Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол Улсын УИХ-ын сонгууль болсон. Уг сонгуулийг амжилттай явуулсан хэмээн Dominion Voting компани нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон Монголын ард түмэнд баяр хүргэсэн байна.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол Улсын УИХ-ын сонгууль болсон. Уг сонгуулийг амжилттай явуулсан хэмээн Dominion Voting компани нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон Монголын ард түмэнд баяр хүргэсэн байна. Тэд “Энэхүү ач холбогдолтой сонгуульд манай компанийг автоматжуулсан санал тоолох систем нийлүүлэхээр сонгосонд нэр хүндийн хэрэг хэмээн бид үзэж байгаа билээ. Түүнчлэн манай системийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баталгаажуулсанд бахархаж байна. Dominion ImageCast санал тоолох машиныг сонгосноор, Монгол Улс нь шударга, нээлттэй бөгөөд аюулгүй байдлыг хангасан сонгуулийг явуулахад маш том алхам хийсэн юм. ImageCast Precinct санал тоолох машин нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг систем бөгөөд ойролцоогоор 100,000 орчим машиныг хэрэглэж байгааг энэ дашрамд тэмдэглэж байна” гэжээ.
Б.Чимэг