“Эрүүл залуу хүн” дугуйт эко аялал болно

Монголын залуучуудын холбооноос “Эрүүл залуу хүн” сэдэвт дугуйтай эко аялалыг энэ сарын 7-нд зохион байгуулах гэж байна. Таван багийн нийт 50 дугуйчин МЗХ-ы өмнөх талбайгаас гараагаа авч, Налайх, Гурван найзын агуй, Мэлхий хад, Гүнжийн сүм зэрэг газраар аялж, нийт 150 зам туулах гэнэ. Дугуйчид эко аялалын хүрээнд хог хаягдал ихтэй газрыг сонгон авч, тухайн орчныг цэвэрлэхээрээ онцлогтой.
Д.Ундрах 24tsag.mn