“Сэрсэн тал” соёлын арга хэмжээ болно

Жил бүрийн наадмаар монголчууд “Сэрсэн тал” соёлын наадмыг давхар тэмдэглэдэг болоод байгаа билээ. Монголын урлагийн зөвлөл, СУИС, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компанитай хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг суртачлах, наадмын арга хэмжээнүүдийн хүрээг өргөтгөх зорилготой энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. “Сэрсэн тал” уламжлал ёсоороо хүй долоон худагт энэ сарын 11,12-нд тав дахь жилдээ болно. Харин тус наадмын талаар хэвлэлийн бага хурал энэ сарын 9-нд болох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn