Орхон аймгийн зарим нутгаар өчигдөр хүчтэй аадар бороо оржээ. Борооны улмаас 324 айл үерт автсан байна.

Орхон аймгийн зарим нутгаар өчигдөр хүчтэй аадар бороо оржээ. Борооны улмаас 324 айл үерт автсан байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу, Шанд, Рашаант багийн нутагт их хэмжээний бороо хур орсноос айл өрхийн гэр усанд автсан юм. Одоогоор орон нутгийн Онцгой байдлынхан ажиллан усны гольдролыг өөрчлөх, усанд автсан айлуудад тусламж үзүүлж байгаа аж. Мөн үерийн усанд боогдсон долоон иргэнийг гаргаж, таван айлыг нүүлгэсэн байна.
Б.Золбоо