Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Өнөөдөр баруун болон төвийн нутгийн өмнө, говийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо,10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно.
Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.