2016.8.1, Даваа гараг / Билгийн тооллын: 29
Зуны адаг хөхөгчин хонин сар
Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр
Аргын тооллын: 2016.8.1, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.29-21.28
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах үйлд сайн. Хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмдэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.