Дэлхийн их, дээд сургуулийн төлөөлөгчид Монголд анх удаагаа чуулах гэж байна

“Даяаршлын эрэн үеийн дээд боловсролын шинчлэл” сэдвээр Монголд анх удаа Олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулганд дэлхийн их, дээд сургуулий захирлууд оролцох аж. Уг чуулганы гол зорилго нь даяаршиж буй эрэн зуунд мэдлэг мэдээлэлд суурилсан боловсролыг дэлхий нийтээр хэрэгжүүлж болхуйц ямар арга зам байгааг хэлэлцэн, хамтарч асуудлыг шийдвэрлэх гэнэ.
Дээрэх чуулганд ХААИС –ийн төлөөлөгчид “Судалгааны их сургууль” байгуулах хөтөлбөр танилцуулж, энэ чиглэлээр хамтарч ажиллах, туршлага солилцох санал тавих гэнэ. Чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байх, мөн байнгын хороо байгуулах , тогтмол үйл ажиллагаатай байх, түүнчлэн “ Тунхаг бичг”-ийг батлан гаргах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм байна.
Ц.Болор