Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн хойд уулзварт T.Prius маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө 2-р байрны урд замд Samsung SM5 маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 27 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
2016 оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг 1027 бүртгэгдэж ослын улмаас 198 хүний амь нас хохирч , 708 хүн гэмтсэн байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -17,8%, нас баралт -22,4 хувь, гэмтсэн хүн -11,8 хувиар буурсан . Нийт нас барсан хүнд хүүхдийн эзлэх хувь нь 14.1 буюу 28 хүүхдийн амь нас хохирсон нийт гэмтсэн хүний 19.1 хувь буюу 135 хүүхэд хүнд гэмтсэн байна.
Сэтгэгдэл (1)