09.00 цагт: "Blue Sky" цамхагт "Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур" сэдэвт шийдвэр гаргагч нарын хэлэлцүүлэг уулзалт болно. Хурлын нээлтэд ЭМЯ-ны сайд А.Цогцэцэг, УИХ-ын зарим гишүүд оролцоно.
10.00 цагт: НЗДТГ-т Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа Пусан хотын даргыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүлээн авч уулзана. Энэ үеэр хотууд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярилцага өгнө.
10.00 цагт: УБТЗ-ийн нэгдсэн эмнэлэгт УБТЗ-ын мэргэжлийн баярыг угтаж УБТЗ-ийн нэгдсэн эмнэлгийн хамт олон ЦССҮТ-тэй хамтран "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" уриан дор цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулна.
11.00 цагт: Чингисийн талбайд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын хүрээнд “Хотын Ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болно. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон форумд оролцохоор ирсэн хүндэт зочид оролцоно. Утас: 88781218, 325044
Сэтгэгдэл (1)