
Халим агнуурын бүсийг Өмнөд Солгонгосын талд харьяалагдах Минкэ эргийн ойролцоо барихаар төлөвлөж байгаа аж. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Олон улсын халим агнуурын хороонд хандан халимны агнуурын үнэлгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин Олон улсын халим агнуурын хороо Өмнөд Солонгосын энэхүү мэдэгдлийг хэрэгцээгүй гэж үзсэн байна.
Минкэ эргийн бүсийн агнуурчид халим агнууртай холбоотой хэд хэдэн өөр төрлийн үнэлгээ гаргасан бөгөөд тэдгээрийн нэг нь “Жэй- Сток“ төсөл юм. Гэхдээ энэ төсөл нь дэмжигдэж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. Өмнөд Солонгосны талын төлөөлөгчидийн тэргүүн Жү Сүк Кан энэ ажил ямар нэг сөрөг нөлөөгүй гэдгийг мэдэгдээд буй. Мөн өнөөг хүртэл халим агнагчид олон улсын халим агнуурын хорооны мэргэжилтнүүдтэй хэлэлцэн зөвлөлдөж чадаагүйг хэлжээ.
Өмнөд Солгосын хүлээж буй эцсийн үр дүн нь эргийн агнуурыг үрэлжлүүлэн ашиглах, халим агнуурын үнэлгээг тодорхой болгох юм. Түүнчлэн тэд Японы талтай хамтран цаашдаа агнуурын ажлыг үргэжлүүлэх хүсэлтэй байгаа аж.
Э.Мөнх