Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Д.Эрдэнэбаяр нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баруун-Урт сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт танхайн сэдэлтээр иргэн Д.Мөнхбатыг өөрийн байшингийн коридорт цээжин тус газар нь хутгалж, цээжний хөндийг нэвтэрч зүрхний зүүн ховдлын урд хананаас баруун ховдлын ар хана руу зүрхийг нэвт хутгалж, хүнд гэмтэл учруулан санаатайгаар амь насыг нь хохироосон хэрэг үйлджээ.

Харин Д.Эрдэнэбаярыг тус сумын харьяат Б.Гансүх сандлаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан байна. Иймд аймгийн прокурорын газраас Д.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар, Б.Гансүхэд 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, сум дундын шүүхэд шилжүүлжээ. Харин шүүхээс Д.Эрдэнэбаярт 20 жил, Б.Гансүхэд таван жил зургаан сарын хорих ял оноосон байна.
Б.Чимэг