
“Номин холдинг” ХХК–ны сүлжээ дэлгүүрүүд долдугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11–нд хорооллын “Номин их дэлгүүр” амарна. Долдугаар сарын 11, 12 –нд “Улсын их дэлгүүр”, “УИД” –ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 13 –нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллана. Долдугаар сарын 11 -13–ныг дуустал “Номин стандарт” амарна. “Номин холдинг” ХХК–ны бүх салбарууд долдугаар сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00 –23.00 цагийн хооронд ажиллана.
Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.
“Скай” их дэлгүүр долдугаар сарын 10, 11, 12, 13 –нд 10.00 -21.00 цаг, “Скай” хайпермаркет 09.30 – 20.30 хүртэл ажиллана. Долдугаар сарын 14–16 –ыг дуустал амраад, Долдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв долдугаар сарын 10-нд ердийн цагийн хувиараар 10.00-19.00 цагт ажиллаж, долдугаар сарын 11–ээс эхлэн долдугаар сарын 17–нийг дуустал амарна. Долдугаар сарын 18–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв долдугаар сарын 10–нд ердийн цагийн хувиараар 10.00 -19.00 цагт ажиллаж, долдугаар сарын 11 -16 –ыг хүртэл амраад, долдугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв долдугаар сарын 10–нд өглөө 07.00–20.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 11, 12, 13 –нд амраад, долдугаар сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв долдугаар сарын 10–нд 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 11 -14 –ийг дуустал амраад, долдугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах долдугаар сарын 10–нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 11, 12, 13, 14, 15 -нд амраад, долдугаар сарын 16–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд долдугаар сарын 10-нд 10.00 – 20.00 цагт ажиллаж, долдугаар сарын 11, 12, 13 –нд амраад, долдугаар сарын 14–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.