Орон зай мэдээллийн дэд бүтэц байгуулах семинар боллоо

Өнөөдөр Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас Монгол Улсад үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах асуудлаар олон улсын семинар зохион байгууллаа. Семинарын хүрээнд БНСУ-ын 20 мэргэжилтэн Монголд ирж, туршлага солилцох юм. “Орон зайн мэдээлэл” гэдэг нь газрын гадарга, усны дээр болоод доор орших байгалийн ба хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет зүйлсийн байршлын мэдээлэл юм. Эдгээрийг нарийн зөв тодорхойлсноор барилга байгууламжийн насжилтад эерэгээр нөлөөлөхөөс гадна ундны ус зэрэг байгалийн хязгаарлагдмал нөөцийг төлөвлөгөөтэй хэрэглэх боломжтой болох юм. Монгол Улсын хувьд техник технологи хоцрогдсон, мөн энэ талын судалгаанд ач холбогдол бага өгдөг зэргээс олон хүндрэлтэй асуудал үүсдэг байна.
Д.Ундрах 24tsag.mn