ХАВРЫН АДАГ ЛУУ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.6, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.27-21.12
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сүм, суврага барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.
Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна муу.