Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Эрдэнэбат: Монгол улс бүтээгч эдийн засаг руу шилжиж байна

2016-7-14
0
ЖИРГЭХ

Өчигдөр АСЕМ-ын бизнесийн уулзалт Төрийн ордонд болсон.  Энэ үеэр Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хэлсэн үгийг хүргэж байна.

 

Тэрбээр "Ази, Европ хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн бат бөх түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих чухал индэр болсон “Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн хоёр тивийн бизнесийн байгууллагын манлайлагч, олон улсын болон төрийн байгууллагын төлөөлөгч та бүхэнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархахын ялдамд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

 

Евроазийн ихэр тивд даяаршлын орнуудын үйл явцыг хамтран бий болгож, түүнийг залан чиглүүлэх гүүр нь болсон Ази, Европын чуулга уулзалт энэ жил Монгол Улсад өөрийн хөгжлийн 3 дахь 10 жилтэйгээ золгож байна.

 

Өнгөрсөн хугацаанд түнш орнуудын хоёр талын харилцааг бэхжүүлэхэд түүний олсон ололт, амжилтыг үнэлж, дүгнэхийн сацуу ирээдүйг нь тодорхойлох энэ цаг мөчид хоёр тивийн эдийн засаг, худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, дүгнэн хэлэлцэхээр Монгол Улс энэ удаад “ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН УЯЛДАА ХОЛБОО”  сэдвийг дэвшүүлэн та бүгдийг нэгэн дээвэр дор цуглуулаад байна.

 

Өнгөрсөн Милан дахь АСЕМ-ийн уулзалтаар “Ази, Европын уялдаа холбоо”-г сайжруулахад нийтлэг тулгамдсан асуудлыг дэвшүүлж, хоёр тивийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хөгжлийн чиглэл нь:

 

Эдийн засгийн таатай нөхцөл, тогтвортой хөгжлийг дэмжих, Худалдаа, хөрөнгө оруулалт, мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, Институтын хамтын ажиллагааг сайжруулах нь гэж тодорхойлсон байдаг.

 

Түүнчлэн тус уулзалтаар “Европын холбооны нэгдмэл зах зээл”, “АСЕАН-ы уялдаа холбоосын мастер төлөвлөгөө” зэрэг туршлагыг үндэслэн “НЭГДСЭН ДЭД БҮТЦИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ”-Г бий болгох шаардлагатайг онцолсон нь БНХАУ-аас дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” буюу Торгоны зам санаачлагатай уялдаж байгаа юм.

 

2015 онд БНХАУ-ын ЧУНЦИН, Латви улсын Рига хотноо тус тус зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтуудаар Ази, Европын тээврийн корридорууд, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн сүлжээ болон инновацийн холбоог хөгжүүлэх төслүүдийн санаачлагыг цаашид түлхүү дэмжих, хөрөнгө оруулалтын банкууд санхүүжүүлэх эхлэл тавигдсан.

 

2014 оны байдлаар хоёр тивийн худалдааны эргэлт 1.6 триллион ам.доллар давсан байна. Цаашид Ази-Европын уялдаа холбоог хөгжүүлэх төслүүд бодит үр дүн болж хэрэгжсэнээр хоёр тивийн хоорондох худалдааны эргэлт улам нэмэгдэх нь гарцаагүй ээ.

 

Ази, Европыг холбох дэд бүтцийн зангилаа болсон Монгол Улсын хувьд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэн хоёр тивийг холбох “Торгоны зам” төсөл, “Талын зам” төсөл, гурван улсын “Эдийн засгийн коридор” хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.

 

Эдгээр төслүүд дэх манай улсын оролцооны чухал нөхцөл нь боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, бүс нутаг, хил орчмын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дэд бүтэц, зам тээврийн бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх явдал юм.

 

Хөгжиж буй орнуудын төлөөлөл болсон Монгол Улс өөрийн улсын эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг бий болгохоор уул уурхайн түүхий эдийн экспортлогч, хэрэглээний эдийн засагтай орноос өөрийн баялгийн нөөцөд тулгуурласан бүтээгч эдийн засаг руу шилжиж байна.

 

Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн хөгжлийн стратегийг сонгосноор нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нийлүүлж, хоёр тивийн зах зээлийн эргэлтэд оруулахаар зорьж байна.

 

Тиймээс ч бид Монгол Улс шиг хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, эдгээр санаачлагад нэгдэн, харилцан ашигтайгаар эдийн засгаа хөгжүүлэх үүднээс энэ удаагийн бизнес уулзалтыг “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

 

Монголчууд бид Хүннү үеийн эрт цагаас уламжлан Чингис хаан, Хубилай хааны эзэнт гүрний үед худалдааны их жим “Торгоны зам”-ын бүс нутгийг төвшитгөн, өрнө дорнын эдийн засаг, соёлын түгжигдмэл байдлыг арилгаж, чөлөөт худалдааны харилцаа, даяаршлын эхлэлийг тавьж, дэлхийн шинэ түүхийг бичилцсэн өнө эртний түүхэн уламжлалтай ард түмэн юм.

 

Энэ түүхт улсад зочлон ирсэн та бүхэн хоёр тивийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлон, хоёр тивийн, хоёр тивийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрсдийн үнэтэй хувь нэмэр, санал, санаачлагыг дэвшүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

Бизнес форумын ажиллагаанд үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье" гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    14 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    1 цаг 33 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    1 цаг 43 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    1 цаг 51 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    2 цаг 15 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    19 цаг 39 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    19 цаг 41 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    19 цаг 45 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    21 цаг 5 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    21 цаг 59 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    22 цаг 24 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    23 цаг 38 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    23 цаг 42 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    23 цаг 48 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    23 цаг 58 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК