Дорнод аймгийн "Буйр" нууранд загасчилж явсан дөрвөн иргэн завьтайгаа живж усанд осолдсон хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан. Дээрх дөрвөн иргэнээс нэг нь эргээс 300 метрт мөсөн дээр гарч осгож нас барсан байдалтайгаар олдсон.
Тэгвэл өчигдөр ОБЕГ-ын аврах тусгай ангийхан 16 удаагийн шумбалт хийж нэг иргэний цогцсыг олж гаргасан байна.
Усны мандал дээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд усанд осолдож нас барсан иргэн Б (26 настай, эрэгтэй), М /41 настай, эрэгтэй) нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орон дээр нь зохион байгуулж удирдахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар тус аймагт ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)