Дорнод аймгийн Буйр нуурт загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 24-ны өдөр гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ. Мөн тэдний унаж явсан завийг олсон байна. Үлдсэн гурван хүний цогцсыг олохоор ОБЕГ, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид хамтран ажиллаж байна.
Нас барсан иргэд 26-42 настай байсан бөгөөд тус аймгийн уугуул иргэд аж.