09.00 цагт: Туушин зочид буудалд Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Соёмбо танхимд эхэлнэ. Утас: 88781218, 325044, 99092568
11.00 цагт: Ардчилсан Намын төв байранд 2016 оны УИХ-ын болон АНИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 88113772
11.00 цагт: Засгийн газрын мэдээллийн танхимд Засгийн газрын хуралдааны талаар мэдээлэл хийнэ. Уг хурлаар ипотекийн зээл болон Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын талаар мэдээлнэ.
12.00 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Монголд эмчлэх боломжгүй тархи, нугасны хавдартай 7 настай Б.Болор-Эрдэнэ хүү БНСУ-д яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байгаа тул хүүгийн ар гэрийнхэн олон түмэндээ хандаж хэвлэлийн бага хурал зарлалаа. Нугасны хавдар хурдацтай даамжирч тархиндаа хүрсэн бөгөөд хүүгийн биеийн байдал хүндэрч хоёр хөл мэдээгүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй байгаа аж.