Зүүн өмнөд Азийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын уулзалт болж байна

Мэргэжлийн хяналтын газар НҮБ-ын ESCAP хөтөлбөртэй хамтран Улаанбаатар хотод Зүүн өмнөд Азийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын уулзалтыг энэ сарын 4-5 хооронд зохион байгуулж байна. Уулзалтанд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож байгаа юм.
Харин Монголын талаас МХЕГ-ын удирдах ажилтнууд, хилийн хяналт шалгалтын улсын байцаагчид оролцож байна. Энэхүү уулзалтаар салбарын онцлог, нэвтрүүлэн мөрдөж буй стандарт, дүрэм журмуудын талаар танилцуулан, харилцан туршлага солилцож байгаа юм. Төлөөлөгчид МХЕГ-ын ХМХГ-ын нэгдсэн төв лаборатороор орж үйл ажилгаатай нь танилцах юм байна.
Ц.Болор