2016.7.27, Лхагва гараг / Билгийн тооллын: 23
Зуны адаг хөхөгчин хонин сар
Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр
Аргын тооллын: 2016.7.27, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.22-21.34
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр тул амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно. Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.