Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: 37200 хүүхдийн хувь заяа “ЭЕШ задарсан, задрах боломжгүй”

2016-6-21
0
ЖИРГЭХ

Жил бүр ЭЕШ-тай холбоотой маргаан дэгддэг ч тэгэсхийгээд л намждаг. Харин энэ жил байдал улам хурцдаж, зарим эцэг эх, багш сурагчид “ЭЕШ-ын материал задарсан, дахин явуулах шаардлагатай” гэдгийг олон нийтэд мэдээлж бухимдаж байгаа. Харин энэхүү мэдээллийг мэргэжлийн байгууллагаас үгүйсгэж, шалгалтын материал задрах ямар ч боломж байхгүй гэдгийг хэлсээр байгаа юм. Тэгвэл ЭЕШ-тай холбоотой байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.

БҮТ: ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй, үүнд ЦЕГ, ТЕГ бүрэн хяналт тавьдаг

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар “Боловсролын үнэлгээний төв”-өөс цахим ертөнцөөр гарч буй шалгалтын материал задарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл гаргасан билээ.

 

Тодруулбал, “Мэдэхгүй зүйлээ асуу” фэйсбүүкийн группэд англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг 500 000 төгрөгөөр зарна гэсэн мэдээлэл тарснаар худал, үнэн мэдэгдэхгүй цуу яриа дэгдээд байсан юм. Үүнтэй холбоотой асуудлаар  “Боловсролын үнэлгээний төв”-ийнхөн “Буруу ташаа, иргэдийг төөрөгдүүлсэн энэ мэдээлэл худал бөгөөд Цагдаагийн байгууллагатай хамтран хяналт хийсний дүнд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглан залилан хийж байсан нь тогтоогдсон" хэмээн мэдэгдэл гаргажээ.

 

Мөн ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг тул нийт шалгуулагч, эцэг эхийг анхаарал болгоомжтой байж, эдийн засаг сэтгэл санаагаар хохирохгүй байхыг анхааруулсан юм.

 

БҮТ-ийн мэдэгдэл бүрэн эхээрээ

 

Их дээд сургүуль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна.

 

Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байна.

 

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Иймд нийт шалгтулагч, зцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжилттай дүн үзүүлэхийг хүсье.

 

Л.Ганбат: Шалгалтыг гар утасгүйгээр бүрэн камер хяналтын дор  битүүмжилдэг

 

Харин энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганбат “ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүйгээс гадна тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтран тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг. Материал задарсантай холбоотой 20 орчим хүнийг байцааж байгаа. Гар утасгүйгээр бүрэн камер хяналтын дор шалгалтыг битүүмжилдэг. Байцаагдаж буй хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Х.Сайнбилэг: Шалгалтын бүх хариу таарч байсан

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар өчигдөр Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг, Нийслэлийн 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах нарын хүмүүс мэдээлэл хийсэн.

 

Энэ талаар “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар  ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг байсан юм. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань бид олон сар үнэнчээр бэлдээд орж байхад тестийн хариу аль хэдийн задарчихсан байна. Зарим хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан.  Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Үнэлгээний төв бол маш их хичээж ажилласан. Шударга зохион байгуулах гэж маш их хөдөлмөрлөсөн гэдгийг үнэлж байна. Гэхдээ та нарын дунд ажиллаж байгаа нэг хүн шалгалтын хариуг задласан байгаа учраас та бүхэн үүнд хяналт тавиад Тагнуулын ерөнхий газартай хамтран энэ бар код хэрхэн гарч ирсэн бэ гэдгийг тогтоож тайлбар хийгээсэй гэж хүсмээр байна” хэмээв.

 

Харин эцэг эхчүүд болон сурагч ийнхүү ярьж байна.

 

 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах: Хариу нь яг таарч байсан

 

ЭЕШ эхлэхээс өмнөхөн надад манай зарим найзуудаас шалгалтын хариу задарсан талаар фэйсбүүкээр маш олон мэдээлэл ирсэн. Тухайн үед би итгээгүй. Тэгсэн харин сүүлдээ химийн шалгалтын хариу таараад, нөгөө хариуг нь худалдаж авсан хүүхдүүд яг таарч байсан. Одоо 800 авсан байхаа гэдэг зүйлийг хэлж байсан учраас өөрийн эрхгүй мөнгө хайж олоод тэр хариуг нь олж аваад би ч гэсэн 800 оноог авдаг байж гэж битүүхэндээ атаархаж л байсан. Үнэхээр ЭЕШ ийм худлаа болчихсон юм уу. Хэн нэгэн хүн үүнд тайлбар хийгээсэй гэж хүсэж байна.

 

 Д.Хишигдэлгэр /эцэг эх/: Бүх хичээлийн хариу задарсан

 

Манай охин энэ жил Их засаг их сургуулийн лицей сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа. ЭЕШ-аа өгч гарч ирээд “Ээжээ та надад сургалтын төлбөр бэлдэж байсан дор бол 500 мянган төгрөгөөр тэр хариуг нь худалдаад авчихсан бол илүү амар байж дээ” гэж хэлсэн. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө шалгалт өгөх танхимд байсан бүх хүүхдүүд гар утсаараа дамжуулан даалгаврын хариуг хүлээж авсан байсан гэсэн. 16-хан настай охин маань нүдэнд нь нулимс цийлэгнээд “ээжээ шударга юм гэж байдаг юм уу” гэж байсан. Энэ бүхнийг хараад би эх хүний хувьд ЭЕШ-ыг хууль бус явуулсан гэж үзэж байна. Өнөөдөр шалгалтыг худлаа авлаа. Маргааш дипломыг ч хууль бусаар авна. Шударга юм гэж байдаг юм уу. Монголд сурах шаардлага байна уу. Хими, математик гэлтгүй бүх хичээлийн хариу задарсан. Үүнийг би хариуцлагатай хэлнэ.

 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Эрлэгийн элч (122.201.20.26)
    АН-н дуракууд засаг барьж байхад сонгуулийн жил дандаа будилуулдаг ш дээ АНг газрын хөрснөөс арчсан цагт л Монгол оронд амар амгалан ирнэ.
    2016 оны 08 сарын 06 | Хариулах
  • би (183.177.109.38)
    бололвсролын мэргэжлийн хяналтаа жинхэнэ утгаар нь ажиллуулж чадаагүй байхгүй болгосон эрх мэдэл бүхий байгууллагынханы алдаа үүгээр илэрч байгаа юм, ер нь манайд будилаангүй юм байна уу, гэхдээ хүүхдүүдээ амьдралд хөл тавьж эхэлж байхад худал хуурмагаар хөтөлж оруулж байдаг, эндээс л шударга үнэн эхэлнэ ш дээ.тэр тестийн хариу задалсан нөхдүүд хариуцлагаа өөр замаар хүлээнэ.
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • хэн хохироод байгаан авж чадаагүйн л (202.70.46.239)
    Zadarla gd odo yahawde.mongotei ni awsan l bga bz chadaj bga yumig odoo yahawde.hiij chadaj bga ni zaawal mongo gehgvi oorinhoo chadwaraar onoogoo awiishtee.tarla gd tgd dahij shalgalt awhulah gd inged hel amaa bilvvded bgamu.ene shalgaltig ogoh gj zondo tsag zaw gargasan dahin ogno gdg bol hen hendee hetsv ajil
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.41.182)
    Shalgaltin hariu zadarsang ene buh l togsogchid medej bgaa shuu minii medehiin matematikin shalgaltin hariug 1say togrogoor zarj bsan huuhduud hed hedeere niilj hudaldaj awch bsan shalgaltin ogloo 10 tsagiin ued bodolttoi hariug ni chataar ywuulsan ni unen
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.41.182)
    Shalgaltin hariu zadarsan ni uneheer unen shuu yaj ichehgui hudlaa zadrah bolomjgui gej helj chadaj bna a ter zadrah bolomjgui hariu chini ali hediin zadartsan bna minii duu 75 r surguuli surdag angiihan ni ihenh huuhed shalgaltin hariu hudaldaj awsan huuhduud etseg eheesee nuutsaar mongo olj ogson
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • ZOCHIN (122.201.21.43)
    MENGEGYI YDUU MINII HKUBID GANTS ENCHIN HKUUHKDIIG 12 TEGSGEHK GEJ ESTOI NOIR HKOOLGYI ZUTGEJ IRLEE HKUU MINI CH IHK L ZUTGESEN TER TARAASAN HKUN, GAZAR,, ABSAN SURGUULIIN ABSAN HKUUHKDUUDIIG L SHALGAACHEE YDUU HKUNII HKUUHKED BOL ESTOI ELDEB MUU ZYIL HKIIJ L MENGE OLOHKGYI BOL EER ARGA baihkgyi ENE HKUMUUS BUHK HKUUHKDUUDIIG BUU HKAMRUULAACHEE HKURDAN SHIIDEECHEE UGAASAA MANAI BOLOBSROLIIN SISTEM BUUR UNASAN SHUU DEE ODOO L SAIN HKUM UUSIIG GARGAJ ENE SALBARIIG UNDSEER NI EERCHLEE. MAN g GARGAJ TER N. UCHRALAAR BOLOBSROLIIG UDIRDUULJJ EERCHLUUL. MYYNEES SALAY
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • хахаха (139.5.217.61)
    ТЕСТИЙН ХАРИУ ЗАДАРСАН ГЭЭД ХЭН ХОХИРЧООД БАЙГААМ ХАХАХ ТЕСТИЙН ХАРИУ ЗАДАРСНААС БОЛООД МУУ ҮНЭЛГЭЭ АВСАН ХҮҮХЭД БАЙГААМ УУ ААХАХАХАХА ШАЛГАЛТАН ДЭЭР ГАР УТАС ҮЗЭХ ХОРИОТОЙ ШҮҮДЭЭ ХАХАХАХА
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Suragch (112.72.12.31)
    Huuhduud gar utastai orj bsan ni bol unen bi uuruu tend baisan. Bas hariu zadarsan gedeg ni ch unen. Eniig EYSH ugsun tend bsan humuus bugd l harsan.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin (122.201.17.34)
    ene baqgshiig l shalgahad buh yum todorhoi yum bish uu naad nohor chin ooroo bugdiig medej bgaa
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Энэ бол худлаа, Жил бүр л тест задарсан, тэдэн төгрөгөөр зардаг гэж ярьдаг шүү дээ. Албаны хүний үгийг сонс,
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
    • da
      naad albanixn cin oopsddo zadpaagu gj itguuled bga bodit baidal ymp baigaad medxgu bnshd oopsdix ni nep xunded xaldax gesn opoldlogo gj tailbarlaj bnle yax gj tegxin bee zadarsan mash olon barimt bxad teng ymnuud
      2016 оны 06 сарын 21
  • Gantumur yasnaa heleech (103.9.90.195)
    Gantumur hariutslaga huleegeed neree tataad songuulid ursulduxuu boliochee, neg ene argaar l songuuliin surtalchilgaanii mungu hiij bga um bna l da buzar.
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (183.177.98.82)
    шалгалтанд оруулахдаа гар утасгүй оруулдаг юм бас бараг цагийн өмнө шахуу бүртгээд шалгалт авах танхимд оруулж суулгадаг тийм болохоор битгий худлаа яриад бай
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
    • Зочин
      surguuli burt tavih hyanalt oor oor bn le. zarim ni camertai bagsh nar ni hatuu bhad zarim surguuli ni camergui bagsh nar ni sul huuluulj bsan. gar utsiig nuugaad l avaad orj bsan. 30 minutiin omno orson bh yostoi getel shalgalt ehlehees 10minutiin omno jagsaad l orood bsan. hurdan oruulah geed shalgahgui oruulj bsan shuu
      2016 оны 06 сарын 21
  • Зочин (59.153.114.31)
    Ийм олон хүүхдийн сэтгэл санаагаар тоглож болохгүй л дээ, Соёлтой улс оронд бол ийм хариуцлаггүй явдлын төлөө Боловсролын сайд нь хариуцлагаа хүлээж огцордог, манай албан тушаалтнууд бол арчаагүй царайлаад албан тушаалаасаа салах байх гэж үхтлээ айгаад бэртэгчин царайлаад байж байгаа даа,
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.31.37)
    700-гаас дээш оноо авсан хүүхдүүдийг дахиж шалгалтанд оруулья
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    7 цаг 41 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    7 цаг 48 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    17 цаг 34 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    17 цаг 47 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    17 цаг 56 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    18 цаг 19 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    18 цаг 19 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК