Гүржид хлор алдагдаж 70 хүн хордлоо

Гүржийн нийслэл Тбилисиэс холгүй орших Лило сууринд 800 литрийн савнаас хлорын хий алдагдсаны улмаас 70 орчим хүн хордсон байна. Ерөнхийлөгч Михаил Саакашвили, Эрүүл мэндийн сайд Зураб Чиаберашвили нар эмнэлэгт очиж хордсон хүмүүстэй уулзсан бөгөөд эмчилгээний бүх зардлыг улсаас гаргана хэмээжээ.
Д.Ундрах 24tsag.mn