Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрхэм гишүүн та надад юу өгөх вэ?

2016-5-06
0
ЖИРГЭХ

Дахиад та нэр дэвшигчдээс ийн нэхвэл бид бүгдээрээ сүйрэх хэмжээнд хүрчихсэн шүү, эрхэм сонгогчид оо...


Хороо хорин, хөдөө орон нутаг, ер хаа ч ялгаагүй сонгогчид, иргэд олон УИХ-ын гишүүдээс нэгэн нийтлэг хүсэлт, шаардлага тавьдаг. Тэр нь, "Эрхэм гишүүн Та", эсвэл


"Эрхэм нэр дэвшигч Та"


- манай дүүрэгт юу өгөх вэ? Автобусны буудлыг ойртуулах уу? Ахмадын асрамжийн газар барьж өгөх үү? Үйлчилгээний төв яах вэ?


- манай аймагт юу өгөх вэ? Чуулгын барилга барьж өгөх үү? Үр тарианы зээллэг өгөх үү?
- манай суманд юу өгөх вэ? Уяачдад хурдан азарга Зүүн талаас хүргэж ирэх үү? Дотуур байрны дээврийг засаж өгөх үү?
- манай баг, хэсэгт юу өгөх вэ? Багийн эмч нарыг Эрээнд аялуулах уу? Зээл өгөх үү? Худаг гаргах уу?
- Манай гэрт, надад юу өгөх вэ? Ямар гарын бэлэг өгөх вэ? Миний хүүхдийг их дээд сургуульд тэтгэлэгтэй сургаж өгөх үү?
.

ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ?
ҮГҮЙ ОГТ БОЛОХГҮЙ...



Ерөнхий, дам утгаараа бол байж болно, тухайлбал, улс орон хөгжвөл сонгогч иргэн Таны тойрогт ч, гэрт ч, өөрт ч нь үр ашгаа өгнө. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн, нам улс орноо хөгжүүлэх зөв бодлого, хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлбэл өрх гэрт ямар нэгэн хэлбэрээр очино.


Харин шууд утгаараа буюу материаллаг амлалт бол огт байж боломгүй асуулт, хүсэлт юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнхдээ ийм л асуулт, хүсэлт тавьдаг.


ЯАГААД ИЙМ ХҮСЭЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?



1. УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд тухайн тойрогтоо ямар нэгэн бодит юм өгөх нь боломжгүй юм. УИХ-ын үүрэгт ч, эрхэм гишүүний үүрэгт ч тийм юм огт байхгүй. Хууль эрхзүйн талаасаа боломжгүй. УИХ-ын гишүүн нь тойрог дүүргийн, сум хорооны, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй биш, улс орны хэмжээний бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хуулийн бодлогыг барих, хуульчлан тогтоож өгөх, хууль батлах үүрэгтэй хүмүүс. Харин орон нутгийн асуудлуудыг зохицуулах үүргийг хүлээлсэн шат шатны засаг захиргааны байгууллагууд гэж бий. Суман засаг дарга, аймаг, дүүргийн засаг дарга нарын хийх ажлыг УИХ-ын гишүүн хийх ёсгүй.


2. Угаасаа ийнхүү тойрогтоо, дүүрэгтээ, аймагтаа, сум, хороо, багт тохирсон ямар нэгэн юм амлах нь утга учиргүйгээр барахгүй маш их хортой үр дагавартай зүйл. Яагаад гэвэл, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, стратеги зорилт гэдэг зүйлийг байхгүй болгож, жижиглэн тасчиж, аймаг орон нутаг дүүрэг рүүгээ онцгой ач холбогдол багатай зүйлд зөөдөг, тараан цацдаг бараг солиотой гэмээр үзэгдлийг бий болгож байгаа юм. Монгол Улс хөгжвөл танай сум дүүрэг, аймаг тойрог ч мөн адил хөгжиж таарна. Аймаг, дүүрэг, сонгуулийн тойрог гэдэг нь тусгаар улс биш, тусгаар тойрог биш. Монгол Улс бол Холбооны улс биш. Зөвхөн Сонгогч иргэн Таны сум, хороо, дүүрэг, аймаг л хөгжсөнөөр улс хөгждөг юм биш. Эсрэгээрээ улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт үр дүнтэй хэрэгжиж байж Таны аймаг, сум, дүүрэг хөгждөг гарцаагүй хуультай.


Өнгөрсөн он жилүүдэд бид дотоодынхоо бензиний 60 хувийг хангах хүчин чадал бүхий дунд оврын Нефт боловсруулах 2 үйлдвэр, Аж Үйлдвэрийн Парк босгох хөрөнгө, хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих хөрөнгийг жижиглээд тараагаад цацчихсан. Үр дүн маш бага, том утгаар нь харвал маш их хохиролтой. Хэрвээ бид дотоодынхоо Нефтийн хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болчихвол гурван том ашиг гарна.


- суурь үнэ бууна,
- долларын гадагшаа урсгал багасна, бид жилд 1.2-1.4 тэрбум долларыг бензин, шатахуун худалдан авахад зардаг.
- ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.


Ийнхүү суурь үнэ болон долларын ханш буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ бууна, энэ нь тухайн сумын сургуулийн дээвэр зассанаас 1000 дахин ашигтай, үр дүнд нь тодорхой хугацааны дараа сургууль зөвхөн дээврээ янзлуулах төдий биш цоо шинэ сургууль ч барих боломжтой болно. Гэх мэт...


Аж үйлдвэрийн парк, хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэх мэтийн ЭЗ-ийн үр ашгийн тухайд бол бүр ч ярилтгүй. Гэтэл бид энэ том том АШИГ, том том зорилтоо аймаг сум, дүүрэгтээ тарааж цацчихаад, тэгээд дараа нь улс хөгжихгүй байна, яагаад тэр вэ хэмээн гайхаж сууцгаах...


Чухам тиймээс л тойргуудад үр ашиг багатай, өнөө маргаашийг аргацаасан зүйлийг амлах, нөгөө талаас нэхэх нь МАШ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ, бараг гамшиг гэж хэлэхэд болно. Бид эрх ашгаа, зайлшгүй эн тэргүүнд хийх ажлаа эрэмблэх шаардлагатай.


Монгол Улсын сум бүхэнд ахмадын байр, хороо бүхэнд сагсны талбай юуны өмнө хэрэгтэй юу, Нефтийн үйлдвэр, мах боловсруулах комбинат юуны өмнө хэрэгтэй юу гэдгээ мэддэг байх хэрэгтэй.


Эхлээд Нефтийнхээ үйлдвэрийг, махныхаа комбинатыг барьчихаад, түүнийхээ үр ашгаас тэр сүм бүрд ахмадынхаа байрыг, сагсныхаа талбайг барих нь гарцаагүй зөв алхам. Харин байгаа жаахан мөнгөөрөө ахмадын байр, сагсны талбай барьчихаад, дараа нь яахаа мэдэхгүй тэнгэрээс алгаа тосоод суудаг нь гэнэн бөгөөд тэнэг явдал.


3. Тойрогтоо юм амладаг, амлуулдаг, нэхдэг явдлын гай гамшгийг дурдаад барахгүй. Өнгөрсөн 2015 оны сүүлээр зарим гишүүд тойрогтоо баахан юм тараав. Өөрийн зурагтай бидон, усны сав, аяга, мөнгө, нүүрс, бурхан, ном, СиДи, зураг, календар, хоол иддэг савх, суварга гээд тарааж болох бүхнийг л тараалаа. Иргэд, сонгогчид маань нэг удаа ийм жижиг сажиг зүйл аваад сайхан байж болно, гэтэл бэлгэнд авсан ганц савхныхаа төлөөсөнд та бүхэн бүтэн 4 жилийн идэх хоолныхоо хэмжээний төлбөрийг төлж байгаагаа ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ тарааж буй зүйлсийн үнэ өртөг нь хэд гэж бодно. Хэдэн зуун саяас, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Сонгогч Та бүхэнд учиргүй хайртайдаа, сэтгэл дотно байгаадаа ийнхүү сая сая төгрөгөө тарааж байна гэж бодож байна уу? Үгүй юм. Ердөө л та бүхэнд таалагдаж, саналыг чинь худалдан авах гэж оролдож буй хамгийн зальжин, овтой, хууль бус, эрээгүй оролдлого.


Зуу зуун саяар нь бэлгээ тараасан тэдгээр хүмүүс түүнээ нөхөж авна, бүр хэд нугалж авна. Гэхдээ хаанаас гээч, төрийн халааснаас, тодруулж хэлбэл та бүхний халааснаас, тогоотой хоолноос буцааж авна. Тэгээд тэд баяждаг, харин та бүхний амьдрал хүнд хэвээр л үлддэг. Нэг савх, нэг бидон авснаар Таны амьдрал сайжирчихгүй. Харин төр улсын бодлого зөв, түвшин явж байж Таны амьдрал сайжирна. Эрхэм сонгогч Та - нэр дэвшигчээс, эрхэм гишүүнээс "Манай тойрогт, сумд, аймагт, надад юу өгөх вэ?" гэж нэхснээрээ өөрийгөө ч, улсаа ч хорлож буй хэрэг. .


ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?



Ихэнх хүмүүс үүнийг сонгуулийн мажоратор тогтолцоотой холбож тайлбарладаг. Гэхдээ 100 хувь биш юм. Ямар ч тогтолцоонд муу болон сайн тал бий. Гол нь ард олны аж амьдралын хүнд байдлыг овжноор ашиглаж буй нэр дэвшигчид, эрхэм гишүүдийн увиагүй шуналтай явдал, эрх ашгаа эрэмбэлэх чадваргүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой. Олон түмнийг тэгэж сургаж, үүнээс өөрөөр байх ёсгүй мэт болтол нь завхруулж, дампууруулсан байна. Муу зан сургачихаж...


Тэгээд ард нь "Ямар ард түмэн байна, тийм л удирдлага байдаг" хэмээн ард олныгоо дооглон тохуурхаж инээлдэх.


Энэ бол бараг 100 хувь манай улс төрчдийн алдаа. Хувь хүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад сонгуулийн тогтолцоо чухал нөлөөтэй, гэвч хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч олон сул тал байгаа. Харамсалтай нь ямар ч сайхан тогтолцоог ямар ч муухайгаар харагдуулж чадах чадвар манай өнөөдрийн дампуурсан улс төр, улс төрийн нам, улс төрчдөд хангалттай байна.


Одоо нэгэнт жижиглэсэн мажоратор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар боллоо. УИХ тэгэж шийдэв. Цаана нь намуудын далд давхар тооцоонууд бий. Тэдгээрийн тухай олныг өгүүлэх нь илүүц биз. Уг нь хүнээ зөв олоод сонгочихвол өнөөдрийн нөхцөлд шууд сонгох нь илүү ч үр ашигтай байж магад.


Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та "Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?" гэж асуугаарай, бас нэхээрэй.


Б.Наминчимэд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.21.118.98)
    Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ? гэж асуугаарай, бас нэхээрэй....МАШ ЗӨВ САНАА ДЭВШҮҮЛСЭН БАЙНА ДАА...ДААН Ч НӨГӨӨ ДҮҮЛ НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙДАГ НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ...
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (194.230.155.119)
    Mash zuv odoo bol humuus yum taraaval avaad l bai. Harin songohdoo bol uzegdeegui nuur tsarai bval moriin hutulburiin sain Har bolomjtoi bol tegeel guitsee.....aa ene huuchin ulig boltloo suusan luivarchid bol hudlaa shuu. Bid eh orongui boloh n bn shuu.odoo shinechlehgui bol oroitloo.!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.4.17)
    manan baigaa tsagt mongol uudluhguiee
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.13)
    ИХ-ын гишүүний дархан эрхийг цуцлах хэрэгтэй.Энгийн иргэнээс тэр хууль санаачлах,батлах давуу эрх эдлэхээс төрийг өөрийн бизнес,хөрөнгө мөнгөө аривжуулах,гэр орон,авгай хүүхдэд үйлчлэх хэрэгсэл болгох,аливаа хариуцлагаас мултрах тийм давуу эрх эдлэх ёсгүй.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.40.51)
    одоо зөвхөн амьд хэрэгжих хуулиа батал бүрэн эрх энэ тэрээ цуцал тусгай хангамж гадаадад төсвийн мөнгөөр эмчлүүлэх байр орон сууц авах туршлага судлах нэрээр гадаадад дэлгүүр хэсэх үйлдэл дээрээ баригдахгүй хулгай хийж үл болно гадны гар хөл болох эх орноосоо урвах тендерт оролцохгүй байх оролцвол хахууль авсан гэж үзэх ёстой
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
    • UHOdllxh
      1
      2016 оны 05 сарын 06
  • Зочин (122.201.21.43)
    Хаа байна тэр сэтгүүл зүйн ёс зүй энэ арай дэндэнэ ээ та бүхэн одоо ер сэтгүүлч гэх нэр зүүхээ боливол яасан юм. Хүнд хэрэгтэй улс орноо өөд нь татах жишээ болох мэдээллийг ард түмэнд өгөхөөс илүүтэй дан хар энергитэй аль болж бүтэхгүй гэсэн болгоноор ард түмний тархи угаах юм . Та бүхний хамгийн урдаа баримтлах ажил бол ард түмнийг соён гэгээрүүлэх ажил гэж санагдах юм. Одоо гадуур сэтгүүлч нэртэй өөрийгөө од гээд бодсон сэтгүүлч нар яаж энэ хүний улыг шагайж байгаад сонгууль нэрийн дор хэдэн цаас авчих вэ гэсэн бодол л өнөөдөр толгойд нь хөвөрч байна даа энэ бол худлаа биш би өнөөдрийн бодит үнэнийг бичлээ.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    12 цаг 16 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    12 цаг 18 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    12 цаг 18 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    13 цаг 0 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    13 цаг 41 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    13 цаг 53 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    14 цаг 4 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    14 цаг 47 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    15 цаг 52 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    16 цаг 28 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    16 цаг 34 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    16 цаг 41 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    17 цаг 1 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    17 цаг 26 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    17 цаг 56 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    18 цаг 3 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    18 цаг 56 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    19 цаг 15 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    19 цаг 19 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    19 цаг 30 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК