ сонгуулийн үнэт чанар. Гэтэл олон мандаттай томсгосон тойргоор бол Өмнөговийн сонгогчид ганцхан хүнийг сонгож саналаа өгч байхад нийслэлийн нэг дүүргийн сонгогч гурван хүний нэрийг дугуйлдаг байх жишээтэй. Эсвэл хоёр аймагт нийлээд ганцхан мандат оногдож байхад нэг дүүрэгт гурван мандат оноодог. Энэ мэт ялгаатай санал өгөх нь байж болшгүй жишиг. Тэгвэл жижиг 76 тойрогт ийм чанар бараг л байхгүй. Хүн ам болоод засаг захиргааны нэгжид үндэслэсэн 76 тойрог болгон хуваадаг учраас. Томсгосон тойрогт нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, нэгийгээ татаж унагадаг бол жижиг 76-д тийм үзэгдэл гарахгүй. Харин ч эсрэгээрээ нэг намаас нэр дэвшигчид баг болж, мөрийн хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг. 

 

“Буцах хаяг, буух эзэнгүй”, сонгосон сонгогчгүй УИХ-ын гишүүн хэрхэн хангалтгүй ажилладгийг бид өнгөрсөн дөрвөн жилд бас харлаа.

Олон мандаттай том тойргийн хамгийн том сул тал нь сонгогч будилах тохиолдол ихээс гадна хүссэн хүнээ дугуйлахын зэрэгцээ хүсээгүй, сайн мэдэхгүй хүнийхээ төлөө хүртэл санал өгөхөд хүрдэг дутагдалтай. Харин сонгогчийн боловсрол, эрх талаасаа жижиг 76 гэх хувилбар нь хамаагүй илүү боломжуудыг олгодог. Ядаж л сонгогч хэнийг сонгохоо мэддэг. Энэ тухайд “Танихгүй бурханаас таньдаг чөтгөр” дээр гэж эртнээсээ хэлж ирсэн үгтэй ард түмэн бол монголчууд. Мөн сонгогч, сонгогдсон гишүүн хоёрын дунд эргэх холбоо бий болдог нь маш том давуу тал. “Эргээд ирэх нүүртэй” байхын тулд сонгогдсон гишүүн өөрийн тойргоо тойглодог. Үүнийг төсвийн мөнгийг тойрогтоо татлаа, жалга довны бодлого хэрэгжүүллээ гэж шүүмжилдэг л дээ. Гэвч “буцах хаяг, буух эзэнгүй”, сонгосон сонгогчгүй УИХ-ын гишүүн хэрхэн хангалтгүй ажилладгийг бид өнгөрсөн дөрвөн жилд бас харлаа. Тиймд төр засгийн бодлогыг алагчлалгүй хэрэгжүүлэх, хүртээх үүднээс авч үзвэл бас ч тийм буруу жишиг биш санагдана. 


Томсгосон 26 тойргийг бус, жижиг 76-г сонгох хамгийн сүүлчийн шалтгаан бол одоо болох сонгуулийн хугацаа юм. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног байхаар хуульчлан баталсан. Гэтэл энэ хугацаанд томсгосон тойрогт олон нэр дэвшигч танигдаж амжихгүй. Ингэснээр сонгогчид буруу сонголт хийх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Харин жижиг 76-д нэг бол танигдсан хүн нь л нэр дэвшинэ, эс бол богино хугацаанд танигдаж бас амжина. Ард түмэн “Хэн нь хэн бэ” гэдгийг мэдэж сонголтоо хийнэ. Энэ чинь л бид хэнийг төр засагтаа төлөөллөө болгож илгээх вэ гэдгийн гол шалгуур мөн билээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөөс аргагүй болсон энэ үед УИХ-ын эрхэм гишүүд хамгийн зөв хувилбарыг олж хатгана гэж найдахаас.

 

Д.ДАМДИНЖАВ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ХУУЛЬЧ (202.9.40.135)
    НЭГ ТОЙРОГ гэвэл Монгол улсыг нэг тойрог гэж үзээд НАМ БҮРЭЭС ДЭВШҮҮЛСЭН 76 НЭР ДЭВШИГЧЭЭС ӨӨРИЙН СОНГОЛТООР 76 ХҮНИЙГ АРД НИЙТЭЭР СОНГО ГЭСЭН ҮГ ШҮҮДЭЭ??? Дамдинжав та битгий буруу ойлголт уншигчиддаа өгөөрэй???
    2016 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ
    35 мин
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
    1 цаг 3 мин
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
    1 цаг 11 мин
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    2 цаг 11 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    3 цаг 3 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
    3 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
    3 цаг 41 мин
  • Урьхан хочит Б.Чинбат Монгол Улсын иргэний эзэмшлийн компанийх нь тусгай зөвшөөрлийг дээрэмдэхийн тулд хууль хяналтынхантай нийлж иргэн В.Ганзоригт хилс хэрэг үүрүүлж хууль бусаар цагдан хориулсан уу...
    3 цаг 50 мин
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
    4 цаг 12 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    4 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 17 мин
  • Хятадын “Чанъэ-7” сарны нислэгийг хойшлуулжээ
    4 цаг 21 мин
  • Өнөөдөр хаагуур цахилгаан ХЯЗГААРЛАХ вэ?
    4 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан, бороо орохгүй
    4 цаг 32 мин
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    22 цаг 15 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    Өчигдөр 11 цаг 48 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК