Намрын эхэн улаан бичин сар
Найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
Аргын тооллын: 2016.8.3, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.31-21.25
Үс засуулбал: Нас ахар болно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйл, бурханы үйл, хувцас хийхэд сайн.
Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.