Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хэрхэн ажиллах цагийн хуваарийг Нийслэлийн Засаг даргын газраас баталлаа. Уг газрууд энэ сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиараар ажиллаж, долдугаар сарын 13,14 –нд амраад, долдугаар сарын 15 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Мөн баар цэнгээний газрууд долдугаар сарын 10, 11, 12 –нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж, 13, 14 –нд амраад, 15–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ. Түүнчлэн зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.
Б.Золбоо